• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-25 16:40:06    
Элс манхан дундах ногоон бүрд–цүнхэлийн хөндий

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр монголын хуучин жирим аймаг, өнөөдрийн тунляо хотын нутагт байдаг цүнхлийн хөндий бол улсын дотоод гадаадын жуулчидын сэтгэлийг сорсон орон байсаар ирсэн юм. элсэн нутагт байдаг энэ хөндий нь Хятадын улсын хэмжээний дархан цаазтай раион байгаа юм.

     Цүнхэлийн хөндийн байгалийн дархан цаазтай раионыг мянга есөн зуу наян онд төрийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр байгуулсан юм. мянга есөн зуу наян найман онд улсын хэмжээний дархан цаазтай раион болсон байна. тэр нь Тунляо хотын хорчин зүүн гарын хойт хошууны баруун өмнөд хэсэгт байдаг бөгөөд Тунляо хотын төвөөс өмнөшөө зуу хорин км-ын зайд байдаг юм. тунляо хотын төвөөс машинаар элс манхан дундуур явсаар, уйтгартай санаагдаад горьгүй болно. тэгээд ерөөсөө буцдаг юм уу гэж урам хугарч эхэлтэл гэнэт, ийм элий холой элсэн цөлд байна гэж итэгмээргүй ногоон бүрд хараанд өртөж, цэцэг навч алаглан мяралзаж, зүйлийн шувууд жиргэн донгодож, сэтгэл зүрхийг өөрийн эрхгүй догдлуулон байна. цүнхлийн хөндий нь уртаараа хорин км, өргөнөөрөө гурван зуу тавиас дөрвөн зуун метр, тавиас далан метр гүүн байдаг ажээ. хөндийн гадна элс манх дүүрч, шатал халуун нар шарж байхад, түүнээс ойрхон байдаг цүнхлийн хөндий харин зүйлийн сэвэлзсэн сэрүүн амьсгалтай байдаг нь үнэхээр сонирхолтой байдаг ажээ. энэ гуунд нэгэн мод хөндий дотрох голын эрэгээс нөгөө эргт хүртэл тахирлан ургасан байдаг юм. түүнийг хүмүүс хувилгаан гүүр гэж нэрлэдэг ажээ.

     Цүнхлийн хөндийд янз бүүрийн байгалийн амьтан ургамал байдаг юм. гурван давхар эгнэрсэн ургамалын бүс нь өнгө төрхөөрөө маш тодорхой ялгарч байдаг юм. энэ нь Хятадад төдийгүй дэлхий дахинд ч ховорхон тохиолдох зүйл юм. тус тус гурван төрлийн уд модны шугуй байдаг юм. намрын цагт модны навч шарлаад л үнэхээрийн сайхан байдаг юм. цүнхлийн хөндийд чоно, зорх, зараа, хэхлэг, зэрлэг нугас, тогоруу зэрэг ховор цухаг амьтан байдаг бөгөөд тоншуул, дуут задуулай зэрэг гучин найман төрлийн жигүүртэн шувуу байдаг юм. энэ нутагт Хятадын зүүн хойт, умард, баруун хойт цаашлаад завсрын халуун бүсийн ховор нандин ургамлын төрөл байдаг юм. тийм болохоод цүнхлийн хөндий нь аялал жуулчлал хөгжүүлэх болон шинжлэх ухааны судалгаа хийх хамгийн таатай газар болсон байна. сүүлийн жилүүдээс нааш хүмүүсийн байгаль орчныг хамгаалах ухамсар тасралтгүй дээшилэхийг дагалдан цүнхэлийн хөндийн зэрлэг бодон гэгээн өдөр гэрэлт нарны доор айлын хороо хашаагаар зугаацдаг болсон юм.

     Хятадын нэрт шавьж судлаач, Өвөр монголын багшийн их сургуулийн профессор нуннайжав гуай дандаа энд ирж судалгааны ажил хийдэг байна. тэрээ цүнхэлийн хөндийгээс өмнөд Америкаас л олдох гарьд хэлбэртэй хар эрвийхий олсон нь шавьж судлаачдыг анхаарлыг маш их татсан байна. хүн төрлөхтөн байгальтай зүй бусаар харьцснаас болж байгаль орчин тасралтгүй муутаж байгаа өнөөдөр цүнхэлийн хөндий нь байгалийн үзэсгэлэн төрхийн музей болсон байна.