2005 оны 8-р сард болсон Хорчин урлагийн найрт оролцсон Өвөр монголын Жирэм аймгийн үндэстний дуу бүжгийн бүлгэмээс зохион бүтээж, 100 гаруй жүжигчид оролцсон том хэлбэрийн үндэстний дуулалт жүжиг "Монголын салихь" Хорчин нутгийн хүмүүст маш их ташаагдаж, 10-р сард Бээжинд уригдан тоглоод нийслэлийн олон мянган үзэгчидийн бахарлыг татаж, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна.
Ингээд 11-р сард нь дуу бүжгийн бүлгэм Хөххотод хүрч Өвөр монголын өөртөө засах районы засгийн газрын ёслолын танхимд "Монголын салихь" гэх дуулалт жүжигээ дахин тоглосон байна.
"Монголын салихь" гэх дуулалт жүжгийг Жирэм аймгийн нам засгийн талаас үндэстний соёлоо хөгжүүлж, Түнляо хотоо үндэстний соёлын том хот болгон байгуулахад зориулан, уг жүжгийг зохион бүтээхэд Юнрэв, Алтан-Уул, Занаа зэрэг Өвөр монголын урлагийн нэрт хүмүүс болон тайзны хувцас заслийн мэрэгжилтэд оролцсон байна.
Уг жүжиг нь монгол түүх соёлд суурилж, Хорчин нутгийн онцлогийг гүйцэд харуулан, шинэ сэвүүн зүйлсийг ч оруулсан байна. жүжиг нь "Оршил-нарны охин", "Эцэг тэнгэр", "Эх газар", "Охид өвүүд", "төгөсгөл-монголын салихь" зэрэг хэдэн хэсгээс бүрэлдсэн байна. "монгол салихь"-ийн "ташуур бүжиг", "ном сумын бүжиг", "сүлд бүжиг"-т мөнх тэнгэрийн хүчинд хамаг монголоо нэгдгэсэн мянган оны түүхэн хүн нэгэн үейн тэнгэрлэг хөвүүн Богд эзэн Чингэс хааны дүрийг харуулжээ. Бас "Юаний ордны хувцас заслын үзүүллэгэ", "16 эсэрваа тэнгэрийн бүжиг"-ээрээ өөрийн нутаг дэвсгэр, эрх мэдлээ дэлхийн уужимд тэлсэн Хувилай хааны үейн бадрал хөгжлийг харуулсан байна. үүнээс гадна бас монгол нутгаа амь биеэрээ хамгаалж байсан үндэстний баатар Гаад-Мийрэн зэрэг Хорчин нутгаас төрсөн шилдэг охид хөвүүдийн дүрийг ч морин хуурын аястай дуу бүжгээрээ дахин амьлуулсан байна. тоглолт нь даяарт алдаршисан андай бүжгээр өндрөлсөн байна.
Өргөн агууллагыг хамарсан дуулалт жүжиг "монголын салихь" нь үзэсэгчидийн анхаарлыг татаж, жүжгийг нэн урлаг сайхан болгох тал талын санал шүүмж гарч ирж байлаа. Хорчин нутгийн онцлог бүхий дуулалт жүжиг "монголын салихь" нь монгол соёл урлагийн тайзнаа бас нэг өнгө нэмрэлж, шинэ зүйлсийг өөрийн болгон зохион бүтээх ур авяасыг харуулсан байна.
|