Хүмүүс супер маркетад бараа худалдан авах, нисэх онгоцны буудалд онгоц хүлээх, гарам порттой танилцах үедээ нааш цааш зорчиж яваа өргөгч крануудыг харсан нь гарцаагүй биз ээ. Бараа материал зөөвөрлөх салбар дахь чухал хэрэгслийн нэг болсны хувьд өргөгч кран нь олон салбарын ажил төрөлд маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм. 12 жилийн өмнө, өргөгч краны Хятад улс дахь зах зээлийн хэтийн төлөв болон Хятадын хөрөнгө оруулалтын аятай сайхан орчин ахуйг харсан дэлхийн өргөгч краны салбарын хошууч—Германы 126 жилийн түүхтэй Линде корпораци компани Ази дахь төв байраа Хятадын дорнод нутгийн тэнгисийн эргийн Шямэнь хотод байгуулсан байна.
1879 онд байгуулагдсан Линде корпораци компани бол өргөгч кран үйлдвэрлэдэг дэлхийд нэртэй үйлдвэр юм. Өнөө, уг корпораци компани дэлхийн олон газарт 120 гаруй салбар ажиллуулж, 40 мянга гаруй ажилтантай болсон бөгөөд өргөгч краны борлуулалтын хэмжээ нь олон жил дараалан дэлхийд нэгдүгээр байр эзэлсээр ирсэн байна. 1993 онд Линде корпораци компани 1 тэрбум 800 сая юаний хөрөнгө оруулж, Хятадын Шямэнь хотод Линде корпораци компаний Хятад дахь хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулжээ. Өнөөгийн байдлаар, уг компани нь Линде корпораци компанийн Ази дахь үйлдвэрлэл, үйлчилгээ, техникийн туслалцаа болон борлуулалтын бааз болон хөгжсөн бөгөөд бас Азийн өргөгч кран үйлдвэрлэдэг хамгийн тэргүүний технологи, тоног төхөөрөмжтэй, хамгийн том үйлдвэр болон хөгжижээ.
Линде корпораци компанийн Хятад дахь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн орлогч ерөнхий захирал, санхүүгийн үйл хэрэг хариуцсан тэргүүн гүйцэтгэгч Женс Сплитгербер сурвалжлагчид хэлэхдээ, Линде корпараци компанийн Хятад дахь хязгаарлагдмал хариуцлагатай компани бүхий л Линде корпораци компанид улмаар чухал үүрэг гүйцэтгэх болж байна гэлээ.
"Манай компанийн хэрэглэгчдэд Хятадын хэрэглэгчид байгаа төдийгүй бас Герман, Амкрик зэрэг улс орны хэрэглэгчид ч байдаг юм. Манай Линде корпораци компанийн дотоодод Хятад улс дахь салбарын боруулалтын хэмжээ нь 2004 онд 4-р байр эзэлсэн юм" гэж Женс Сплитгербер тэмдэглэжээ.
Түүний танилцуулснас үзвэл, Линде корпораци клмпанийн Хятад улс дахь салбар компани нь Хятад улсад борлуулалтын 5 том район, 32 салбар компани болон 13 гэрээт борлуулагчтай болж, борлуулалт үйлчилгээний асар том сүлжээ нь бүх Хятадын олон газрыг хамарч, хэрэглэгчдэд мэргэжлийн үйлчилгээ шуурхай хангаж байна. Линде корпораци компанийн Хятад улс дахь салбар компанийн борлуулалтын хэрэг хариуцсан газрын захирал Чэнь Жиньпин сурвалжлагчид хэлэхдээ, Линде компани Хятадын зах зээлд дотоод шаталттай хөдөлгүүрт өргөгч кран, цахилгаан хөдөлгүүрт кран зэрэг олон төрлийн машин нийлүүлж байна.
Чэнь Жиньпин хэлэхдээ: "10 жилийн өмнө, Хятадын зах зээлд хадгалалтын зориулалттай өргөгч кран харагдахгүй байсан. Бид Хятад улсад салбар гарган ажиллах болсны дараа, хадгалалтын зориулалттай өргөгч кран болон бараа нийлүүлэлтийн шинэ үзэл ойлгогдахууныг Хятадын зах зээлд авчирсан юм. Хадгалалтын зориулалттай краны Хятад улсын зах зээл дэх хөгжил нь сүүлийн хэдэн жилд маш их ахисан байна" гэжээ. Өнөөгийн байдлаар, Линде компанийн бүтээгдэхүүн нь Хятадын дээд зэрэглэлийн өргөгч краны зах зээлийн 30%-ийг эзэлсэн байна.
Хятад улс болон Хятадаас бусад зах зээлд чанарын өндөр түвшинтэй бүтээгдэхүүн хангахаас гадна, Линде компани бас хэрэглэгчдэд борлуулалтаас өмнөх болон борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээ хангах явдлыг чухалд үзэж байгаа юм. Чэнь Жиньпин хэлэхдээ, Линде компаниар үйлчлүүлэгчид нь борлуулалтын өмнөх болон борлуулалтын дараах бүх талын үйлчилгээ авч болох юм гэлээ.
"Бид бүтээгдэхүүн хангахын зэрэгцээ бас борлуулалын өмнөх, борлуулалтын дараах үйлчилгээ хангадаг. Боруулахаас өмнө, бид хэрэглэнгчдэд олон төрлийн шинжилгээ судалгааны баримт мэдээлэл хангаж, тэдний хөрөнгө мөнгийг нь хэмнэх, бараа нийлүүлэлтийн үр ашгийг нь дээшлүлэхэд тусладаг юм. Борлуулалтын дараа, бид мэргэжлийн маш сайн үйлчилгээ хангаж, бүх Хятадын хэмжээнд үйчилгээний 200 гаруй машин ажиллуулж байна" гэж тэр тэмдэглэжээ.
Линде корпораци компанийн Хятад дахь салбар компанийн зах зээлийн хэрэг хариуцсан захирал Антони Сяшелл хэлэхдээ: "Бидний Шямэньд хөрөнгө оруулж байгаагийн үүрэг нь манай компанийн иж бүрэн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн Шямэньд хөрөнгө оруулахыг ахиулсан явдал юм. Гадаадын их олон пүүс компаниуд ч бидэнтэй хамтран ажиллахыг хайж байна" гэжээ.
Линде компанийхан Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Азийн улс оруудад борлуулах төдийгүй бас Европ, Америкийн зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээгээ цаашид нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/
|