• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-28 19:03:39    
Ганц бие эмэгтэйн сэтгэл зүй

Хятадын Олон Улсын Радио

    Бодит амьдралд, зарим залуу насны эмэгтэйчүүд олон зүйлийн шалтгаанаас болж, гэр бүл, хайр дурлалын талаар итгэл алдаж, сайн сайхан гэр бүл босгож, аж төрөн амьдрах үүдийг өөрөө хаасан байдаг. Бас зарим эмэгтэйчүүд дур зоригийн үзлийг баримтлан, нам жим, сул чөлөөтэй байхыг хүсэн, насаараа гэрлэхгүй ганцаараа явах сонирхолтой байдаг. Ганц бие эмэгтэй хүний сэтгэл санааны байдалд ийм хэдэн талын онцлогтой юм.

     Биеэ даах чадвах нэлээд чанга байдаг. Ганц бие эмэгтэйн бие сэтгэлийн нөхцөл нэлээд сайн байдаг бөгөөд нэлээд өндөр боловсролтой байдаг болохоор ажил амьдралд зохицох чадвар бусад гэрлэсэн эмэгтэйчүүдээс хол илүү байдаг, ажил амьдралд тэвчээртэй, уян хатан, хайр сэтгэлийн талаар нэлээд нууцхай, дэгжин цовоолог байдлыг бусдад харуулдаг боловч сэтгэлдээ маш олон уйтгар бухимдал хадгалсан байдаг, гэвч тэдэнд биеэ даах, итгэл зориг, хүчир бэрхшээлээс халширдаггүй зан чанартай юм.

     Нэр төрөө эрхэмлэх сэтгэлээр нэлээд чанга байдаг. Тэдний зан ааш тогтуун дуугүй, хүн болгонтой наадаж хөөрөлдөх биш, харин өөрийг нь хүндэлсэн, ойлгосон байхыг хүсдэг, тэдэнтэй яриж хөөрөх, ажил алба ярихдаа арга барилыг маш анхаарах хэрэгтэй байдаг, эс тэгэх юм бол тэдний дургүйцэл болон эсэргүүцлийг олж мэднэ.

     Хайр дурлалын талаар зайлсхийх Ганц бие эмэгтэй, бусад хүн түүнд хайр дурлалын явдлаа ярихаас хамгийн их зовдог, бусад хүн хайр дурлал, гэр бүлийн сэдвээр яриж түүнээс нас жил, үр хүүхэд гээд олон олныг үүсгэж асуухаас айна, нас нэмэгдэхийн хэрээр тэдний сэтгэгүй залуугийн үеийн хэр эрэл хүсэлгүй болдог болохоор хайр дурлал болон биеэ зэмлэх зөрцлийг бий болгодог байна.

     Ганцаараа байхыг хүсэх Ганц бие эмэгтэй хүн хамт олны ажиллагаанд оролцох сонирхолгүй, ганцаараа байх хүсэлтэй байдаг, ганцаараа алхах, нам жим орчин ахуйд дуртай, өөрийнхөө жиг гэрээ сайхан чимээд ном сэтгүүл, дур сонирхолтой зүйлээ хийх сонирхолтой байдаг.

     Бусдад уураа гаргах Зарим ганц бие эмэгтэй бодит амьдралд бусдад уураа гаргах байдлыг аажмаар бий болгодог, даруй бусад хүн дуртай байхад тэр заавал дургүй, бусад хүн дургүй байхад тэр дуртай байж, бусдаас заавал илүү, өөр байхыг баримтлан, өөрийн дургүй, уйтгар бухимдал, хайр сэтгэлийн талаар алдсан зүйлээ бусдад нөмөргөх заншилтай байдаг.

     Ажил хэрэгч сэтгэгүйтэй байдаг Олонх ганц бие эмэгтэйчүүд хайр сэтгэлийн талаар ялагдалд учирснаар сэтгэл санаагаа ажил үйлс дээрээ төвлөрүүлж чаддаг болохоор итгэл зоригтой, чадварлаг, хүчрийг дааж ажил үйлсдээ маш сайн амжилт олж чаддаг байна.

     Дур сонирхолоор баялаг байдаг ганц бие эмэгтэй өнчирлөсөө мултрахын тулд олон зүйн ажилд дур сонирхолтой байж, зарим нь ном унших, зарим нь хатгамал урлах, бас зарим нь амьтан тэжээх зэрэг ажиллаар өөрийгөө саатуулж байдаг байна.