Хоол хийхэд хэрэглэх материал: Цагаан гурил 300 грамм, өндөгө 100 грамм, бөөрөнхий цагаан ногоо 50 грамм, соёолуулсан шар буурцаг 50 грамм, соёолуулсан саримс 50 грамм, амт оруулагч жян юүтунгалаг шөл 150 грамм, наранцэцгийн тос 70 грамм, жижиглэн хэрчсэн сонгино болон цагаан гаа тус бүр 10 грамм, хү жяогийн нунтаг, давс, вэй жин, гүнждийн тос зэргийг тус бүр хэрэглэх хэрээр бэлэн болгож тавьна.
Хийх арга: 1-р алхамд. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахал бэлэн болгоно. 2-рт. өндөгөө аягандаа дэлсэж, хэрчсэн бөөрөнхий цагаан ногоо болон соёлуулсан шар буурцаг болон саримсны соёог арилгаж цэвэрлээд, хэрэглэхэд бэлэн болгож тавьна. Элдсэн агаан гурилаа хэрчиж халуун тосонд шарж өнгийг нь шарлахаар нь тогооноосоо шүүж гаргаад хэрэлгэхэд бэлэн болгоно. Тогоондоо наранцэцгийн тос хийж халахаар нь өндөгөө хийж бөөм бөөм хэсэгтэй болгон шараад, хэрчсэн сонгино, цагаан гаа, бөөрөнхий цагаан ногоо, соёлуулсан шар буурцаг, саримсны соёгоо мөн жян юүний хамт бага зэрэг хуураад, шөл дээр нь хийж, хү жяоний нунтаг, давс зэрэг амт оруулагч зэргийг нэмнэ. Тэгээд энэ шөл тос нь буцлахаар нь шарсан гурилаа тогоондоо хийж, зөөлөн галаар 5 минут хэртэй болгоод, амт оруулагч вэй жин хийж бага эргүүлж хөрвүүлээд дахиж 3 минут болгоод гүнждийн тосоос бага тусааж, энэ хоол болох нь тэр л дээ.дээрээ цутгаж, шян цай ногооний юүрэмдгээс дээр нь хийнэ. Тэгээд л энэ хавирга чансан шөлтөй хоол болох нь тэр дээ.
Энэ гурилтай хоолны онцлог нь гэвэл, өнгө нь гялгар тод бөгөөд үнэр амт нь сайхан.
Энэ гурилтай хоолыг хийхдээ өндөгөө заавал удаан болгох бөгөөд, бөөм бөөм хэлбэртэй байлгахыг хичээгээрэй. \Номин бэлтгэв\
|