Хятадын баруун өмнөд нутагт аж төрөн амьдарч байгаа И үндэстэн өнө удаан түүхтэй, соёлын баялаг өвтэй байдгаараа эрдэмтдийн анхаарал сонирхлыг татсаар байна. Сүүлийн жилүүдэд И үндэстний шашин шүтлэг, үг хэл, яруу найраг зэрэг талын судлагаа шинжилгээний ажил ид өрнөж, ялангуяа Америк, Япон зэрэг гадаад орнуудад эрчитэй явагдаж байгаа бөгөөд И үндэстний тухай судлах эрдэм шинжилгээний тусгай байгууламж ч байгуулагдсан байна.
И үндэстний судлалын тухай ярихад Америк хүн Харел Стевен их гавьяа зүтгэл гаргасныг онцлон тэмдэглэх ёстой юм. Херел бол Америкийн Сиэтл хотын Вашингтон Их Сургуулийн хүн төрөлхтөний судлалын ажил хийж байгаа профессор юм. 10 жилийн өмнө, тэрээр Сиэтлд И үндэстний судлалын олон улсын эрдэм шинжилгээний анхны бага хурлыг зохион явуулсан юм, түүнээс хойш И үндэстний тухай симпозиум Герман, Хятад зэрэг улс орнуудад болж өнгөрсөн бөгөөд саяхан дөрөв дэх бага хурлаа хийсэн байна.
Профессор Херел Хятадын И үндэстний төвлөрөн суугаа Сычуань, Юаньнань, Гүйжөү зэрэг нутагт жил болгон ирж, И үндэстний хувцас өмсч, Ичүүдийн айл тосгоноор явж, судлагаа шинжилгээний ажил хийж хагас жил шахам суудаг байна.
Профессор Херел и хэл юм уу хятад хэлээр тухайн орон нутгийн хүмүүстэй ярилцдаг юм. Саяхан Сычуань мужид болсон И үндэстний судлалын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр бага хурал дээр, сурвалжлагч профессор Херелтэй уулзаж ярилцсан юм. Тэр хэлэхдээ, 20 гаруй жилийн өмнө, И үндэстний тухай судалсан хүн маш цөөн байсан юм. Би И үндэстний тухай судлагаа шинжилгээг өөрийн эрдэм шинжилгээний ажил төрөл болгосноос хойш, И үндэстэн болон И үндэстний тухай судлал нь миний салж болшүй 'садан' болсон" гэжээ.
"И үндэстний тухай эрдэм шинжилгээний ажлаа эхлүүлсний зэрэгцээ тэр нь миний судлагааны агуулга чиглэл болсон. Би Хятадын эрдэмтэдтэй хамтран И үндэстний тухай эрдэм шинжилгээний 2 ном бичсэн юм, ирээдүйд ч олон ном бичих болно" гэж профессор Херел хэллээ.
Хятадын өнө эртний түүхтэй үндэстэн болсны хувьд И үндэстэн нь аль эрт 19-р зууны доор хагасаас гадаадын эрдэмтдийн анхаарал сонирхлыг татах болсон билээ. 20-р зууны 20, 30-аад онд Хятадын нийгмийн ухааны эрдэмтэн профессор Фэй Шяотүн нарын зэрэг хүмүүс И үндэстний тухай судалгаа шинжилгээ хийх явдалд анхаарч эхэлсэн байна. Гэвч И үндэстний тухай судлал албан ёсоор эрдэм шинжилгээний нэг төрөл зүйл болсон нь өнгөрөгч зууны 80-аад оны учир юм.
Японы Канакава Их Сургуулийн профессор Сано Кенжи бол И үндэстний тухай судлагаа шинжилгээний ажлыг олон жилээр хийж ирсэн нэрт эрдэмтдийн нэг нь юм. И үндэстний шашин шүтлэг бол дэлхий дээр уламжлагдсаар ирсэн балар эртний шашнуудын нэг нь болно гэж профессор Сано Кенжи үзсэн байна.
"Японы иргэдийн зан заншлыг судлахад гадар талаас нь ажиглах ёстой гэдгийг би мэдсэн. Би И үндэстний бимогийн соёлыг судлаад Япон иргэдийн зарим зан заншлын тухай нэн гүнзгий ойлголттой болсон юм" гэж профессор Сано Кенжи тэмдэглэжээ.
И үндэстний судалын хүрээнд Хятад улстай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө, гадаадын их олон эрдэмтэн Хятад улсад ирж хятад хэл, и хэл сурч байна. Америкийн Охио муж улсын Их Сургуулийн Мак А.Бендер бол тэдгээрийн доторхи нэг нь юм. Тэр өнөө И үндэстний яруу найргийг англиар орчуулах ажил хийж байна.
Бендер хэлэхдээ: "И үндэстний яруу найраг нь маш урт байдаг. Бид одоо 67 бадаг орчуулаад, Америкт заримыг нь хэвлүүлээд байна. И үндэстний яруу найргийн бүтээлийг орчуулахад И үндэстний соёлыг ойлгохгүй байж болохгүй юм. Би И үндэстний яруу найрагчидтай хамт ажиллаж, мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдвол тэд бидэнд тайлбарлаж өгдөг " гэлээ.
Хятадын дотоодын эрдэм шинжилгээний тусгай байгууллагууд, их дээд сургуулиуд ч И үндэстний тухай судлагаа шинжилгээний ажлыг чухалд үзэж эрдэм шинжилгээний чухал салбар чиглэлээ болгосоор ирсэн юм. Марзы бол Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн үндэстний судалын хүрээлэнгийн хариуцлагатан юм. Түүний санаачилгаар Хятадын бимогийн соёлын судлалын анхны төв байгуулагдсан байна. "Зарим эрдэмтэд зарим суурь судлагааны талаар үлэмжхэн ажил хийсэн байна. И үндэстний судлал нь олон үе шатанд чухал чухал ололт амжилтанд хүрсэн юм. Үг хэл, үсэг бичиг, нийгмийн амьдрал, соёл, хууль зүйн байгуулал, шашин шүтлэг зэрэг талаар маш их амжилтанд хүрсэн байна" гэж Марзы тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|