• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-06 17:17:25    
Хатуу доторхой сахилга дүрмээр бусдыг шавдуулах

Хятадын Олон Улсын Радио

     Чингис хаан сахилга дүрмийн хатуу чанга болон цэрэг ангийн төвлөрч нэгдэхийг маш чухалчилдаг байв. тэрээр цэрэг ангийн олон зүйлийн сахилга дүрэм болон сахилга дүрмийг зөрцөгсөдийг залхаах аргуудыг тогтоосон байдаг. "жанжин хүний сахилга дүрмийг зөрчигсөдийг хамгийн дортос боол болгон шийтгэнэ. Жанжин хүн хол газар хэчнээн олон цэрэг удирдаж явсан ч элчиний уламжлах зарлигийг журамлах хэрэгтэй.

     Ташуурдуулах ялтай бол газар элэгдэн хэвтэж, үхэх ялтай бол тэргүүнийг нь цавчина." гэж Чигис тогтоосон байна. Чингис хаан монголын анхдагч зурвасчилсан хууль-"Их засаг"-ийг нийтэлж, адил бус байдалд чиглүүлэн, тус тусын хуулийг тогтоож, адил бус гэмт ажиллагаад харгалзсан шийтгэлийг тогтоосон байна.

     Тэрээр хууль дүрмийн хичээл хүмүүжлийг ихээр чухалчилж, бүх жанжин цэргүүн "Их засаг"-ийг суралцахыг зарлиг болгосон байна. тэр бас цэргийн сахилга дүрмийг хатуу чанд байлгаж, сахилга дүрмийг зөрчигсөд нь өөрийн садан төрөл, язгууртан байсан ч өршөөл үзүүлдэггүй юм. "зарлигийг үл ойшоон дайсанд хандагсад язгууртан байсан ч алах ялтай" гэж Чингис хаан хэлж өнгөрсөн юм. Жишээ нь гэвэл түүнтэй эцэг нэг эх өөр дүү Билгүүдай нууц задруулснаар цэрэг засгийн дээд хэмжээний хуралд оролцох эрхгүй болж, түүний төрсөн авага Талитай цэргийн зарлигийг журамлахгүйгээс овгийн хуралд оролцож болохгүй болсон, ойр төрөл язгууртан Сачбич болон Тайчуу хоёр холбооны гэрээгээс тэрсэлснээс алах ялаар шийтгэгдсэн байв. хатуу чанд цэргийн зарлиг нь олон бүгдийг сэтгэл нэгдүүлэн хүчин хамтадгах болгож, цэргийн үүрэг хариуцлага, хааны зарлиг нь бүх талаар биелэгдэж, цэрэг ангийн байдлах хүчин ил тод нэмэгдсэн байна. энэ бол Чингис хааны хүн ажиллуулах чухал "хуулийн эрдэнь" мөн.

     Мэргэн удирдагч Чингис хаан бас бусдыг агуучаар уучилахыг эрхмэлдэг. эртнээс одоод хүртлэх тэнгэрийн дорхыг бүхнийг захирагчид тэнгэрийн дорхыг бүхнийг багтаах агууч багтаамжтай байдаг. Чингис хаан тэнгэс мэт уужим сэтгэл, агуу бодлоороо олон чадалтан чигч журамтныг биедээ татан, жинхэнь чадвартны эгнээг бий болгож, монгол хаант улсын их нэгдэл болон тогтвортой хөгжлийг түлхэн ахиулсан байна. тэр чадвартныг өргөнөөр хүлээн авдаг байв. түүний гар доорох жанжин түшмэл нь язгууртан, эгэл ард, цаашилаад боол ч байдаг. Тэд нэг аймгийн, өөр өөр аймгийн, цаашилаад адил бус үндэстэн ч бий. Тэд хоорондоо адил бус дур бах, адил бус хэл, цаашилаад шүтлэгэ бишрэл нь ч адилгүй байв.