• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-01 21:23:53    
Дэлхийн жүжгийн тайзанд ая дуугаа хангинуулж яваа түвд дуучин Данзан

Хятадын Олон Улсын Радио

     Өндөр уулын оргилд мөнх цас тогтож, өгөөмөр цасны усаар өргөн талыг ундалж, өргөн түмэн малчид маань эрх жаргалтай амьдарч байна гэж Түвд ардын дуунд дуулж байдаг сан. Түвдийн Шгаз районы тариачны хүү Данзан энэ сайхан нутгийн дуугаа дэлхийн дууны тавцанд хангинуулж яваа хүн юм.

     Данзаныг бага балчир байхад түүний гэр бүлийн амьдрал маш ядуу зүдүү байсан юм. Эцэг эх нь хэдийгээр соёл мэдлэг мөчитхэн байсан ч Данзанаа харин сургууль соёл сургаж, дээд зэргийн дунд сургуульд суралцуулсан байна. Дээд дунд сургуулиа төгсөөд Данзан Түвдийн Багшийн дээд сургуулийн урлагийн пакультетэд шалгуулан элсүүлж, нэлээд дүрэмжсэн урлагийн боловсрол хүртэж, Түвдийн баялаг агуулгатай уламжлалт хөгжмийг сурсан төдийгүй өрнөдийн хөгжмийн хөгжлийн түүхийг ч ойлгосон байна.

     1981 онд Данзан сургууль төгсөх тайлан тоглолтоо амжилттай сайхан тоглосноор, Түвдийн дуу бүжгийн чуулгад сонгогдон орж, дуучин болжээ. Хагас жилийн дараа тэрээр Хятадын алдарт хөгжмийн дээд сургууль болох Шанхайн хөгжмийн дээд сургуульд элсүүлж, баруун биеийн Түдийн цаст өндөрлөгөөс хэдэн мянганн км алс дахь зүүн нутгийн том хот Шанхайд ирж, дөрвөн жил мэргэжлийн дууны боловсрол хүртсэн байна.
Шанхайн хөгжмийн дээд сургуульд ангидаа би ганцаар Түвдээс ирсэн оюутан байлаа. Мэргэжлийн дууны дасгал боловсрол хүртэж байгаагүй төдийгүй сургуульд элсүүлэх үе дуулах түвшин ч бүх ангидаа адаг байсан юм гэж Данзан тэр үеийн байдлаа эргэн үзэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

     " Биднийг Шанхайн хөгжмийн дээд сургуульд хүрсэний дараа, Шанхай хотын олон талынхан, манай түвд оюутадыг харамгүй харгалзан үзсэн юм. Бидний суурь боловсрол маш таруухан байсан болохоор хөгжмийн дээд сургуулийнхан Түвдийн оюутадад тусгай хичээл нөхөж байсан юм гэжээ.

     Багшийнхаа жолоодлого болон тусламжаар, Данзан Түвд үндэстний дуулах арга болон орчин үеийн дууны эгшиглэх урлагийн талаар өөрийнхөө хамаг сайн уялдсан аргыг хайж олсон байна. Дөрвөн жилийн дараа тэрээрбүх ангийнхаа дотор хоёрдугаарт шалгарсан шилдэг амжилтаар сургуулиа төгсөж, Түвдийн урлагийн тайзнаа оройлсон шинэ жүжигчин болсон юм. 1985 онд Данзан Хятадын үндэстний цөөнхийн дууны анхдугаар тэмцээнд хамаг дээд шагнал болох " алтан гарди" шагнал хүртсэн юм. Үүнээс хойших 15 жилийн дотор тэрээр бүх Хятадын болон Түвдийн дууны тэмцээнүүдэд хэдэн арван шагнал авчээ. Үүний зэрэгцээ тэр ч үндэстний дуулах хэв стелийг өрнөдийн Италь дуурийн дуулах аргатай уялдуулан нэгтгэж, урлагийн хэв стель нь улам боловсронгуй болсон байна.

     Өнгөрөгч зууны 90-ээд оноос Данзан болон Түвдийн бусад шилдэг уран сайханчид, Түвдийн соёлын солилцооны элчийн хувиар, дэлхийн урлагийн тайзанд гарч, тэдний ул мөр Ази Европ, өмнө умра Америк тивийн хорь гаруй орон болон районд хүрч, гадаадын цөөн бус үзэгчид тэдний гайхамшигт сайхан тоглолтоос Түвдийн баялаг агуулгатай үндэстний соёлыг танин ойлгосон юм.

     Данзан хэлэхдээ: Түвд бол дуу бүжгийн эх нутаг гэсэн алдартай юм. Түвдийн хүн ард үеийн үеэрээ " дэлхийн нуруу" хэмээгдсэн энэхүү өндөрлөгт аж төрж, Түвд үндэстний цацрангуй соёлыг бүтээсэн юм. Түвд үндэстэн соёлын өнө удаан түүхтэй байдаг болохоор гадаадад тоглосон тоглолт маань маш сайн үр дүнд хүрч байна. Гадаадын маш олон хүн ард Түвдэд ирж байгаагүзй, нэн ч Түвдийн соёлын тухай ойлгохгүй юм. Манай Түвдийн урлагийн чуулганы жүжигчид тайзанд гарангуут халуун алга ташилт нижигнэж байдаг. Тоглолт өндөрлөхөд олноороо босон зогсож, удтал алга ташиж байдаг юм гэжээ.

     Данзан хэлэхдээ: гадаадад цагаачлан амьдарч байгаа буюу манай Түвдийн одоох байдлыг ойлгохгүй Түвд ах дүү нар бидний тоглолтыг сонирхоод, Түвдийн тухай үзэлт нь өөрчлөгдсөн ч байгаа юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: " 1951 онд Түвдийг энх тайвангаар чөлөөлсөнөөс хойш маш их өөрчлөлт гарсан юм. Гэвч гадаадад амьдарч байгаа маш олон түвд ах дүү нар өрөөсгөл сурталчилгааг сонсоод, Түвдийн одоогийн байдал ямар байгааг ойлгохгүй юм. Анх эхлээд бид эдгээр түвд хүмүүстэй уулзхад, тэд мөн бидэнд төдий л найрсаг биш байлаа. Сүүлээр нь тэд манай тоглолтыг сонирхоод, Түвдийн соёл үнэхээр эвдэгдээгүйг ойлгосон байна. Тэд өнөө ч Түвдэд ирж үзэн сонирхох сонирхолтой байна гэжээ.

     Данзан байнга тоглолтоор гадагш гардаг болохоор жилд гэрийн хүмүүстэйгээ хамт байх цаг нь хагас жилд ч хүрэхгүй байдаг. Хэдийгээр ийм байсан ч түүний гэргий Амэй өөрийнхөө нөхөрт маш омогшиж явдаг байна. Тэрээр хэлэхдээ:

     Данзан бол миний сайн нөхөр, манай дуу бүжгийн чуулгынхан бүр түүнийг жишээч нөхөр гэж ярьдаг. Манай байгууллагын хүүхэнчүүд намайг сайн нөхөртөй гэж биширч байдаг. Би ч түүний ажлыг их дэмжиж байдаг гэжээ.

     Ноднины " 10-р сарын 1"-ны Хятадын үндэстний баярын үеэр Данзан алс хол зүүн хойд нутгийн Шэнян хотын Хөгжмийн Дээд Сургуулийн харьяа бүжгийн сургуульд сурч байгаа охинтойгоо Бээжинд анх удаа хамт тоглолт гаргасан юм. Охиныхаа тоглох мэргэжлд Данзан маш сэтгэл ханхлуун байлаа. Тэрээр хэлэхдээ:

     Би охиноо эргэхээр олон удаа хүрсэн, Шэнянгийн Хөгжмийн Дээд Сургууль Түвд оюутадыг маш чухалд үзэж, Түвдийн ангид сургуулиас нь нэлээд сайн багш болон хамаг сайн тоног төхөөрөмж бэлтгэж өгсөн. Миний охины одоогийн сайн амжилт нь сургуулийнх нь чухалчлан үзэж байгаатай салшгүй юм гэжээ.

     Данзан хэлэхдээ: Түвд үндэстний дуучин болсоны хувьд би дотоод гадаадын үзэгчиддээ өөрийн ая дуугаа барьна. Түвдийн Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуулийн уригдсан профессор болсоны хувьд би нэн олон цаг гарган оюутадад хичээл орж, өөрийн дуулах мэргэжил, жүжгийн тайзны туршлага болон урлагчин болсон сэтгэгдлээ залуучуудад уламжлана гэжээ. /Пэрлаймаа орчуулав/