2000 оны 1-р сарын 17-ны өдөр Зэжян мужийн Жиньхуад олны айдас төрүүлэм хэрэг гарч билээ, өндөр дундын 2-р ангид сурч байгаа Чу ли төмөр хүрзээр өөрийн төрсөн эхийн толгойг цохиж амийг нь хөнөөснөөр, шүүхээс зориуд хүний амийг хөнөөсөн хэргээр Чу лид 15 жилийн ял оноосон юм.
Өөрийн төрсөн эхийхээ амийг хөнөөнө гэдэг баргийн хүүхдүүдийн хийдэг ажил биш, тэгэхэд энэ хүүд ямар хүмүүжил шаардагдаа бол ? энэ хүүгийн ээжд яамар сургаал дутаа бол?
Өсөх насандаа байгаа хүүхдийн нэг нас ингээд дууслаа, хүчир бэрхшээлтэй нэг ээжийн амь нас ч ингээд дуусчээ. Чухам хэн нь хэнийгээ хорлогсон бэ? хэн нь хэндээ хариуцалга хүлээх ёстой бэ? хүүхдийн хүмүүжилд юу шаардагдаж байна?
Нарийн бодох юм бол Хятадын гэр бүлд ямар асуудал оршиж байна? бид чухам яаж шинжлэх ухаанчаар хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй бэ? эцэг эхчүүлд ямар хүмүүжил хэрэгтэй байна?
Хятадчуудын эртээс яригдаж ирсэн "хүүхдүүд хүчирхэг бол улс гүрэн хүчирхэг" гэсэн үг бий, өнөөдөр хүн бүхэн хүүхдүүдийг боловсролтой, чадвартай болохыг төлөө чармайж байна, асуудал нь хүүхдүүдэд яаж боловсрол хүртээх бэ? энэ асуудал хүмүүсийн сэтгэлийг зовооно, хүүхдүүдэд дарамт өгөх үү ? эсвэл тэдний санаагаар байгаад байх уу ?
2000 оны 2-р сарын 1-ний өдөр ерөнхий нарийн бичгийн дарга байсан Жян Зэминь гэгээрэл боловсролын асуудлаар чухал үг хэлж, нийгэм нийтээ гэгээрэл боловсролын ажилд анхаарал тавьж, залуу багачуудын эрүүл саруул өсөлтөд сайн сайхан орчин ахуй хангах хэрэгтэй гэж онцолсон юм. Энэ бол олон жилийн их төлөвлөгөө, мөн ч яаралтай биелүүлэх үүрэг хариуцалга байгаа юм.
Нийгэмд явах тусмаа чадвартан шаардагдана, цаг эрний хөгжлийг дагаад хүүхдүүдэд өөрийн чөлөөт өсөлт шаардагдна. Хүүхдүүдийн дотоод ертөнц нь бидэнд авч хэлбэл хэзээд тайлагдашгүй оньсого юм, гэвч зөв хүмүүжил өгнө гэдэг бол эцэг эхчүүлийн хамгийн чухал үүрэг хариуцалга байгаа юм, иймээс хүүхдийн өсөлтөд зохих орон зай, эрэл хүсэл, ойлголт, сэтгэл санааны солилцол зэрэг нөхцөл боломж олгож өгөх ёстой. Цаг эрэн хөгжиж, хүүхдүүдийн үзэл бодол ч өөрчлөгдөж байна, хүүхдүүдийг хэтэрхий хэлж, сургах явдал явах тусмаа өнөөгийн цаг үетэй зохицохгүй болж байна, ирээдүйд хүүхдүүдэд учрах бэрхшээл бүхнийг аав ээж насаараа хамгаалж чадахгүй юм, харин зөв хүмүүжүүлэх нь хамгийн их өв болж хоцордог болохоор хүүхдүүдийн эрүүл саруул өсөлтөд шинжлэх ухаанч арга барил авч, цаг үеийн урсгалд зохицуулан, хүүхдүүдийг зөв хүмүүжүүлбэл амжилт олж мэднэ гэдгийг энд сануулж байна.
|