• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-29 17:38:03    
Сүүлийн 5 жил дэх Хятадын ард иргэдийн амьдралын өөрчлөлт

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг түргэн хөгжилөө үргэлжлэн хадгалаж, ардын амьдрал тасралтгүй сайжирч, хүмүүсийн хувцас хунар, хоол унданд ихээхэн өөрчлөлт гарсан байна. Одоо бид сүүлийн 5 жилд Хятадын иргэдийн амьдралд гарсан өөрчлөлтийн талаар ярьяа.

     Хувцас хунарын талаар аваад хэлэхэд, манай улс 1994 оноос эхлэн дэлхийн хамгийн том хувцас хунар үйлдвэрлэгч орон бөгөөд экспортлогч орон болсон байна. Одоо Хятадад 10 мянга гаруй хувцасны үйлдвэр аж ахуйн нэгж байж, сүүлийн хэдэн жилд хувцасны үйлдвэрлэл 9% гаруйн хурдацаар нэмэгдэж байна гэж Хятадын нэхмэлийн нийгэмлэгийн байнгын орлогч дарга Жян Хэнже хэлсэн байна.

     Хүмүүс хувцас хунарын чанар чансаа, өнгө тарланг анхаарах болсноор барахгүй марк болон моодонд орсон зүйлийг хөөцөлдөх болж, өвөрмөц төрөх болон боловсролоо харуулахыг бодолхилох болжээ. Ингэснээр хувцасны ажил үйлс ч цагийн урасгалыг дагах ажил үйлс болсон байна.

     Хүмүүс одоо хувцас авахдаа байгаль орчинд халгүй барааг чухалчилаж, түүний хүний биед тустай байхыг чухалчилах болжээ. Хятадын бараг 90%-ийн хэрэглэгчид бүр хөвөн даавуу, олсон бүс, ноос ноолуур, торгон нэхмэл зэрэг байгалийн ширхэглэг бүс бараагаар хийсэн хувцас өмсөх болсон байна.

     Идэж уух талаар, чадахаар гол болгож байснаа шим тэжээлийг чухалчилах болж, амт шимийг ч чухалд үзэх болжээ. Хятадын олонх гэр бүлийнхэнд авч хэлвэл гуанз рестронд орож хоол идэх нь зочин дайлахдаа биш харин нэгэн зүйлийн буянаа эдэлж, хоол хүнсний амт шимийг амталан баярлаж наргихын төлөө болжээ.

     Хятадын хот суурины оршин суугчид мах, тэжээвэр шувуу, өндөг, усны гаралт, урагмалын тос зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх хэмжээ нь өдөр ирэх дутам нэмэгдэж, шим тэжээлийн бүтэцд нь их өөрчлөлт гарчээ. өнгөрсний тансаг идээ энгийн иргэдийн гэрт орож, шим сайтай, сайхан амтатай, олон төрлийн, эмчилгээний чанартай байхыг хүмүүс өдрөөс өдөр хөөцөлдөх болжээ. Хүнсийн ажил үйлс нь манай орны хамгийн их амьжиралын хүчинтэй ажил үйлсийн нэг болжээ.

     Хятадын хүнсний ажил төрлийн нийгэмлэгийн дарга Ван Вэнжэ хэлэхдээ, 2004 онд Хятадын цар хэмжээ бүхий хүсний аж ахуйн нэгжийн биелүүлсэн нэмүү өртөг 552 тэрбум 982 сая юань байж, нийт хятадын аж үйлдвэрийн биелүүлсэн нэмүү өртөгийн 10.09%-г эзэлж, 2003 оны мөн үеийнхээс 14.3%-аар нэмэгдсэн байна гэжээ.

     Орон сууцны талаар аваад хэлэхд, орогнох орон гэртэй байх гэснээс тохьлог орон сууцтай болохыг хүсэж байна. өнөө хувь хүн орон сууц худалдан авах гол хүчин болсон байна. Манай орны орон сууцын хэрэглээ түргэн нэмэгдэж байгаа нь жаргах тансаглах хэрэглээний цаг үе хүрэлцэн ирснийг харуулж байна.

     Бээжин, Шанхай зэрэг том хотод ард иргэд орон сууцны үнэ өндөр байна гэж хэлэж байхын дагуу орон сууц худалдан авч байна. Зарим үнэ ханшаар дундын орон сууц борлуулга сайтай хэвээр байна.

     Энэ оны 1-р сард төрийн зөвлөлөөс Бээжин хотын ерөнхий төлөвлөгөөг\2004 оноос 2020 оны\ батлаж, Бээжин хотыг нийслэл хот, олон улсын том хот, соёлын нэрт хот, оршин суух аятай хот болгоно гэж дэвшүүлж, анх удаагаа оршин суух аятай хот гэдэг ухагдахуун дэвшүүлсэн байна.

     Оршин суух аятай хот бйагуулахыг хотын төлөвлөөгөөнийхөө гол тал болгож, оршин суугчидын орон сууц, гарч орох, боловсрол, соёл, эм эмнэлгэ, эрүүл мэнд зэрэг талын шаардалгыг хангасан байх хэрэгтэй гэж холбогдох хурлаас дэвшүүлсэн байна.

     Аялаж явах талаар, хувь хүн авто машин худалдан авахдаа ооцорлох болсон байна. Хувь хүн авто машин худалдан авахыг дагалдан ард иргэд хагас сайн, бүтэн сайнаар гадагш гарч жугацах нь олширсон байна. Ингэснээр авто машины салбарын хөгжлийг түлхэн ахиулжээ. Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн машин унаа ихээр борлуулагдаж, үнэ нь ч хямда болсон байна.

     2001 оноос 2004 оны хооронд Хятад улс 3 сая гаруй ширхэг авто машин үйлдвэрлсэн нь 2.45 хувиар нэмэгдэжээ.