Техникийн төвшин доор байгаа нь зуу гаруйн жил манай орны үндэстний аж ахуйн нэгжийг баригдуулж байсан чухал асуудал болсоор ирсэн юм.
Өнөөдөр болоход бидний техникийн төвшин өнгөрснийхтөй харицуулахын аргагүй болсон хэдүй ч техник хоцронгуй байгаа явдал нь манай орны аж ахуйн нэгжийн буурай тал байсаар юм. Хөрөнгө мөнгө хүрэлцээ муутай, судлан үйлдвэрлэх хугацаа урт, чадвртан дутмаг зэрэг асуудал нь бие даан техникийн шинийг бүтээх ажлын харш саад болсоор байна.
Хөрөнгө мөнгө хүрэцээ муутай талаар Чи Рүй компанийн хөрөнгө мөнгө тухайн үед их дутмаг байсан юм. Хэдэн сая юаний барьцааны мөнгөө хэмнэхийн төлөө бусадын хэрэглэж өнгөрсөн үйлдвэрлэлийн шугмыг худалдан авсан байна. Тухайн үеийн хөрөнгө мөнгний байдлын талаар Чи Рүй авто машины компанийн зөвлөлийн дарга И Түн-ё хэлэхдээ, эн тэргүүнд аль нэгэн аж ахуйн нэгжид авч хэлвэл хөрөнгө мөнгө хүрэлцээтэй гэж байхгүй. Бидэнд авч хэлвэл хязгартай хөрөнгө мөнгөө судалгаан дээр зарцуулах эсэх дээр байдаг. Бидний одоогийн судалгаанд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө борлуулалтын нийт хэмжээний 7% орчимыг эзлүүлж байна. Над одоо болтол тогтсон ажлын контор гэж байхгүй боловч 2 институт байдаг гэжээ.
Вэй Чай моторын компани бол том оврын төрийн өмчийн аж ахуйн нэгж юм. өнгөрөгч зууны 90-ээд оноос хойш их хүндрэлтэй байдалд орож, ажилчидынхаа цалин хөлсийг ч өгч чадахаа болиж, 300 сая гаруй юаний өртөй байж, жилд 570 сая юаний орлоготой байж, банкнаас 1 тэрбум 300 сая юаний зээл авсан байдаг. Ийм байсан хэдүй ч 1 сая юаний хөрөнгө мөнгө гаргаж техникийн шинийг бүтээх шагналын сан байгуулсан байна.
Уг компаний зөвлөлийн дарга Тань Шүйгуан хэлэхдээ, тухайн үед олонх хүмүүс үүнийг ойлгохгүй байлаа. Учир нь манай ажилтан ажилчидын цалин хөлөс их бага байсан юм. Намайг тушаалд орох үед компаний дансанд 80 мянган юань л байсан юм. Юуны учир ингэж хийнэ вэ гэвэл, аж ахуйн нэгж ийм байдалд ороод байгаа үед бүтээгдэхүүнийхээ хөгжлийн хандлагыг мэдэх ёстой. Иймээс заавал судалгаа хийж байгаа хүмүүсийн идэвхжилыг дайчилан судалгаа хийж, шинийг бүтээх хүчинг нь бадруулах хэрэгтэй гэдгийг бид таниж олсон. Ингээд сая шагналын санг байгуулсан юм гэжээ.
Мөнгө байвал бид техник худалдан авч болох юм. Судалгаа хийхэд цаг хэрэгсэх дээрээ мөнгө ч их зарцуулдаг. Иймээс худалдан авах аргаар хийж болохгүй юу гэж асуувал, Тань Шүйгуан хэлэхдээ, бусадын техникийг худалдан авч болно л доо. Гэхдээ тэд хамгийн тэргүүний техникээ худалдан өгөхгүй юм. Тэд зөвхөн боловсронгуй болсон техник л худалдадаг.
Бид өөрйин хүчиндээ түшиглэн техникийн судалгаа хийхдээ, зээлдэн оруулж ашиглах, техникийн хамтын ажиллагаа хийж, шинийг бүтээх, ялангуяа зарим цөм болсон техникийн салбарт гаднын хүчинг ашиглан өөрийн судлан бүтээх хүчинээ дээшлүүлэж эцсийн бүлэгт бүрмөсөн өөрөө шинийг бүтээх болно. Техникийн шинийг бүтээхэд хөрнөгө мөнгө, хүн хүч, мехнизм байх хэрэгтэй. Энэ гурвын аль нэг нь дутагдаж болохгүй юм гэжээ.
Одоо авто машины ажил үйлс түргэн хөгжиж байна. Бид бүтээгдэхүүн зээлдэн оруулахд хүрвэл, хэдэн жилийн дараа гэхэд уг бүтээгдэхүүн даруй хоцрогдонгуй болно. Иймээс ингэж хийхийг зах зээл зөвшөөрдөггүй юм. Зээлдэн оруулж, хоцрогдонгуй болно, дахин зээлдэн оруулна, дахин хоцрогдонгуй болно. Ямарва нэгэн аж ахуйн нэгж бүр ийм хэлбэрээр хөгжиж чадахгүй юм гэж Чи Рүй авто машины компанийн зөвлөлийн дарга И Түн-ё хэлжээ.
Техникийн шинийг бүтээхийг заавал хийх хэрэгтэй бол дөхөм арга байна уу гэвэл бид их дээд сургуулийн эх баялагыг бүрэн ашиглах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд их дээд сургуулиутай хамтран ажиллаж, хэтийн төлөв сайтай техникийг зах зээлд гаргаж хамтаар эд баялаг бүтээх хэрэгтэй гэж И Түн-ё бас хэллээ.
Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүд гадаадаас чадвартан урин авчирах хэрэгтэй. Бид гадаадаас технизийн мэрэгжилийн боловсон хүчин урин авчираж, судалгаа хийж байгаа хүмүүсдээ заан сургалт хийлгэж байна. Ингэх нь судалгааны төвшинг дээшлүүлэх болно гэж тэрээр бас илэрхийлжээ.
Удирдах боловсон хүчин судалгаа хийхийг хүндэтгэн, тархи толгойгоо хурц сэргэлэн байлгаж, яамарва үед, аж ахуйн нэгж нь ашиг сайтай бйах үед гэсэнгүй ашиг муу байх үед ч гэсэн өөрөө судлан бүтээсэн шинэ бүтээгдэхүүний үнэ өртөгийг танин мэдсэн байх хэрэгтэй гэж Вэй Чай моторын компаний зөвлөийн дарга Тань Шүгуан илэрхийлжээ.
Өнөөдрийн Хятад оронд авч хэлэвэл сайн техник дутагдаж болошгүй юм. өөрөө техникийн шинийг бүтээх замаар явбал Хятадын үндэстний марк сая хөгжиж чадна. Сая олон улсын нэрт марк болж чадна.
|