• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-28 16:39:31    
Финландын үлгэр домгийг орчуулж хятадчуудад танилцуулсан ахмад дипломатч Дү Жүн-ин

Хятадын Олон Улсын Радио

    2004 оны сүүлчийн нэг орой Финландаас Хятадад суугаа элчин сайдын яаманд онцгой хүлээн авалт болжээ. Энэ хүлээн авалт дээр, Финландаас Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Бассин Финландын ерөнхийлөгчийн одонг нэг Хятад хүнд гардуулсан байна. Тэр нь Финланд улсын ерөнхийлөгчийн Хятадын иргэнд олгосон анхны одон юм. Тэгвэл тэр одонгийн эзэн хэн болов? Өнөөдрийн "Нийгэмийн амьдрал" дугаараар та бүхэн, Финландын ерөнхийлөгчийн одон хүртэгч ахмад дипломатч Дү Жүн-интэй танилцгана уу.

    Энэ жил 73-ын өндөр насан сүүдэртэй Дү Жүн-ин бол Хятадаас Финландад суугаа элчин сайдын яаманд нийт 15 жил ажилласан ахмад дипломатч юм.

    52 жилийн өмнө, 21 настай байсан Дү Жүн-ин Бээжингийн гадаад хэлний сургуулиас дөгсөөд, Хятадын Гадаад Харилцааны Яамд ирж ажиллаад төдий удсангүйгээр, Хятадаас Финландад суугаа элчин сайдын яаманд очиж ажилласан байжээ. Өнөө хэдийгээр хагас зуун жил өнгөрсөн боловч сая Финландад ажилласан үеийн байдал нь үргэлж санаанд нь ордог байлаа.

    Тэрээр тэр үеийн байдлаа эргэн санаж хэлэхдээ, Гадаад Харилцааны Яаманд ажлын хуваарь аваад төдий удсангүй Финландад ажиллахаар томилогдон байна. Финланд гэсэн үг нь ангилмал цэнхэр цэцэг гэсэн агуулагтай юм гэнэ, миний нутаг ч цэнцэр цэцгийн өлгий тул их л ойр дотно санагдсан байна гэжээ.

     Хорь гарч байсан Дү Жүн-ин анх удаа Финландын нутагт хөл тавихдаа тэрхүү үзэсгэлэн төгөлдөр улс орны тухай илүүхэн ойлгохыг хүсч байжээ. Гэтэл англи хэлний мэрэгжил сурсан тэрээр Финланд хэл мэдэхгүй байснаас ажиллахад их дөхөмгүй байлаа. Тэрээр ажлаа сайн хийхийн төлөө, багш залж хэл сурч, хожим нь тэр финландын хүүхдийн үлгэр домгийг багтаасан утга зохиолын олон бүтээл уншсан байна.

     Багш надад үлгэр домгийг багтаасан хичээлийн гадуур унших олон ном танилцуулсан юм. Финландын хүүхдийн домог үлгэрийн онцлог нь сайн санааны үзүүр сүү, муу санаа муу ажиллагаа үйлийн үрээ үзнэ гэснийг хурц дот илтгэж байдгаас хүүхдийн хүмүүжилд их тустай байдаг юм. Тухайн үед зав зайтай болсон бол тэдгээр номыг орчуулаад Хятадын хүүхдүүдэд танилцуулъя гэж бодож байсан юм гэжээ.

     Дипломат ажил ихтэй байсан учир энэ хүслээ ер нь биелүүлж чадаагүй байжээ. Энэ хугацаанд тэр Хятадаас Финландад суугаа элчин сайдын яаманд ажиллахаас гадна бас Хятаддаас Женев дэх НҮБ-д суугаа төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бөгөөд Хятадаас Вануатуд суугаа элчин сайд, Хятадаас Кирбасад суугаа элчин сайдаар ажиллаж байжээ. 1994 онд тэтгэвэрт гарсныхаа дараа очуулагын ажил хийх зав зайтай болсон байна.

     Утга зохиол, үлгэр домог орчуулахын төлөө, настан Дү Жүн-ин нийгмийн ажиллагааны ихэнхэд нь оролцохгүйгээр, ганц сэтгэлээр орчуулах ажилдаа шамдаж хийсэн байна. Хэдийгээр завтай болж, сонирхолтой зүйлээ оролдон залуу зандан насны хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь сайхан явдал боловч, орчуулагад нүүрэлсэн бэрх асуудлыг зохицуулахад хатуужилтай хөдөлмөр зарцуулах хэрэгтэй юм. Энэ хатуу бэрх ажлыг биелүүлэхэд нь Дү Жүн-ингийн гэргий Ү Баолү их тус дэмждэг болсон юм байна.

     Дөрвөн жилийн хүчин чармайлтаар Дү Жүн-ин "Финландын хүүхдийн үлгэр домог" гэдэг номыг орчуулан хэвлүүлсэн байна. Энэ нь мөн ч Хятадад анх хэвлэгдсэн Финландын уран зохиолын бүтээл боллоо. Уг ном хэвлэгдсний дараа, Хятадын бяцган уншигчдын сонирхолыг их таттсан байна. Дү Жүн-ин залуугын үеийн мөрөөдлөө биелүүлж билээ.

     Өөрийн орчуулсан бүтээл нь Хятад хүүхдийн сонирхолыг татсанд Дү Жүн-ин туйлаар баярлаж явдаг.
Тэрээр хэлэхдээ, хүүхдүүд энэ номыг их дуртай уншдаг. Саяхан манай нэг найзын ач хүү нь надтай утасаар ярихдаа, айлын өвөө! хэзээ өөр үлгэр орчуулж хэвлүүлэх вэ? Би хүүхдийн үлгэр домог олон уншсан, танай орчуулсан үлгэр их сайхан шүү гэснийг сонсоод би маш баярласан гэжээ.

    "Финландын хүүхдийн үлгэр домг"-оос гадна, Дү Жүн-ин бас Финландын олон зохиол бүтээлийг орчуулж хэвлүүлсэн байна. Үүнд ерөнхийлөгч асан Мартти Ахтисаарийн " Белград дахь үүрэг " болон Финландын 11 нэрт зохиолчдын зохиол бүтээлийг оролцуулсан "Финландын өгүүлэлийн түүвэр" зэрэг бий.
Ноён Дү Жүн-ингийн хүчин чармайлт махруу хөдөлмөр Хятадын уншигчдын сайшаалыг хүлээсний зэрэгцээ, Финландын талд ч нотлогдсон байна. Финланд болон Хятадын найрсаг харилцаанд түүний оруулсан гарамгай хүчин зүтгэлийг сайшаахын төлөө, 2004 оны 9-р сард Финландын ерөнхийлөгч Таржа Халонен түүнд нэгдүгээр зэргийн морьт баатар хэмээх одон гардуулсан байна. Финландаас Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Бассин Дү Жүн-инг ингэж үнэлэн хэллээ.

     Ноён Дү Жүн-ин Финландын уран зохиолын олон бүтээлийг орчуулж, Хятадын ард түмний Финландыг ойлгоход маш чухал хувь нэмэр оруулсан байна. Ноён Дү Жүн-ингийн хийж гүйцэтгэсэн ажил олон орон хоорондын ойлголцохыг эрчимжүүлсэн ач тустай ажил мөн гэж үзэж байна гэжээ.

     Өнөө ноён Дү Жүн-ин Финландын үлгэр домгийг орчуулах дараачийн ажилаа эхлүүлсэн байна. Бүх насаараа дипломат ажил хийж ирсэн энэ настан тэтгэвэрт гарсныхаа дараа, Финландын уран зохиолын бүтээлийг орчуулах нь түүний хамгийн чухал ажил болжээ. Хятад Финланд хоёр ард түмэн хооррондын ойлголцол, соёлын солилцоог ахиулахын төлөө үргэлжлэн хүчин зүтгэл гаргахад шийдвэр төгс байна гэж настан Дү Жүн-ин илэрхийлж байна. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/