• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-30 16:58:41    
Ажил ихтэй бүсгүйчүүдийн биеэ дасгалжуулах аргууд

Хятадын Олон Улсын Радио

     Шинэ цагийн ажил ихтэй залуу бүсгүйчүүд өдөр болгон ажил төрөл гээд борви нугалах завгүй ажиллахаас гадна, бас гэр орон, үр хүүхэд, аав ээж, эр нөхрөө тойлох гээд бөөн ажилтай байдаг. Энэ бүхнийг аятайхан зохицуулж, өөрийгөө ч дасгалжуулж болох дөхөмхөн мөртөө маш үр ашигтай 9 зүйлийн арга байдагийг санал болгож байна.

     1, Цэцэг услах: Гэр орондоо ч юм уу ажлынхаа өрөөнд янз бүрийн цэцгүүд тарих нь орчин ахуйд чимэгтэй байдаг. Цэцгүүдээ шалан дээр тавиж, өндөр газраас өлгөж ч болно. Цэцэг хуараа ингэж байрлуулах нь шалан дээр тависан цэцгээ услах гэж явган суух, өндөр дээр байгаа цэцгээ янзлах гэж өлмий дээрээ зогсох зэргээр олонтоо хөдөлгөөн хийх нь хүний биед ашигтай байдаг, үүнийг ерөөсөө л гоо сайханы дасгал хийж байна гэж ойлгож болох юм.

     2, Ном бичгээ өргөх: Нэг зузаахан ном бариж аваад туухайгаар дасгал хийж байгаа юм шиг хоёр гараараа ээлжлэн өргөөд байвал, хоёр толгойт булчинг сайжруулдаг бөгөөд бас тураахад ашигтай юм.

     3, Хэвлийгээ тураах: Хоёр гараараа нэг өвдөгөө тэврээд эрүүндээ ойртуулах хөдөлгөөн хийнэ, нуруугаа тэгшхэн байлгаж, хүчтэйхэн хийвэл үр ашиг нь нэн сайн болно, энэ мэтээр хоёр өвдгөө тус бүр 10 удаа татвал харвин чинь харьж гоо сайхан болно.

     4, Давхар байшингаас гарч орохдоо явган явах: Хоёр хөлөө хөдөлгөж байхын тулд цахилгаан шатанд суухгүйгээр байнга алхаж, өлмий дээрээ зогсон суух босох хөдөлгөөн хийвэл үр ашиг нь нэн сайн болох юм. Ингэж дасгал хийх нь булчин махийг сайжруулж, цусны эргэлтэд тус дөхөм үзүүлдэг юм.

     5, Бололцоогоо үзэж хөдөлгөөн хийж байх хэрэгтэй: Ажлын ширээн дээрээ ч юм уу компьютерээр удаан цагаар сууж ажиллахад ядаргаа ихтэй байдаг, иймээс нэг цаг болох бүр эрхбиш дөхөмхөн хөдөлгөөн хийж байх хэрэгтэй, тухайлбал босч зогсох, хуруугаа сарвайлгаад хоёр гараа дээш нь өргөх зэрэг хөдөлгөөн хийх бөгөөд тэгш сайхан суухыг анхаарах хэрэгтэй юм. Үүний дагуу хөлний чилээгээ байнга гаргаж байхад илүүдэхгүй юм.

     6, Байнга сэлүүцэн алхаж байх: Гэртээ байхдаа ч юм уу ажил дээрээ байхдаа ч жаахан зав чөлөө л гарвал, өрөөнийхөө дотуур алхлах, түр ч гэсэн салхинд гарах нь биед тустай юм.

     7, Унаанаасаа урьдчилан буугаарай: Ажил дээрээ очих ч юм уу ажлаар гадагш гарахдаа метронд буюу нийтийн автобуст суух тохиолдол гардаг, ийм байдалд хамгийн сайн нь нэг буудал урьдчилж буугаад явганаар зорисон газартаа хүрэх нь ч биеэ дасгалжуулах сайн арга юм.

     8, Бүжиглэж байгаарай: Гэртээ харьсаныхаа дараа өөрийн дуртай дуу хөгжмийн касетаа тавиад, яруу сайхан хөг аястай дуу сонсон бүжиглэх нь бас санаа сэтгэлийг тайвшруулж, биеийн чилээг тайлдаг юм.

     9, Гүнзгий амьсгаа авах: Сандал дээр суусан хэвээрээ ч юм уу цонхныхоо дэргэд очоод алгуур аажмаар гүнзгий амьсгаа авахад, цэвэр агаар уушгинд чинь сэлбэгдээд бүх биед эрч хүч нэмэгдэх шиг болдог байна. Энэ мэтээр олонтоо амьсгаа авахад, бүх биеийн яадаргаа тайлагддаг байна. /Л.Буянтогтох орчуулав./