• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-28 18:54:30    
Хүчит бөх

Хятадын Олон Улсын Радио

     Өмнө энгэрд чинь алагласан
     Өнгийн пансан хормойвч чинь
     Өндөр тэнгэрийн солонгоноос
     Өөлж авсан тасархай юу?
     Өргөн мөрөнд чинь гялалзсан
     Сэнж зодгийн товруу чинь
     Үдшийн түмэн одноос
     Шилж суулгасан шигтгээ юу?
     Өвдгийг чинь дагаж мяралзсан
     Торгон тохойн сийлбэр чинь
     Өргөн дэнжийн цэцгээс
     Тоож түүсэн дэлбээ юу?
     Үдийн газраас гялалзсан 
     Цогт хоёр нүд чинь
     Үүрийн өмнө дулалздаг
     Гэрэлт алтан цолмон юу?
     Цайлалзан дэгдээд гардаг
     Цагаан арсланы бие гэж ээ,
     Цамнан дэвээд ордог
     Эрээн барсын хүч гэж ээ!
     Хүрхрэн шуугиад буудаг
     Хөх луугийн омог гэж ээ!
     Хөвчлөн сунгаад ордог
     Хүрэн гардын зориг гэж ээ!
     Найр бүхний аварга болж
     Нандин одон зүүхэд чинь
     Нар саран сацарсан
     Ханагар талын салхи
     Настай ээжийг чинь орлоод
     Хайрлаж чамайгаа үнсэнэ.

     Зохиогчийн танилцуулга: Б. Осор бол орчин үеийн шүлэгчин, уран зохиолын сэтгүүлийн найруулагч. 1935 онд, Өвөр Монголийн Өөртөө Засах Раионы Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хушууны ядуу малчны гэрт төрж өсчээ. "Хөдөөгийн сайхан", "Намрын сайхан" зэрэг шүлгийн түүвэртэй.