Дэлхийн нээлтийн яармагийн алтан медал хүртсэн анхны Хятад тариачин бол Хэбэй мужийн Вэньань шяны тариачин гаралтай аж ахуйн эзэн Сү Жи-ин юм. 1988 онд болсон Юүрикагийн дэлхийн нээлтийн 37-р яармаг дээр түүний нээсэн нэг төрлийн шинэ технологи алтан медал хүртсэн байна. Түүний энэ нээлт нь барууны орнуудын зохицуулж чадаагүй байсан асуудлыг зохицулж өгсөн юм байжээ. Түүний энэ шинэ технологигийг нэвтрүүлснээр зөвхөн ган хийц гэхд л жил тутамд улс оронд 1200 тонн хэмнэж өгөх юм байна.
Олон улсын үйлдлийн онолын их хурал дээр шагнал хүртсэн анхны эрдэмтэн: Олон улсын үйлдлийн онолын их хурал дээр шагнал хүртсэн Хятадын анхны эрдэмтэн бол Ван Шүюүнь. Олон улсын үйлдлийн онолын их хурал гурван жил тутамд нэг удаа болдог. 1987 оны 8-р сард Аргентины нийслэл Буэнос-айрест болсон их хурал дээр тэрээр "Хатан голын сав газрын хөдөө аж ахуйн эх баялагийг нээн ашиглаж хуваарлах тухай" гэдэг эрдэм шинжилгээний өгүүлэн уншиж шагнал авсан байна. Энэ бол Хятад улс 20-р зууны 70-аад оноос эхлэн тус их хуралд оролцсноос хойш анх удаагаа шагнал авсан болно.
НҮБ-ын шинжлэх ухааны шагнал хүртсэн анхны эрдэмтэн: НҮБ-ын шинжлэх ухааны шагнал хүртсэн Хятадын анхны эрдэмтэн бол эрлизжүүлсэн усан тутаргын мэргэжилтэн, Хүнань мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Юань Лүнпин юм. Тэрээр 1985 онд дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын нээлтийн шагналыг хүртсэний дараа 1987 оны 10-р сард НҮБ-ын 1986 – 1987 оны "боловсрол шинжлэх ухаан соёлын шинжлэх ухааны шагнал" –ыг хүртсэн байна. Энэ бол Хятадын эрдэмтэн анх удаагаа энэ шагналыг хүртсэн болно. Эрлизжүүлсэн усан тутаргы эчиг гэж нэрлэгдсэн Юань Лүнпин эрлизжүүсэн усан тутаргын судалгаандаа олон удаа амжилтад хүрч, нийгэм эдийн засгийн асар их үр ашиг бий болгосон юм.
Хятадын байгалын шинжлэх ухааны дээд шагнал хүртсэн анхны мэргэжилтэн: Хятадын байгалын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний дээд шагнал хүртсэн анхны мэргэжилтэн бол амаржих салааны мэргэжилтэн Линь Чяожи юм. Тэрээр 1955 оны 6-р сард манай улсын байгалын шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний дээд цол – Хятадын шинжлэх унааны академийн эрдэмийн зөвлөлийн гишүүн цол хүртсэн байна.
Хятадын нийгэмийн шинжлэх ухааны академийн судалгааны газрын дарга болсон анхны тариачин: Хятадын нийгэмийн шинжлэх ухааны академийн судалгааны газрын дарга болсон анхны тариачин бол Хэбэй мужийн "10 сая юаньтай тосгон" гэж нэрд гарсан Лишяны Шиньшин тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга, Хэбэй мужийн нэрт хөдөлмөрийн баатар Янь Жяньжан юм. 1985 оны 2-р сард тэрээр Хятадын нийгэмийн шинжлэх ухааны академийн хөдөө тосоны хөгжлийн судалгааны газрын даргаар уригдсан байна. Энэ судалгааны газар нь түүний тосгонд байдаг юм. /М.Цэцэн бэлтгэв/
|