• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-28 18:34:52    
Хятад Монгол хоёр орны сайн хөршийн харилцааг бүх талаар хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао манай оронд айлчдаж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай 28-ны өдөр Бээжинд уулзахдаа, хөрш орнуудтайгаа найрсаг сайхнаар түншилэх дипломат бодлогоо үргэлжлэн баримталж, Монголын талтай хамтаар хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг бүх талаар ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлсэн байна.

    Хятад Монгол хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, гэрээгээр барилгын ажил хийх зэрэг салбарт баялаг үр ашигтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хэтийн төлөв саруул уудам байна. Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллага нь харилцан ашигтай байх зарчмыг баримталж, хамтын ажиллагаагаар дамжуулан өөр өөрийн тогтвортой хөгжлийн хүчин чадлаа эрчимжүүлэн хамтаар хөгжихээр чармайх ёстой гэж Вэнь Жябао хэлсэн бөгөөд хоёр тал алс хэтийг бодолцож, хоёр орны эх баялаг нээн ашиглах болон дэд бүтэцийн байгуулал зэрэг салбарын хамтын ажиллагааг ултай суурьтай ахиулахыг хүссэн байна.

    Монголын эдийн засгийн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Хятадын талд Монголын засгийн газар, ард түмэн баярлан талархаж, хоёр талын худалдааг цаашид өргөтгөж, хоёр орны хилийн муж, аймагуудын ажил төрлийн хэлхээ холбоог зузаатгахыг хүсч байгаа бөгөөд Монголын хөдөө аж ахуйн хөгжил, цахилгаан эрчим хүч, ашигт малтмал нээн ашиглах зэрэг талын байгуулалтад Хятадын тал ипвэхтэй оролцохыг дэмжинэ гэж Монгол улсын Ерөнхийлөгч Энхбаяр мэдэгдсэн байна. /Цэцэн орчуулж, Урангоо хянав./