Жи Нань хот бол Хятадын Шань Дун Мужийн төв юм. Жи Наь хот Шань Дун мужийн төв хэсгийн баруун талд оршиж, тус мужийн улс төр, эдийн засаг, соёлын төв болж байдаг ажээ. Жи Нань хот газар зүйн таатай нөхцөлд байршиж, эдийн засгийн өргөн уудам орон зайтай байдаг юм. Бээжингээс Шанхай хүрэх, Жиа Дунгаа Жи Нань хүрэх төмөр замын уулзар дээр байж, дөрвөн зүг найман зувхист нэвтэрсэн авто замын сүлжээтэй бөгөөд, Жи Наний олон улсын нисэх онгоцны буудал, болон Жи Нань Чин Дао хүрэх хурдны зам зэрэг нь Жи Нань хотыг Шань Дун мужийн дотоод гадаад болон дэлхийн олон газартай холбож байдаг ажээ.
Жи Нань бол түүх соёлын нэрт хот юм. Жи Нань хот булагт хот гэж алдаршисан юм. Хятадын дөрвөн том үзэмжит уул нуруудын нэг Тай Шань уул болон Хятадын эртний сэтгэч соёр гэгээрүүлэгч Кун Зийн нутаг Чү Фу хүрэхэд үүгээр өнгөрдөг . Жи Нань хотын эргэн тойронд Де Жу, Бин Жу, Зи Бо, Лай У, Тай Ань, Ляо Чэнь зэрэг хотууд байдаг юм. тус хот нийт 8154 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй 5 сая 490 мянган хүн амтай юм.
Жи Нань бол төрийн зөвлөлөөс нэрийдсэн түүх соёлын нэрт хот юм. Жи Нань нь эртний дөрвөн том сувгийн нэг Жи Шүй Буваг байрлаж байснаас Жи Нань буюу Жи сувгийн өмнөд хэсэг гэж нэрлэгдсэн байна. 9000 жилийн тэргтээх шинэ чулуун зэвсгийн үед энд хүн төрлөхтөн аршин амьдарч байсан юм.
1 2
|