Нутаг дэвсгэр: 122 мянга 762 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 1996 оны байдлаар 22 сая 114 мянга.
Нийслэл: Пхеньян, хоёр сая хүн амтай. Жилийн дундаж дулааны аэмжээ 9,8хэм.
Чухал баяр дурасгалын өдөр: 4-р сарын 15-ны өдөр – нарны баяр, Ким Ир Сений төрсөн өдөр. 2-р сарын 16-ны өдөр – Ким Чэн Илын төрсөн өдөр. 9-р сарын 9-ний өдөр – үндэсний бачр. 10-р сарын 10-ны өдөр – Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдса өдөр.
Ерөнхий байдал: Азийн зүүн хэсгийн Солонгосын хойгийн хойт хэсэгт байдаг. Хойт талаараа Хятадтай хөршилж, зүүн хойт талаараа Оростой хил нийлэж байна. Далайн түвшнээс дундажаар 440 метр өндөрт байдаг бөгөөд уулархаг нутаг нь нийт нутаг дэвсгэрийн 80 хувийг эзэлдэг. Тус хойгийн тэнгисийн эргийн нийт урт нь 17 мянга 300 км. Дулаан бүсд оршиж, жилийн дулааны хэмжээ 8 – 12 хэм, жилийн дундаж хур тундас 1000 –1200 мм. БНАСАУ нь 1948 оны 9-р сарын 9-ний өдөр байгуулагдав.
Бүгд Найрамдах Солонгос Улс: Нутаг дэвсгэр: 99 мянга 600 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар 48 сая 824 мянга.
Нийслэл: Сеүл, 2003 оны байдлаар 10 сая 277 мянган хүн амтай. Жилийн дундаж дулааны хэмжээ 12,2 хэм.
Чхал баяр дурасгалын өдөр: 8-р сарын 15 – Японы копоничллоос чөлөөлөгдсэн дурасгалын өдөр. 10-р сарын 3-ны өдөр – тэнгэр сэхсэн өдөр (1945 он) болон БНСУ байгуулагдсан өдөр (1948 он). Уламжлал яриан дэх эртний Солонгос улс байгуулагдсан өдөр.
Ерөнхий байдал: Азийн зүүн хэсгийн Солонгосын хойгийн өмнөт хэсэгт байдаг. Зүүн, өмнө, баруун гурван талаар нь тэнгис хүрээлж байна. Газрын байц нь зүүн хойт тал нь өндөр, баруун өмнөт хэсэг нь нам доор байдаг бөгөөд уулархаг нутаг нь нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг эзэлдэг. Тус хойгийн тэнгисийн эргийн нийт урт нь 17 мянга 300 км. Дулаан бүсд оршиж, жилийн дулааны хэмжээ 8 – 12 хэм, жилийн дундаж хур тундас 1300 –1500 мм.
1948 оны 8-р сарын 15-ны өдөр БНСУ байгуулагдав. 1961 онд цэргийн төрийн эргэл гарав. Түүнээс хойших 18 жил тус улсын эдийн засаг маш түргэн өсөн нэмэгдэв. 1979 онд дахин цэргийн төрийн эргэл гарав. 1987 онд тус улс үндэсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчийн шууд сонгууль хийх болсон байна. /М.Цэцэн бэлтгэв/
|