Өнөө Хятад ихэнх шянд шинжлэх ухаан техникийн ажил хариуцсан орлогч дарга болсон байна. Гэвч Хятадын шяны шинжлэх ухаан техникийн ажил хариуцсан анхны орлогч дарга бол Ляонин мужийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ли Чинвэнь юм. Тэрээр 1983 онд Ляонин муждаа нэртэй хоцронгуй шян – Фүшины Монгол үндэстний өөнтөө засах шянд шинжлэх ухаан техникийн ажил хариуцсан орлог дараг болсон байна. Тэрээр тус шянд найман жил ажиллахдаа хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн ажилтадтай хамтаар ган хуурай тариалагийн талбайн ургау хуураалтыг нэмэгдүүлэх техник судалж, тус шяны хөдөө тосгоны байдлыг маш ихээр өөрчилсэн байна. 1991 онд тус шяны үр тарианы ургац хураалт уулын 130 кг байснаас нэмэгдээд 650 сая кг-д хүрсэн байна.
"Олон улсын тутарга таридаг гарамгай тариачин" цол хүртсэн анхны тариачин: "олон улсын тутарга таридаг гарамгай тариачин" цол хүртсэн Хятадын анхны тариачин бол Хүнань мужийн Лилин шяны Шэньтань шянгийн тариачин Жай Юүншөү юм. Тэрээр 1985 оны 7-р сард энэ цолыг хүртсэн юм. Тэрээр усан тутарга туршиж тариад га бүрийн ургац хураалтыг 3000 кг нэмэгдүүлсэн байна. Түүний энэ амжилтыг олон улсын холбогдох тал анхааралдаа авсан байна.
Тариачдын зохион байгуулсан шинжлэх ухаан техникийн анхны байгууллага: Хятадын тариачдын зохион байгуулсан шинжлэх ухаан техникийн анхны байгууллага бол 1984 оны 5-р сард Ляонин мужд байгуулагдсан гэрийн тэжээвэр туулай тэжээгчдийн нийгэмлэг болно. Тус нийгэмлэгийн дарга бол анх зэргийн дунд сургууль төгссөн дөнгөж 18 настай залуу, гишүүд нь цөмөөрөө туулай сайн тэжээдэг тариачид юм. Тус нийгэмлэг нь үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, борлуулалтыг нэгтгэсэн цогц юм.
Тариачдын байгуулсан цөмийн энергийн анхны үйлдвэр: Хятадын тариачдын байгуулсан цөмийн энергийн анхны үйлдвэр бол 1984 онд байгуулагдсан Хэнань мужийн Кайфэн хотын Вантүнь шянгийн Сүцүн тосгоны цөмийн цацаргийн үйлдвэр болно. Энэ үйлдвэр нь Хэнан муж болон Кайфэн хотын холбогдох салбарын дэмжлэг туслалцаатайгаар байгуулагдсан бөгөөд холбогдох салбарын хяналт шалгалтаар батлагдаж, улсын цацаргийн ажлын хамгаалалтын шаардлагыг бүрэн хангасан байна. Энэ шинэ техникийг хэрэглэн ургамал болон амьд будисыг цөмийн цацаргаар тусгавал хорхой бактери усатгаж, эвдэрч муутхаас сэргийлдэг. Цөмийн цацаргаар тусгасан улаан лооль 20 хоногт муутахгүй, шарсан тахианы амт өнөр хувирахгүй, тарианы үр түргэн слёлдог бөгөөд түргэн ургадаг гэснийн парактик гэрчилсэн байна. /М.Цэцэн бэлтгэв/
|