Өвөр монголын Хянган аймгийн рашаан хотоос зүүн хойшоо далан км –ын зайд ой хөвчин дунд нэгэн нуур байдгийг хүмүүс тэнгэр нуур гэдэг. Энэ нуурын тухай бас нэгэн сайхан домог байдаг юм. ангижин гэдэг анчин нэгэн өдөр ууланд ан хийж явсан байжээ. Тэгэж батал нь нэгэн үзэсгэлэн гоо охиныг чоно хөөж явна гэнэ. Тэр яаран мумаа тэлж чоныг харваж алаад тэр үзэсгэлэнт охиныг аварч авсан байна. тэр охин уул нь тэнгэрийн сахиулсан байсан бөгөөд амийг нь аварсан ачийн хариуд Ангижинд нэгэн шидэт нус бэлэглэжээ.
Түүнээс хойш ангижины харваж намнах эрдэм нь улам гарамгай болж, өдрийн удаанд хол ойрдоо алдартай мэргэн анчин болжээ. Ван ноён энэ тухай сонсоод ангижины шидэт нумыг булааж авахын тулд хүн илгээж түүнийг санаандгүй байх хооронд цамчил хадан дээрээс түлхэн унагаажээ. Шидэт нумтай болсон Ван ноён мэргэн харваач боллоо хэмээн баярлажээ. Ван ноён нэг өдөр авд яваад чяндган цагаан туулай тааралдаж түүнийг харавсан чинь шидэд сумыг нь чирээд үсрэн хайрайлгасаар ойн гүүнд орлоо гэнээ. Ван ноён дагагсадтайгаа хойноос нэхсээр байгаад чамчим хадны ирмэг дээр хүрээд жолоогоо татаж амжилгүй унаж үхсэн байлаа. ван ноён хэрхвэч ангижинийн тэнгэрийн дагина хаднаас унах завсар аварч авсныг яавач төсөөлөхийн аргагүй биз. Цагаан өмсгөлт дагина ангижин хоёр түүнээс хойш эе найртай идээд хөөртэй амар тайван ханилан суух болсон гэнээ.
Тэнгэр нуурын номин ус галт уулын оройд тогтож, хэдэн талаар нь уул хайрхад сүндэрлэн ой шугуй ягцран ургаж байдаг ажээ. тэнгэр нуур нь усаа хэзээд нэгэн хэвээр байлгаж чаддаг байна. гандсан ч бороон орсон ч тэр нуурын ус тэр л хэвээр байдаг ажээ. салхины аясаар яралзан давалгаалах нуурын усанд загас жараахай, нүүдлийн шувууд жиргэн донгодож үнэхээр диваажингийн орон юм шиг үзэсгэлэнтэй сайхан байдаг ажээ.
Тэнгэр нуурын хөвөөгөөр нарс майлас ягцран ургаж байдаг юм. энэ нутагт тэнгэр нуураас гадна бас удвал нуур гэж галт уулын аман дээр тогтсон байдаг юм. удвал нуурын эргэн тойронд рянз бүүрийн хачин сонин галт уулрын нурам байдаг юм. нуурын дунд нэгэн жижиг арал байгаа бөгөөд тэр арлыг холоос харахад гарын алган дээр ттавьсан эрдэнэ мэт харагддаг юм. нуурийн хөвөөн янз бүүрийн ургамал байдаг юм. түүний дундаас удвал цэцэг хамгийн олон байдаг болхоор энэ нуур ийм нэртэй болсон гэж нутгийн хүмүүм танилцуулж байлаа. удвал цэцэр үнэхээрээ дүрэлзэн ноцож байгаа галын сор мэт харагддаг байлаа. энэ бүхэн хүний алжаал зүдрэлийг тайлж, хол ойрын хүмүүм зуны сайхаэн цагт энэ нуурын хөвөөнд ирж зугаацах маш дуртай байдаг ажээ. түүнээс гадна бас яанз яанзын сайхан нэртэй нуурууд байдаг юм. тэнгэр нуур манай улсын олон газарт байдаг боловч энд харсан тэнгэр нуур үнэхээр өвөрмөц санагдсан юм.
|