1984 оны 1-р сард, Швейцарын ST。MORITZ-д болсон Олон улсын Олимпийн хорооны 42-р бүгд хурлаар, жил бүрийн 6-р сарын 23-ны өдрийг "Олимпийн өдрөөр" тогтоосон бөгөөд тухайн жилийн 6-р сарын 23-нд анхны арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүнээс хойш жил бүрийн 6-р сарын 17—24-ний өдрүүдэд, улс орнуудын олимпийн хорооноос олон нийтийн чанартай хол зайн гүйлт болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг байна.
6-р сарын 23-нд Олон улсын Олимпийн хороо байгуулагдсаны тэмдэглэлт өдөр. Энэ өдрийг тэмдэглэж, Олимпийн үзэл санааг ухуулж, олон түмний биеийн тамир спортын хөгжлийг ахиулж, Олимпийн хөдөлгөөний нөлөө тусгалыг өргөтгөхийн тулд, Олон улсын Олимпийн хорооноос жил бүрийн энэ өдөр олон нийтийн чанартай спортоор гол болгосон арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Өнөө дэлхийд энэхүү арга хэмжээнд оролцогч орон, газар нутаг, анхны 9 орноос 100 гаруй орон болтол нэмэгдсэн байна. Энэ нь хүмүүсийн Олимпийн үзэл санааг эрхэмлэн дээдэлж байгааг харуулж байна.
|