Францад айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 12-р сарын 5-ны өдөр Парист Францын аж үйлдвэр худалдааны салбарын зүтгэлдэд хандан үг хэлж, Хятадын эдийн засгийн хөгжлийн байдлыг танилцуулан, Хятад Францын одоогийн эдийн засаг худалдааны хатмын ажиллагааны шинэ онцлогийг дүгнэсэн бөгөөд хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжлийг ахиулах талаар өөрийн саналаа дэвшүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад Франц хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, энэ онд хоёр талын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.долларыг давах эрмэлзэлтэй байна. өнөө Франц нь Хятадын Европ дах техникийн хамтын ажиллагааны 2-р том түнш, хөрөнгө оруулагч 3-р том орон болон худалдааны 4-р том түнш болсон байна. Вэнь Жябао 12-р сарын 5-ны өдөр үг хэлэх үе Хятад Францын өнөөгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ онцлогийг нэгтгэн дүгнэв.
Тэрээр хэлэхдээ, "нэгд, стратегийн хамтын ажиллагаа нэн ил тод болж байгаа. Хоёрт, хамтын ажиллагааны цар хүрээ нэн өргөжиж байгаа. Гуравт, дунд жижиг оврын аж ахуйн нэгжийн хатмын ажиллагаа ид өрнөн хөгжиж байгаа. Дөрөвт, хоёр орны аж ахуйн нэгжийн харилцан хөрөнгө оруулах, хамтран ажиллах хөгжлийн байдал ил тод болж байна" гэжээ.
Вэнь Жябао бодитойгоор танилцуулж хэлэхдээ, стратегийн хамтын ажиллагаагаар авч хэлбэл, Хятадын засгийн газар ITER-ийн газрыг Францад гаргахыг гуйвашгүй дэмжиж, Галилеогийн төлөвлөгө дээр Франц болон Европын холбоотой хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хоёр талын дээд зэргийн био техник болон сансрын аж үйлдвэр зэрэг талын хамтын ажиллагаа ч баялаг амжилтад хүрсэн байна. Хятадын Францын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь зөвхөн сансар, эрчим хүч болон төмөр зам зэрэг салбарт сайн сайхан хамтын ажиллагааны суурьтай болсон төдийгүй, хөдөө аж ахуй, байгаль орчин, дээд шинэ техник болон цахилгаан мэдээ зэрэг салбарын хамтын ажиллагаа ч ирмүүн хөгжсөн байна. Францын Хятад дах аж ахуйн нэгж нь ч Хятадын зүүн өмнөд тэнгис дагуу районоос аажмаар төв баруун хэсэг болон зүүн хойтын бүс нутаг руу өргөжин тэлж байна гэжээ.
Хятадын Францын эдийн засаг худалдааны харилцааг шинэ түвшинд хүргэж, 5 жил орчимын хугацаанд Хятад Францын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ зорилтыг биелүүлхээр чармайж, хоёр талын худалдааны хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, 40 тэрбум ам.долларт хүргэнэ. Дээд шинэ техникийн хамтын ажиллагаагаа батжуулан хөгжүүлж, харилцан хөрөнгө оруулалтын эрч хүчээ нэмэж, үйлчилгээ худалдааны хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэн, дунд жижиг оврын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг үргэлжлэн түлхэн ахиулах бөгөөд хэлхээ холбоо болон яриа, уулзалтын мехнизмийн байгуулалтаа эрчимжүүлэхийг Вэнь Жябао санал болгосон байна. тэрээр хэлэхдээ,
"Францтай цөмийн эрчим хүч, сансар судлал, төмөр зам зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятад Улс бэлэн байна. үүний зэрэгцээ бид бас хоёр орны сансрын техник, био инженер, мэдээ мэдээллийн техник зэрэг салбарын хамтын ажиллагааны түвшинг цаашид дээшлүүлэхийг хүсч байна. Хятадын Францын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн байдал маш сайн байж, хүрээ хэмжээ тасралтгүй өргөжихийн зэрэгцээ бас хэсэг салбарт худалдааны сөргөлдөөн оршихоос зайласхийх хэрэгтэй. Хоёр орон зөвдөлцөх мехнизмийг тал бүрээр тогтоож, худалдааны маргааныг зохистой зохицуулж, Хятад Францын худалдаа эрүүлээр хөгжихийг батлах хэрэгтэй" гэжээ.
Вэнь Жябао бас хэлэхдээ, хөгжсөн орны худалдааны түнш техникийн бүтээгдхүүний экспортыг чөлөөтэй болгохыг Хятадын тал хүсч байна. энэ нь хоёр талын худалдааны тэнцвэртэй байхыг биелүүлэхэд нэн ашигтай юм гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Буян хянэв/
|