• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-30 16:30:10    
Хүүхэд багачуудын дунд ёс суртахууны хөмүүжил хийж байна

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрсөн оны эхээр Хятадын 3—18 нас хүртлэх хүүхэд багачуудын дунд хийсэн мэдлэг чадварын хүмүүжилийн талын шалгалтаас үзвэл, бараг тал хувийн хүүхэд багачууд бусадтай хамтран ажиллахгүй, залхуу хойрго, сэтгэл зүйн талаар зөөлөн дорой зэрэг байдал оршиж байгааг юм байна. Энэ байдалд чиглүүлэн Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоо, Хятадын Боловсролын Яам 2005 оны 2р сард "Ирээдүйн иргэний ёс суртахууны хүмүүжийн төөлөвлөөгөө" хэрэгжүүлсэн байна.

     Хятад улсад 18 -аас дооших насны хүүхэд багачууд бараг 300 сая байна. 20-р зууны 70-аад оны сүүлчээс Хятад улс гэр ганц хүүхэд төрүүлөх төлөвлөөгөөт төрөлтийн бодлого хэрэгжүүлж ирснээр өнөө Хятадын хүүхэд багачууд ялангуя хотод амьдарч байгаа хүүхэд багачуудын дийлэнх олоонх нь айлын ганц хүүхэд юм. Иймээс олонх гэр бүлд өөрийн өвөө эмээ, нагац өвөө эмээ, аав ээж зургаан хүн нэг хүүхэдийг эрхлүүлэн өсгөдөг болохоор хүүхэд аяндаа юм бүхэнд түүнээр гол болгох, бусадыг халамжлахыг мэдэхгүй, залхуу хойрго зэрэг муу сурталтай болж, том болоод дээр дурдсан шиг бусадтай хамтран ажиллахгүй, хүндрэл бэрэхшээлд учирвал сэтгэл санаагаар унах зэрэг хямралд ордог байна.

     Энэ байдалд чиглүүлэн өнгөрсөн оны шинэ хичээлийн жилээс эхлэн, Хятадын хэмжээний дунд бага сургуулиудад ёс суртахууны хичээл орж, "Ирээдүйн иргэний ёс суртахууны хүмүүжилийн төлөвлөөгөө"-г хэрэгжүүлж, ёс суртахууны хүмүүжлийг эрчимжүүлэхээр дамжин хүүхэд багачуудыг ёс суртахуунтай нийгэмийн хариуцлагтай, нийгэм нийтэд ач тустай хүн болгон хүмүүжүүлж ирсэн байна.

     Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны орлогч дарга Гү Шиүлянь танилцуулж хэлэхдээ, Хятадын " Ирээдүйн иргэний ёс суртахууны хүмүүжилийн төлөвлөөгөө" нь одоо үеийн хүүхэд багачуудын ёс суртахууны талын хүмүүжилийг эрчимжүүлэн тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тулын ач холбогдолтой арга хэмжээ мөн. Хүүхэд багачууд мэдлэг сурч шинийг үүдэн бүтээхийн зэрэгцээ амьдралд сайн сайхан ёс суртахуунтай болж хүмүүжихийг хүсч байна гэжээ.

     "Ирээдүйн иргэний ёс суртахууны хүмүүжилийн төлөвлөөгөө"ний хүрээнд хүүхэд багачуудын онцлогтой уялдуулан "Нэр нэдэртээ нийцсэн бяцган иргэн болох" арга хэмжээ тухайлбал, гэр бүлдээ аваа ээждээ туслах, сургуульд ангийн хүүхэдтэйгээ найрсаг харилцах, нийгэм дээр бусадад тусархаг явах, амьдралд орчин ахуйгаа хамгаалах, ганцаараа байх үед өөртөө эзэн суух зэрэг арга хэмжээ зохион явуулж байна.

     Хэдэн сарын турш, "Нэр нэдэртээ нийцсэн иргэн болох" уриан дор Хятадын олон газар зүйл зүйлийн арга хэмжээ өрнүүлж ирлээ. Жишээлээд хэлбэл, баруун нутгийн ШааньШи мужид хүүхэд багачууд илтгэл хийж өгүүлийн уралдаан зохион явуулж, өнмнөд нутгийн Гуандүн мужид "Эцэг эхтэйгээ зэргээр өсөн хүмүүжих" чуулга уулзалт зохион байгуулж, гэрийн ахмадыг урьж оролцуулан хүүхэдийн эдгээр ажиллагааг дэмжихийг уриалсан байна.

     Хатагтай Бай Сюэлянь бол Бээжингийн Гүчэн бага сургуулийн тавдугаар ангийн хэл бичгийн багш юм. Тэрээр сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, манай сургууль "Нэр нэдэртээ нийцсэн иргэн болох" ажиллагаа өрнүүлэхдээ, сурагчдыг бие даасан, өөртөө итгэх үзэл баримтлалтай болгон хүмүүжүүлж ирсний зэрэгцээ өөр бусадыг халамжлан хүн ардад тусархаг явахыг шаардсан байна. Энэ ажиллагаагаар дамжин сурагчид маань ёс намтай соёлч, сахилга сахих, бусадад туслах зэрэг талаар бүр нилээд дэвшилттэй болж, хамгийн их өөрчлөлт нь бусадыг анхааран халамжлах талаар илэрч байна гэжээ.

     Тэрээр хэлхэдээ, энэ ажиллагааг өрнүүлснээс хойш сурагчид эргэн тойрны хүмүүсийнхээ төлөө бодох нь илүү болж, өөрийн ажиллагаа нь юуны өмнө бусадад нөлөө болох эсэхийг анхаарах болсон нь олон хүүхэдийн бие дээр илэрсэн доторхой өөрчлөлт мөн. Жишээлээд хэлбэл, уулдаа зарим сурагч хичээлийн завсарлагын амралтын үеэр үргэлж орилон бахиралдаг байсан бол өнөө их дуугаар бахиран хашгарах нь бусадын амрахад нөлөө болно гэснийг танисан байна гэжээ.

     "Нэр нэдэртээ нийцсэн иргэн болох" ажиллагаа өрнүүлж иснээр Хятадын хүүхэд багачуудын дунд бага бусын өөрчлөлт харагдах болсон байна. Шанхай хотын 11 настай охин Линьшин хоол жууш бэлтгэхийг сурч, хагас сайнд гэрийнхээ оройн хоолыг бие даан бэлтгэх болсон байна. Бээжингийн Хөү Гуанпин бага сургуулийн 12 настай сурагч Фэн Инбө өөрийн бие дээр гарсан өөрчлөлтийн тухай сурвалжлагчид хэлэхдээ, би уулаасаа хол ажилсаг болсон, уулдаа өглөө босоод ороо ч хураадаг байсан. Өнөө би өглөө бүр ороо хураана, бас гэр өрөө цэвэрлэх, аяга шанага угаах гэр зуурын ажлыг өрдөр бүр хийх болсон гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, "Нэр нэдэртээ нийцсэн бяцган иргэн болох" арга хэмжээ өрнүүлснээр хүүхэд багачуудын хүрээлэн байгаа орчнийг хамгалах талын үзэл ухамсар ихээр дээшилсэн байна. Тэд оршин амьдарч байгаа орчин ахуйгаа хамгаалахад өөрөө идэвхтэй оролцохоор барахгүй эргэн тойрны хүмүүсээ ч дайчлан оролцуулж байна. Бээжингийн 10 настай хүү Ли Чэнюуань гуанз ажиллуулж байгаа ааваа итган ганц удаа хэрэглэдэг шавах хэрэглэхийг нь болиулж ой модны эх баялагийг хамгаалах зорилгодоо хүрсэн байна. "Нэр нэдэртээ нийцсэн иргэн болох" арга хэмжээнд нийгэм нийтийн анхаарлыг хандуулахын төлөө Бээжингийн хүүхэд багачууд бүх хотод 100 гаруй суртал уулагын цэг ажиллуулж, шүлэг уншин дуулж бүжиглэх зэрэг уран сайхны хэлбэрээр уг арга хэмжээг сурталчилан ухуулж байна. /Урангоо орчуулж, хянав/