• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-06 20:48:22    
Бугат хот ардын амьдралын орчноо сайжруулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын боловсон хотын илэрхийлэлийг авсан бугат хот бол Хятадын умард нутгийн хүнд аж үйлдвэрийн баз болно.

     Сурвалжлагын явцад хамгийн олон сонссон үг бол даруй нутаг усаа магтан сайшаасан үг болно.

     Бугат хотын намын хорооны нарин бичгийн дарга Ши Юн танилцуулж хэлэхдээ, боловсролыг чухалчилаж, хотын иргэдийн ерөнхий боловсролыг дээшлүүлэхийг Бугат хот чухалчилсаар ирсэн юм гэжээ.

     Бугат хотын дарга Сучин харин хотын иргэддээ эдийн засгийн хүчирхэг хот байгуулахыг зорилго бол ардын амьдралыг сайжруулахыг төлөө юм. Хотын иргэдийг нэн аз жаргалтай байлгахын төлөө юм гэж хэлэж байлаа. Бугат хотын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлэн нэлээд түргэнээр хөгжиж, хотын ерөнхийлсөн өрсөлдөх хүчин ч илт дээшилэж, төрийн өмчийн аж ахуйн нэгж олон, хүнд дарамтай байсан аж ахуйн хуучин баазын хөгжлийн шинэ замыг хайж олсон байна. Хятадын төв баруун бүсийн нутаг тэрчлэн нийт Хятадад Бугат хотын нэр нөлөө өдөр ирэх дутам дээшилж, өрсөлдөх хүчин нь ч тасралтгүй нэмэгдсэн байна. 2001 оноос 2004 оны хороонд Бугат хотын үйлдвэрлэлийн нийт өртөг, санхүүгийн орлого, хотын оршин суугчидын хүн тутамын дундаж орлого зэрэг эдийн засгийн үзүүлэлт нь жил бүр тус тус 25% гаруйгаар өсөн нэмэгдсэн байна.

     Ард иргэд эдийн засгийн хөгжилтөөс ашиг олсон байна. Бугат хот аж ахуйн төслүүдийг зээлдэн оруулж, хэрэгжүүлэхийг дагалдан, үйлчилгээний салбарыг хөгжүүлж, эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хийх зэрэг олон арга барилаар ажлаар хангах зам сувагыг өргөтгөснөөр 2004 онд 73 мянга гаруй хүн шинээр ажлын байртай болсон байна. Хот суурины ажил үгийдэгсэдийг 4.67%-аас доош байлгаж чадсан байна. Аж ахуйн нэгж ч ажилтадын орлого болон аж ахуйн нэгжийн ашигийг хамт дээшлүүлэх мехнизм хэрэгжүүлсэнээр ажилтан ажилчидын жилийн дундаж цалин 16173 юаньд хүрч, 2001 оныхоос 8000 юаниар нэмэгдсэн байна.

     Эмзэг давхаргыг хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж, ажил үгийдэгсэдийн даатгалд хамарсан хэмжээ ч нэмгдэн 435 мянган хүнг хамарсан байна. Үүний зэрэгцээ амьдралын хамгийн доор баталгааны хэмжээг 190 юань болгосон нийт Өвөр Монголын хэмжээнд хамгийн өндөр болсон байна.

     Одоо Бугат хотын ойжуулалтын талбай 5796 га байу, ойжуулалтын хэмжээ 34.5%-д хүрсэн байна. Олон нийтийн ойжуулалтын талбай 1244 га-д хүрч хүн бүр дундажаар 10.5 ам метр ойжуулалтын талбайтай болжээ.

     Хотын талбай, ойжуулалтын талбай нь Бугат хотын бэлэг тэмдэг болсон үзэмж болоод байна. Хотын олон гудамж, хороолол, цэцэрлэгт хүрээлэн, талбай зэрэг газраар ногоон зүлэг газар сайгүй харагдаж, Бугат хотыг ногоон өнгөөр чимэглэж, тал нутгийн болод хотыг өнгө өнгийн цэцгээр чимэглэсэн харагдана. Хотын хороолол бүрд оршин суугчид гэрээсээ гараад 10 минут явахгүй даруй бмеээ тасгалжуулах зүлгэрхэг талбайд хүрч чадна гэж Бугат хотын намын хорооны ухуулгыг газрын дарга омогшин хэлэж байлаа.

     Цэцэрлэгжсэн хот байгуулах явцад Бугат хот, засгийн газраас зохион байгуулж, ард иргэд гар бие оролцон, нэгдэлтэй төлөвлөн, газар оронд нь зохицуулан бодит хэрэгцээг чухалчлан, зам харилцаа, цэцэрлэгт хүрээлэн зэрэг дэд бүтцийн үндсэн дээр талбай байгуулахаар гол болгож, хотын ойжуулалтын талбайг өргөтгөж, олон нийтийн ойжуулалтын талбай, замын хажуугаар ойжуулалт хийх, оршин суугчидын хороололын ойжуулалт, хамгаалалтын ойжуулалт, үзэмжит районы ойжуулалт зэрэг төслийг тал бүрээр ахиулсан байна.

     Уг хотын тал хувийн талбай нь ойжуулсан ногоон талбай болсон байна. Хотын засгийн газар оршин суугчидын орон сууцны нөхцөл боломжыг сайжруулахын төлөө хотын хуучин районыг өөрчлөн байгуулах бизнесменийг урамшуулах бодлого авч, өндөр стандарт хангасан шинэ хэлбэрийн орон сууц байгуулсан байна. 1996 оноос эхлэн Бугат хотын хүн дутамын орон сууцны талбай 16.8 ам метр байснаас нэмэгдээд 25 ам метр болсон байна.