• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-05 15:44:52    
Тэргэнцэр дээрх алтан медалийн эзэн

Хятадын Олон Улсын Радио

     Бянь Жиньшинь бол Афины тахир дутуучуудын олимпийн наадмын алтан медлийг гардагч, дэлхийн олон удаагийн аварга шалгаруулах тэмцээны алтан медальч, Өвөр монголын өөртөө засах районы хүндийн өргөлтийн нэрт эмэгтэй тамирчин юм.

     Тэргэнцэр дээр суугаа Бянь Жиньшинь 4 удаа мэс засал хийлгэж өнгөрсөн бөгөөд бие дээр нь 9 хэсэг сорвьтой юм. 12 жилийн тамирчны амьдралаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 12 алтан медаль авч, улсын хэмжээний тэмцээнд 4 алтан медаль авч, муж районы хэмжээний тэмцээнд 1 алтан медаль авч, тэмцээнд оролцсон болгондоо алтан медлийг бусадад алдаагүй олж иржээ. Ийм их олот амжилтыг эрүүл хүн олоход ч бэрх байхад тахир дутуу Бянь Жиньшинь удаа дараалан шинэ амжилт тогтоосоор ирсэн бөгөөд өөрийгөө ч өөрчилсөөр иржээ.

     1974 онд тэрээр Өвөр монголын Бугат хотын химийн аж үйлдвэрийн эгэл жирийн нэг ажилчны гэр бүлд төржээ. 7 сартай нялх байхдаа хүүхдийн саа өвчинд нэрвэгдснээр тэнтэр мэнтэр алхаж сурсан Бянь Жиньшинь насны тамба болж хоцоржээ.

     Ээж аав нь тамба болсон хөөрхөн охиноо хараад сэтгэл шимширнэ, гэтэл сайн алхаж сураагүй Бянь Жиньшиньд тэр бүх нь тийм л аймшигтай биш санагдна. Тэр багаасаа өөрийгөө бусад хүүхдүүдэд хүрэхгүй гэж боддоггүй, хэдийгээр хөл минь хөдөлж дийлэхгүй боловч гараараа тулаад мөн адилхан явьж болно, миний бусад хүнээс адилгүй тал нь зөвхөн хөдөлж барих хэлбэр адилгүй гэж үздэг.

     Бага сургуульд орсноос аваад тэрээр сай сурдаг хүүхэд байлаа. Гэвч гэрийн хүмүүс нь түүнийг эртхэн биеэ дааж сурахыг бодоод тусхай мэргэжлийн өндөр зэргийн дунд сургуулийн хягтлан бодогчын мэргэжил сургажээ.

     1992 онд сургуулиа төгсгөсний дараа тэрээр үйлдвэрийн ажилчин болжээ. Энэ нь нийгмийн асрамжийн үйлдвэр болохоор бүр тахир дутуу хүмүүс байлаа. Анх удаагаа ийм олон тахир дутуу хүмүүсийг олж хараад өөрийн зэмдэг гэдгээ мэдэж сэтгэл маш зовсон билээ. Үүнээс тахир дутуу хүмүүсийн нийгмийн байр суурь орчин ахуй тийм хялбар биш гэдгийг ухаарч билээ.

     "Би залуу байсаар, ингэж нэг насыг үйлдвэрд барна гэж үү" тэр олныг бодсоор олон ч ажил хийж явлаа, массажийн мэргэжил ч хийж үзлээ.

      Нэг өдөр хамт сурч байгаа найздаа массаж хийж байсанд найз нь "Чиний гар ямар их хүчтэй бэ? Ли тасгалжуулагчыг эрж очиод хүндийн өргөлт сурчхаа" гэж итгасан байлаа. Хамт найзынхаа дагуулгаар дотоод гадаадад олон олон шавьтай Ли тасгалжуулагчыг үнэхээр эрж очиод хүндийн өргөлт хийж үзүүлсэнд, ерөөс тамирын боловсрол хүртээгүй, хүндийн өргөлт нь Ли тасгалжуулагчын бодсноос гадуур болов, биеийн хүнд нь зөвхөн 30-аад килограмм байдаг Бянь Жиньшинь биеийн хүндсээ 40 илограммын хүнд өргүүр төмрийг өргөсөн байна. Биед нь хадгалагдаж байсан асар их хүчин чадал болон саруул ирээдүй мөн тэр дороо чиглэлээ олсон байна. 1993 оны 9-р сараас Бянь Жиньшинь хүндийн өргөлт хийх тамирчны амьдралаа эхлүүлжээ. 1994 оны 4-р сард Хятадыг төлөөлөн Австралид болсон тахир дутуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 40 килограммын хүндийн өргөлтийн 3 төрлийн алтан медлийг бүхнийг олж нэр алдраа дуурьсуулжээ.

     Улсын дотоод гадаадын олон тэмцээнд оролцож 40 килограммын хүндийн өргөлтийн дэлхийн рекорт амжилтыг тогтоосон байна. 2000 оны Сиднейд болсон тахир дутуучуудын олимпийн наадам дээр өөрийн тогтоож байсан 97.5 килограммын тэмдэглэлээ эвдэж, 102.5 килограммын хүндийн өргөлтөөр аваргалж, алтан медалийн эзэн болжээ.

     "Оролцох тэмцээн олон болох тусмаа амжилт олох нөхцөл ч олширлоо, хүндийн өргөлт намайг өөрчлөсөн бөгөөд надтай адилхан олон олон тахир дутуу хүмүүсийн хувь заяаг ч өөрчилсөн юм гэж Бянь Жиньшинь хэлдэг байлаа.

     Тахир дутуу тамирчдын сайн оноо олохын төлөө гаргасан чармайлтыг энгийн хүмүүс ойлгохгүй юм, 1993 оноос биеэ тасгалжуулж эхэлснээс хойш, Бянь Жиньшинь өдөр шөнө ялгаагүй хатуужилтай тасгал хийж иржээ. Энэ бүхний үр дүнд тэрээр олон удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан байна.

     2008 оны олимпийн наадамд ямар байсан ч Бээжинд хүрч газар дээр нь үзнэ гэж Бян Жиньшинь амалж байсан боловч өнөө миний хамгийн гол үүрэг бол хүүхэд төрүүлэх явдал болно гэж тэрээр инэмсэглэн ярьж билээ. 2001 онд тэрээр Бугат хотын Цэнь Зайньшиньтай хайр сэтгэлээ холбож гэр бүл бололцсон юм. "Би чамайг насаараа үүрнэ" гэж хань нь ярьж байлаа.

     "Гадаад хэлний сургууль байгуулъя гэж бодож байна, хэрэв тахир дутуу хүүхэд ирж сурвал төлбөр авахгүй, дэвших сэтгэлтэй, тахир дутуу хүмүүст нэн олон нөхцөл боломж бий болгож өгөхийг бодож байна гэж хатуу амьдралд дадсан Бянь Жиньшинь өөрийн ирээдүйн амьдралын тухайгаа ингэж ярьж байлаа.