Сүүлийн жилүүдэд Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоо, хамтын ажиллагаа улам олширч байна. Өнөө хоёр эргийн соёл спортын солилцоо нь ах дүү нарын санал бодол, сэтгэлгээг ойлгуулах шижим болж, хоёр эргийн харилцааг хөгжүүлэх, эх орноо эв зүйгээр нэгэтгэх үйл явцыг ахиулахын чухал арга барил болжээ.
Хоёр эргийн олон төрлийн солилцоог хүчтэй өрнүүлэх нь хоёр эргийн ах дүү нарын хамтын эрэл хүсэл болно. Өнөө хоёр эргийн биеийн тамир спортын хамтын ажиллагаа байнга хөгжиж, хоёр эргийн холбогдох хүмүүс хоорондын хэлхээ холбоо нэмэгдэж байна. Эх газраас Ү-шү, хөлбөмбөгйин эмэгтэй дасгалжуулагч Тайвэйд дасгалжуулагчаар ажиллаж байна. Тайвэйны бейсболын дасгалжуулагч ч эх газарт дасгалжуулагчаар ажиллаж байна.
Хятадын Наньжин хотноо болсон Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадмын хугацаанд, манай сурвалжлагч Хятадын Тайбэйн Олон улсын Олимпийн хорооны гишүүн Ү-Жингүөгээс ярилцлага авсан юм. Хятадын Тайваний тамирчин Олимпоос алтан медаль авсан нь хоёр эргийн спортын солилцоог цаашид эрчимжүүлэх, спортын түвшнээ хамтаар дээшлүүлэхэд сайхан боломж олгосон байна. Хоёр эргийн спортын солилцоо нь цаг үеийн хөгжлийн зайлшгүй хандаш болно гэж Ү-Жингүө үзэж байна. Тэрээр хэлэхдээ:
Хоёр эргийн спортын солилцоо 1989 оноос албан ёсоор эхэлсэн. Арван хэдэн жилийн дотор, Тайвань районы спортын баг тамирчид, эх газарт ирж уралдаан тэмцээнд оролцсон, эх газрын тамирчид ч Тайвань районд очиж уралдаан тэмцээнд оролцсон юм. Тухайлбал, бүс нутгийн тэмцээнүүд болно. Спортын солилцооны хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь хоёр эргийн спортын солилцоо бодитой амжилттай болсныг харуулж байна гэжээ.
1997 онд хоёр эргийн Олимпийн хороо хоёр эргийн спортын солилцооны яриа уулзалтыг хамтаар үүсгэсэн. Уг яриа уулзалтыг нэг жилд нэг удаа, хоёр эргийнхэн ээлжээгээр зохион байгуулна. Энэ онд хоёр эргийн солилцооны наймдахь яриа уулзалт Тайвэйд зоиогдов. Хятадын Олимпийн хорооны ерөнхийлөгч Лю Пэн болон Хятадын Тайбэйн Олимпийн хорооны хариуцлагатан Хуан Дачжөү яриа уулзалтад оролцож, хоёр эргийн спортын солилцоо өргөн гүнзгий хөгжихийг хүсцгээсэн байна. Ү-Жингүө хэлэхдээ:
Иргэд хоорондын солилцоо улс төрийн талаар нэг их нөлөөлөгдөхгүй байж болно гэж би үзэж байна. Ялангуяа биеийн тамир спорт нь улс төр, шашин, арьс өнгөөр ялгаварлагдахгүй болохоор, олноороо нэгэн хамтын зорилгоор спортын ажиллагааг түгээн дэлгэрүүлж, спортын хэлхээ холбоогоо, соёлын солилцоогоор дамжуулан харилцан ойлголцлогоо нэмэгдүүлж болох юм гэжээ.
1987 онд Хятадын Тайванийхан эх газарт төрөл саднаа эргэж үзэхийг чөлөөтэй болгосноос хойш, Тайваний спортын солилцооны бүлгэмүүд эх газарт ирж солилцоо болон уралдаан тэмцээнүүд хийсэн. Арван хэдэн жилийн турш, солилцоо хийсэн спортын төрлүүдэд, Ү Шү, бейсбол, усанд сэлэлт, өдөн бөмбөг, ширээний теннис зэрэг хамрагдаж байна.
Хоёр эргийн иргэд хоорондын спортын солилцоо цаашид хөгжиж байгаа нь хоёр эргийн ард игэдийн хамтын ашиг сонирхол болон үндсэн шаардлагад нийцэж байгаа юм. Хоёр эргийн спортын солилцоо нь хоёр эргийн ах дүү нарын бодол санал, сэтгэлгээгээ ойлголцох чухал шижим болсон байна. Хятадын Тайбэйн Олон улсын Олимпийн хорооны гишүүн Ү-Жингүө хэлэхдээ:
Спортын солилцоо нь хошууч үүрэг гүйцэтгэж байна гэдэгт би итгэж байна. Улс төрийн тал нь спортын талын солилцоогоос арга туршлага авч, дараа нь улс төрийн асуудлыг түргэхэн зохицуулахыг хүсэж байна. Хамтаар чармайж харилцан ашигтай үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.
|