Уяатай бол Өвөр монголын алдарт зохиолч юм. Түүний уулын нэр нь Чуан Жу гэдэг. Бирийн нэр нь Хорчин гэдэг. Тэр 1943 оны 8-р сард Өвөр монголын Хянган аймгийн Хорчин өмөнөд хошуунд төржээ. Түүний зохион бүтээллэг нь өгүүллэгээр гол болгож, бас найруулал, шүлэг ч бичдэг байна. 50-аад оны эцсээр эхлэн шүлэг бичиж, шүлгийн агууллага нь нутаг усаа магтан дуулахаар гол болгодог. Тэрээр 70-аад оны эцсээр өгүүллэг бичин эхэлж, агууллага нь голцуу монгол үндэстний сэхээтний дотрох зүйл бүрийн хүний хувь тавьланг дусагадаг байна. Үүнд өгүүллөг "Цагаан өд", тууж "Зол жаргал хүсье" болон "Гурван замын уулзуур" нь монгол үндэстний ард түмний одоогийн амьдралын талыг тусгахад чухал нээлт болсон байна. Өгүүллэгийн түүвэр "Уяатайгийн өгүүллэгийн сонгомол"-ыг хэвлүүлж, түүний шинэ цаг үейн бүтээлийн төлөөлөх чанартай 10 гаруй шилдэг бүтээл сонгогдон орсон байна.
Тэрээр 50-аад оны сүүлчээр тосгоныхоо бага сургуулийг төгөсгөж, амьдрал хүчирдэлтэйгээс суралгаа торгон зогссон байна. 1961 онд Өвөр монголын монгол хэл бичгийн тусгай мэрэгжлийн сургуульд суралцсан байна. Дахин суралцах тохиол олсондоо Уяатай баярлаад барахгүй байв. Тус хугацаанд тэрээр их хэмжээний дотоод гадаадын уран зохиолын бүтээлийг амтархан уншиж, өөрийн урлагийн амь насанд шинэ хөрс шороо олгосон байна. Уяатай бол амьдралд хайртай, уран зохиолдоо хүч тавидаг, "ард түмнээс түүнд өгсөн зохион бүтээх зориулалттай бир"-ийг туйлаар нандигнадаг зохиолч юм. Ингээд тэрээр бас Өвөр монголын их сургуулийн уран зохиолын зохион бүтээллэгийн судлах ангид суралцсанаар түүний зохион бүтээллэг нэн идэргүүн бат болж, шинэ нэг оргилд хүрсэн байна.
Уяатайгийн зохион бүтээллэг 50-аад оны эцсээр эхэлж, анх шүлэг бичин, нутаг ус болон хөдөлмөрчин ардыг магтахаар гол болгож байжээ. 70-аад оны эцсээр бага зэргийн тохируулалт хийсний дараа өөрийн зохион бүтээллэгийн шинэ ахицаа эхлүүлсэн байна. Уяатай хятад монгол хоёр зүйлийн үсгээр өгүүллэгийн зохион бүтээллэг хийж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд Уяатай "Элсэн цөлд гунигт дуу намирана", "Нэг өгүүллэг нийтлүүлсэний дараа", "Эмээл үүрсэн залуу" зэрэг хэдэн сая үсэгтэй бүтээлүүд тууривсан байна. Тус хугацааны бүтээл нь туужаар голдож, бас бага хэмжээний чимээлэл, найруулал болон зохион бүтээллэгийн тойм ч бичиж байсан байна. 1987 онд Өвөр монголын өөртөө засах район байгуулагдсан 40 жилийн ойг тэмдэглэх үе Өвөр монголын ардын хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн "Өвөр монголын одоо үейн уран зохиолын цуврал"-т бас "Уяатайгийн өгүүллэгийн сонгомол"-ыг сонгож редакторлон хэвлүүлж, түүний өвөрмөц урлагийн онцлогийг харуулсан байна. Сүүлийн жилүүдэд Уяатай өгүүллэг "Цагаан өд", "Элсэн дундах шөнийн яриа", тууж "Гурван замын уулзуур", "Хүн хийгээд дуу", "Зүүдэн дундах Тууль гол" болон "Зол жаргал хүсье" зэрэг 30 гаруй бүтээл нийтлүүлсэн байна. Түүний зохиол бүтээл нь бас Өвөр монголын "Солонго" нэрэмжит шагнал зэргийг тосч байжээ.
Одоо Уяатай Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишүүн, Хятадын үндэстний цөөнхийн зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Өвөр монголын зохиолчидын нийгэмлэгийн байгын хэрэг эрхлэгч, Өвөр монголын Ордос хотын утага урлагийн холбооны орлогч дарга, Өвөр монголын Ордос хотын зохиолчидын нийгэмлэгийн даргаар ажиллаж байна.
|