Бээжин хотын зүүн хэсгийн 420-р номерын автобусонд суудаг хүмүүст авч хэлбэл ийм бэрхшээлгүй болсон байна. 420-р номерын автобусын шугам болгонд интелижент систем угсарсан болохоор, хүмүүс зогсоол дахь цагийн самбарыг харвал дараагийн ээлжийн автобус хэдийд хүрч ирэхийг мэдэх болжээ. Тэрчлэн энэхүү систем нь бас өөр үүрэг гүйцэтгэж байдаг юм.
Товчхон хэлбэл Бээжингийн автобусын энэ интелижент систем нь 3 хэсгээс бүрдсэн байгаа юм. Эхний хэсэг нь автобусон дээр угсарсан электрон аппрат хэрэгсэл болно. Тэр нь алим шиг жижигхээн тоног хэрэгсэл болох бөгөөд түүний үүрэг нь автобсын замын хөдөлгөөний мэдээллийг цуглуулж, дараа нь түүнийгээ сүлжээгээр мэдээллийн төв рүүгээ уламжлах явдал болно. Түүний удаахь хэсэг нь автобусын замын хөдөлгөөний комадлалын газрын мэдээллийн төвд байдаг. Тэр хэсэг нь автобусын дээр угсарсан электрон аппрат хэрэгслийн уламжилсан мэдээллийг хүлээж аваад, түүнийг компьютерээр эмхлэн цэгцэлж, автобусын зогсоолд хүрэх цагийг интелижент системийн гурав дахь хэсэгт уламжилдаг байна. Түүний энэ гурав дахь хэсэг нь даруй автобусын зогсоол дэхь цагийн самбар юм.
Автобусын интелижент системийг судлан үйлдэх ажилд оролцсон Бээжингийн нэг комданийн техникч Чэнь Вэньлүн танилцуулж хэлэхдээ: "Зогсоолд автобус хүлээж байхдаа цагийн салбарыг харвал, тэр замаар явдаг автобусуудын замын хөдөлгөөний байдлын тухай мэдээллүүдийг ойлгож болдог. Түүний гол нь автобус одоо ямар зогсоолд хүрээд байгаа, энэ зогсоолд ирэхэд бас хэдий цаг хугацаа хүлээх хэрэгтэй байх зэрэг мэдээллүүд байдаг юм" гэжээ.
Автобусын интелижент системийг Бээингийн 420-р автобуст туршин ажиллуулсан жил шахамын хугацаанд энэ шугамын автобусонд суудаг зорчигчид энэхүү системийн урьдчисан мэдээлэлд маш сэтгэл ханамжтай байна.
Ван овогтой нэг бүсгүй хэлэхдээ: "Интелижент систем нь үзэхэд хялбархан, цагийн самбарыг харангуут л автобус хэзээ хүрч ирэхийг мэдчихдэг болохоор зорчигчдад маш дөхөм болсон байна " гэжээ.
Автобусын зогсоолын интелижент системийн цагийн салбарт бас сонин мэдээ, Засгийн газрын зар мэдээлэл, цаг агаарын мэдээ, замын хөдөлгөөний байдал зэргийг мэдээлдэг байна.
Сурвалжлагч Зян овогтой нэг хүнтэй уулзаж ярилцахад тэрээр хэлэхдээ, автобусын зогсоолд нийтэлж бий мэдээ мэдээллүүд нь маш хэрэгцээтэй зүйлүүд юм гэжээ. Тэрээр бас хэлэхдээ:
"Цаг хэдий болж байгаа юм уу, цаг агаарын урьдчилсан мэдээлэл авахад маш дөхөм байдаг. Нэг удаа би зогсоол дээр автобус хүлээж байхдаа, цаг агаарын мэдээнээс үдээс хойно бороон орох гэж байгааг ойлгоод, гэртээ харьж хатаахаар гадна дэлгэж тавьсан хувцасаа хурааж авсан юм" гэлээ.
Үүнээс гадна, автобусын орой дээр нь бас 270 градусаар эргэдэг дуран угсарсан байдаг, автобусын замын хөдөлгөөний командлалын газрынхан түүнийг ашиглан, нэг талаар замын хөдөлгөөний байдалд хяналт тавьж, нөгөө тадаар зогсоол дээр авотбус хүлээж байгаа хүмүүсийн тоо хэмжээг ойлгож, цаг даруйд нь автобусын хөдөлгөөнийг зохицуулж болдог байна.
Автобусын интелижент системийн удахгүй ашиглалтанд орох гэж байгаа хэрэглээний бас нэгэн чухал үүрэг нь хараагүйчүүдэд хөтөчийн үйлчилгээ хангах явдал болох юм. Одоо Хятадын шинжлэх ухааны ажилтад хараагүйчүүдэд зориулан автобусын тусгай хэрэглээний гар аппрат судлан үйлдэж байна. Энэ ажилд оролцож байгаа Чэнь Вэньлүн танилцуулж хэлэхдээ:
"Хараагүй хүн ийм системтэй автобусын зогсоолд ойртож ирэхэд түүний гар дахь аппрат нь интелижент системийн тохиог хурааж аваад, ямар зогсоолд хүрч ирсэн, энэ зогсоолоор аль аль дугаарын автобус өнгөрдөгийг хэлж өгөх юм. Ямар нэгэн автобус зогсоолд орж ирэхэд хэддүгээр номерын автобус хүрч ирснийг хэлж өгөх болно" гэлээ.
Хараагүйчүүдэд зориулсан гар аппрат нь бас цаг агаарын мэдээ, сонин мэдээ зэрэг мэдээллүүдийг хангах бөгөөд хараачүүд автобусын зогсоолоос ойролцоо газар юм уу автобусонд суух явцдаа бас тэр аппратаар яаралтай тусламж үзүүлэх дохио өгч болно гэж Чэнь Вэньлүн танилцуулан хэллээ.
Бээжин хот одоо бүх хотынхоо нийтийн зорчигч тээвэрийн үйлчилгээний түвшнийг нийтэд нь дээшлүүлэхийн төлөө, дорвитой арга хэмжээ авч энэхүү ажлыг цаашид ахиулж байгаа бөгөөд 2008 оны олимпийн наадам болохоос өмнө нь автобусын бүх шугамд интелижент систем хэрэглэхээр бэлтгэж байна. /Л.Буянтогтох орчуулав/
|