
Хятад улсын дарга Хү Жиньтао 5-ны өдөр Бээжинд Беларуссын Ерөнхийлөгч Александар Лукашенкотой хэлэлцээ хийхдээ, Хятад Беларуссын харилцаа нь бүх талын хөгжлийн болон стратегийн хамтын ажиллагааны шинэ үе шатанд орсон байна гэж тэмдэглэжээ.
Хоёр орны харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагааны гүнзгийрэн хөгжихөд тус дөхөм үзүүлэн, Хятад улсын Европ дахь нааштай хамтран ажиллагч түншүүдийн нэг болоход Беларусс бэлэн байна гэж Беларуссын Ерөнхийлөгч хэлсэн байна. Беларуус Хятадын зах зээлийн эдийн засгийн бүрэн статустай болсныг хүлээн зөвшөөрч, нэг Хятадын бодлогоо цаашид баримтална гэж тэр бас тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/
|