Хайчилбар сайхан хайчилдаг 80 гарсан өндөр настан Миао Шиу Фан Бээжингийн зүүн дүүрэгийн Жиу Дао Вань гэдэг гудамжинд оршин суудаг юм. Тэрээр олон зүйлийн амьтан ургамалыг амьдлаг дүрслэг хайчилан сийлэх сонирхолтой дэтийгүй сийлбэрээрээ амьдралд гарсан чухал чухал үйл явдалын талаарах өөрийн санаж сэтгэсэн зүйлээ илтгэдэг. Түүний хайчилбар Бээжинд нэртэй. 2002 онд тэрээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны гэргий Нине Лагергенд Хятадын онцлогтой хайчилбараа бэлэглэсэнд Нине ихээр таашаасан юм.
Өндөр настан Миао Шиу Фан сул сэлүү цагаараа телевизийн нэвтрүүлэг сонирхохгүй, хөзөр тоглохгүй. Харин хайч барьж улаан цаасаар хөөрхөн хөөрхөн жижиг амьтан хайчилж суудаг. Энэ мэтээр хэдэн арван жилийн турш, тэрээр хэчнээн олон хайчилбар хайчилсныг бүү мэд, түүний эрэгчин тахиаг дүрслэн хайчилсан хайчилбар нь өд сөд нь салхинд дэрвэн хийсэж байх шиг харагддаг. Түүний хайчилсан хулганыг зэргэлдээ айл нь цонхон шил дээрээ наагаад тависанд муур нь эрэгцээд байдаг гэнэ. Настан өрөөгөө зүйл зүйлийн хөөрхөн хөөрхөн амьтны хайчилбараар янзалж байдаг.
Настан Миао Шиу Фангийн хайчилбар бараг жил бүрийн олон зүйлийн шалгаруулалтад шагнал хүртэж байдаг. Гэлээ тэрээр хайчилбараа ерөөс зардаггүй. Хэн нэгэн авъя гэж хүсвэл түүнд өгдөг. 2002-оны 10-р сард байж билээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Аннаны гэргий өндөр настан Миао Шиу Фангийн суугаа Бээжингийн зүүн дүүргийн Бэй Шинь Чао хроололд ирж танилцаж түүний гэрээр ирсэн байжээ. НҮБ бол дэлхийн энх тайваны төлөө хүчин зүтгэл гаргаж байдаг, ерөнхий нарийн бичгийн дарга Аннаны гэргий Хятадын ард түмний хөгжилийн төлөө олон ашигтай ажил хийж ирсэн хүн гэдгийг өндөр настан Миао Шиу Фан ойлогдогоос түүнийг бишрэн хүдэтгэж байдаг. Тэр өөрийн хамгийн гоё хайчилбараа түүнд бэлэглэсэн байна.
Тэрээр эргэн үзэж хэлэхдээ,тэр манайд айлчилж ирсэн. өгөмөөр юм байхгүй, яахав хайчилбараасаа түүнд бэлэлэсэн, гадаадын хүн манай Хятадын луу гардид сонирхолтой байдаг. Иэнгээд би түүнд луу гардийн хээтэй хайчилбар, тэр жил хонин жил байсан тул хонины хайчилбар,бас гоё цэцгийн хайчилбар зэргийг бэлэглэсэн юм гэжээ.
Миао Шиу Фан настан сонин унших сонирхолтой юм. сонин дээрээс тэр НҮБ-ын тухай, Ерөнхий нарийн бичгийн дарга Аннаны гэргийн тухай ойлогжээ. Сонин уншихаар дамжин тэр бас сүүлийн жилүүдэд Хятадад болсон олон чухал чухал үйл явдлыг ойлгож хайчилбарын урлагаар илтгэж байдаг. 1997 онд Хятад улс Шанганд бүрэн эрх хэрэгжүүлэхээ сэргээсэнд настан Миао Шиу Фан том гэгчийн Тойвань цэцэг сийлж тэмдэглэжээ. 1999 онд Омень буюу Макод бүрэн эрх хэрэгжүүлэхээ сэргээсэнд тэрээр улаан бадам цэцэг хайчилж үүдэн дээрээ наажээ.
Өндөр настан Миао Шиу Фан өдрөөс өдөр өндөр настай болж ирэхэд өөрийн хайчилбарын урлагийн мэрэгжлий нь хэдэн хүүхэдийнхэн хэн нь ч өвлөн залгамжилж авсангүйд сэтгэл дундуур байна. Түүнээс хүү охин зургаан хүүхэдтэй. Тэд нар нь бүр тэтэгвэрт гарч өөр өөрийнхөө сонирхолтой байдаг. Хайчилбар гэдэг энэ цаг зарцуулан нарийн оролддог урлагт тэд сонирхолгүй байдаг.
Өндөр настан Миао Шиу Фангийн хайчилбарын урлаг бол тэдний гэр бүлийнхэнд тэдийгүй бий бүхий хүн ардын үнэт өв урлаг болох юм. түүнийг өвлөн залгамжлаж хамгаалах нь нийгэм нийтийн хамтын хариуцлага юм. Саяхан өндөр настан Миао Шиу Фангийн суугаа Бээжингийн зүүн дүүрэгийн Жиу Дао Вань хороолол оршин суугчдын соёл урлагийн бүтээлийн үзэсгэлэн ажиллулж, дүрслэх урлагийн их мастер Бээжин хотын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн Зэн ши чэн настаны Бээжингийн дөрвөлжин хүрээтэй гэр байшингийн өвөрмөц онцлогыг харуулсан 20 гаруй бүтээл болон "Арван хоёр жил" "Цэцэг навч" , "Өвс ургамал" " Загас жараахай " зэрэг Бээжингийн ардын урлагийн онцлогыг харуулсан 89-ийн өндөр насан сүүдэртэй Миао шиу фангийн хайчилбарын бүтээлийг тависан байна. Миао шиу фан өндөр настан Жиу Дао Ваньд 60 гаруй жил амьдарч байгаа юм. Хятадын ардын соёл урлаг хайчилбарын урлагийг дэлхий нийтэд танилцуулахын төлөө настан Миао шиу фан хайчилбараа нарийн нямбай урлан бүтээж байна. Хятадад аялал жуулчлалаар ирсэн хүмүүс дорнодын соёл урлагийг харуулсан түүний хайчилбарыг их сонирхож , зарим нь өөрөө авахаар барахгүй найз нөхөдөө бэлэглэх гэж хэдэн арван ширхэгээр авдаг байна. Настан Миао шиу фан түүний суугаа зүүн дүүрэгийн Жиу Дао Ваньд айлчилж хүрсэн Канад, Япон зэрэг орны зочидод өөрийн хайчилбарын бүтээлээ олныг бэлэглэсэн байна. /Урангоо бэлтгэв/
|