• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-25 16:43:06    
Нийгэмд орчин үеийн чадвартан шаардагдна

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөгийн нийгэмд, чадвартан хамгаас илүү шаардагдах бөгөөд эрхэм нандин эх баялаг болж байна. Дэлхий ертөнцөд нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан техник түргэн хөгжихийн хэрээр, дэлхийн олон орон, бүс нутаг хоорондын эдийн засгийн хэлхээ холбоо, харилцан түшилцэн орших явдал улмаар нягт болж, дэлхийн зах зээл болон бүрэлдэж байна. Иймээс дэлхий дахинд ч өндөр боловсролтой орчин үеийн чадвартан шаардагдах болжээ.

     Энэ нь гэгэрэл боловсрол улс орны үүдийг нээх түлхүүр болж, улмаар олон орон чухалчлан үзэх болсныг харуулж байгаа юм. Сургууль, гэр бүл, нийгэм нь гэгэрэл боловсролын 3 том тулгуур болсны хувиар, өдөр болгон өөрчлөгдөж байна, эдгээр өөрчлөлт нь хүүхдүүдийн өсөлт, гэр бүлтэй нягт холбоотой юм.
Хүүхдүүд эрт орой нэгэн өдөр нийгэмд гарна, тэд нийгэмд дээр гарахад юуны өмнө чадвартны зах зээлийн өрсөлдөөн сорилтдыг өнгөрөөх болно, иймээс эцэг эхчүүл энэх том зах зээлийг анхааралдаа авахгүй байхын аргагүй юм.

     Ганц талын сонголт олон талын болон өөрчлөгдөж байна. Төлөвлөгөөт эдийн засгийн үед чадвартны зах зээл гэж байгаагүй байсан, их сургууль төгссөн оюутдыг улсаас нэгдэлтэй ажлын хуваарлалт хийдэг байлаа, ямар ч сонголтгүй болохоор оюутан авах байгууллага нэгж ч сайн муу гэж ялгалгүй ажиллуулах хэрэгтэй байжээ, оюутанд авч хэлсэн ч очих дургүй байгууллага байлаа ч гэсэн очих л хэрэгтэй байв.

     Гэтэл зах зээлийн эдийн засгийн нөхцөлд чадвартны зах зээл нь олон талын сонголттой болов, байгууллага нэгж хэрэглэх оюутноо сонгож авах эрхтэй бөгөөд төгссөн оюутан ч сонголт хийх эрх чөлөөтэй болсон байна, ийм өөрчлөлт нь төгсөх оюутан, гэр бүл, нийгэмд амьжралын хүчнийг авчирсан төдийгүй дарамтыг ч авчирсан байна.

     Өнгөрсөнд оюутан хэрэглэх байгууллага нэгж нь оюутдаас аль сургууль төссөн, ямар үнэмлэхтэй, хотын өрх амтай эсэхийг шалгадаг байсан бол өнөө оюутны бодит чадвар, сэтгэл зүйг анхаарах болсон байна, оюутдад ч очих байгууллага нь өөрийн биед нь тохирох эсэхийг их анхаарах болжээ. Энэ нь даруй өнөөгийн оюутдын сурлагын хэр хэмжээ сайн байх нөхцөлд бодит чадварыг нэн илүү үзэх болсныг харуулж байгаа юм.

     Бичгээр шалгаж байснаа шууд асуулт тавьж харуулах хэлбэрийн шалгах аргыг хэрэглэх болж байна. Зөвхөн нэг шалгалтын хуудас тараагаад тэр шалгалтын дүнгээрээ ажилд авдаг байсан цаг үе өнгөрчээ, ямар байгууллага нэгж гээд оюутдыг шалгахдаа нүүрдэж суугаад олон янзын асуулт тавьж харуулт авах болж байна.

     Чадвартны зах зээлд хүүхдүүдийг хуудас шалгалтаар өнгөрөөх биш, харин хүний амьдралын олон олон ёс учир, боловсрол, сэтгэл зүй гээд ерөнхий чадварыг шалгах болжээ, иймээс эцэг эх бологсод, орчин цагийн нийгэмд зохицсон, амьдралд харйтай, боловсролтой, эрүүл саруул сэтгэгүйтэй, чадвартай хүүхдүүдийг хүмүүжүүлэхийн төлөө чармайх ёстой гэдгийг энд сануулж байна.