1961 оны 6-р сарын 14-нд Олон улсын Олмпийн хорооны удирдлагатайгаар Олимпийн эрдэм шинжилгээний судлал болон боловсролыг тусгай эрхэлсэн байгууллага—Олон улсын Олимпийн дээд сургууль Афинд байгуулагдснаар орчин үеийн Олимпийг үүсгэн байгуулагч Коудертингийн Олимпийн эрдэм судалгааны байгууллагыг байгуулах хүсэл нь биелжээ.
Олон улсын Олимпийн дээд сургууль нь Олон улсын Олимпийн хорооны харьяа. 1961 оноос 1969 он хүртэл уг дээд сургууль олон улсын залуучуудын суралцах курс эрхлэх төдий байжээ.20-р зууны 70-аад оноос хойш Олимпийн хөдөлгөөний хөгжлийн дагуу, тус сургуулийн гэгээрэл боловсрол, судалгааны ажиллагааны хүрээ хэмжээ аажмаар өргөжиж иржээ.
Одоо Олон улсын Олимпийн дээд сургууль нь жил бүр олон арван төрлийн эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулдаг байна. Тухайлбал, олон улсын залуучуудын суралцах курс, олон улсын аспирантын Олимпийн судлан хэлэлцэх курс зэрэг болно. Судалгааны агуулгын хувьд ч улам баялаг болж байна. Олон улсын Олимпийн дээд сургууль нь дэлхийн 80 гаруй орны Олимпийн дээд сургуультай Олимпийн онолыг судлах, түгээн дэлгэрүүлэх, Олимпийн боловсролын сүлжээний систем бүрдүүлээд байна.
|