• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-29 16:59:12    
Бодитой чадварыг нь үзэж хүн хэрэглэх

Хятадын Олон Улсын Радио

     Чингэс хаан чадвартныг сонгож хэрэглэхийг маш чухалчилдаг бөгөөд чадварыг нь үзэн тушаалд томилж хэвшимэл дэг журамд баригддаггүй юм. тэр "оюун ухаан эрэлхэг баатрыг хослуулсан байвал сая нэр нидэрдээ зохицсон цэрэг мөн. Цовоо сэргэлэн бушуу шалгамай хүнээр чухал газраа саниулж, бойдуу удаалиг хүнээр мал хариулуулдаг. Би ингэж хийж байгаа бөгөөд дэг журам сахилага батыг баримталснаар, эрх сүр минь өдрөөс өдөр нэмэгдэн, шинэдийн сар шиг мөнх тэнгэрт ивээгдэж, эх газрын энэрлийг хүртэж байна" гэж хэлсэн байдаг. "Арван чадвартны дотроос уг тушаалын хариуцлагатай хүнийг л хэрэглэх биш харин энэ арван хүний дотроос хамгийн чадвартай нэгийг нь сонгох хэрэгтэй" гэж Чингэс хаан шаардаж байдаг.

     "Гэрээ засч чадвал улсаа засч чадмой, арван хүнийг удирдач чадвал мянга түмэн хүнийг удирдач чадмой. Хувийн явдалдаа санаа тавьбал төрийн явдалд сэтгэл зүдээж эх орныхоо төлөө дайсныг дарж чадна" гэж Чингэс хаан хэлсэн байна. Ингэснээр бүх жанжин удирдагчын зэрэг дэсийн зааг ялгааг арилгаж, хэвшимэл дэг журмыг эвдэн чадвартныг хүндэтгэн хэрэглэхдээ онолын суурь тавьсан байна. энэ бол биейн гарал, зэрэг дэс, намтар түүхийг биш харин бодитой чадаврыг нь үзэж хүн хэрэглэх бодлого болно. Иймээс Чингэс хааны тугийн дор олон үндэстний хэрэгт хүрэх чадвартад цугларч, эдгээр хүмүүст боолын гаралтай жанжин, улсын ван, уул нь түүний дайсан байсан хошууч жанжин, өөрийн үндэстнээс ирэлттэй дээдсийн үейн том түшмэл, бас олон овог аймаг үндэстний бичиг цэргийн жанжин түшмэлүүд байдаг.

     Эдгээр хүмүүс нь Чингэс хааны улс төр цэрэг дайны бодлогыг нааштай хэрэгжүүлэх төдүйгүй өөрөө түүнд арга бодлого гаргаж өгдөг байна. Чингэс хаан бусдын төр гүрнийг нь нурааж, дайны ялалт байгуулсны дараа олзлогсодын дундаас бичиг хар мэддэг мэргэн түшмэлийг нь үлдээж, өөрийн их үйсдээ зүтгүүлдэг юм. Улсын багш хэмээгдсэн Датаадунгаа ч дайны олзлогсодоос ирэлттэй юм. Чингэс хаан аян дайн хийх явцдаа өөрийн үсэг бичиггүй байхаа ухаарч, дайны ялагдал хүлээсэн уйгарын нэгэн бичгийн эрдэмтнийг урьж уйгар үсгийн суурин дээр өөрийн үсэг бичгээ зохиолгосон юм.