Францд айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Францын Парисын байгалийн шинжлэх ухааны ерөнхийлсөн их сургуульд " адил бус соёл иргэншлийг хүндэтгэж, эе эвтэй дэлхий ертөнцийг байгуульяа" гэсэн сэдвээр үг хэлсэн байна. Францын хамгийн шилдэг сайн инжнерийн дээд сургууль гэж алдаршсан инжнерийн дээд сургуулийн 1000 гаруй оюутадад Вэнь жябао түүхийн болон бодитой байдлын үүднээс соёлын олон ургаалцтай аяндааны чанар болон эрхэм нандин чанарыг тодорхойлон өгүүлж, Хятадын дотоод гадаад бодлогыг танилцуулсан бөгөөд Хятад Францын соёлын солилцлогын ирээдүйн тухай ярьсан байна.
Соёлын олон талт чанарын хүн төрөлхтөнд үзүүлэх ач холбогдлын тухай Вэнь жябао юуны өмнө хэлэхдээ: " Өнөөдөр хүн төрөлхтний соёл иргэншилд гүнзгий өөрчлөлт гарч байна. Шинжлэх ухаан техникийн дэвшил болон эдийн засаг соёлын солилцоо нь төрөл бүрийн соёл иргэншил хоорондын зөрөөг багасгасан байна. Хятадын үндэстэнүүд буюу Францын үндэстэнүүдэд гэсэнгүй манай залгамжлан хөгжүүлж байгаа соёл бол цөмөөрөө өөр өөрийн үндэстний эх үүсвэр, төрийн сүнс байгаа юм. Соёл олон ургаалцтай байх бол хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал онцлог мөн. Хүн төрөлхтний нийгэмд соёл олон ургаалцтай байгаа нь байгаль ертөнцөд амьд бодис олон төрөл байдагтай адилхан юм. Энэ бол объектив бодит зүйл мөн. Соёлын олон ургалцтай байхыг хүндэтгэбэл сая хүн төрөлхтний соёл иргэншил хөгжиж чадах юм гэжээ.
Хятадын соёл иргэншлийн тухай ярих үе Вэнь Жябао, Хятадын соёл иргэншлийг хөгжүүлэн уламжласан үндэс суурь болон дотоод хөдөлгүүр хүч нь өөрийн тус биеийн эрс хатуу зориг болон өөрийгөө хүчирхэгжүүлэх үзэл санаа, биеэ даах үзэл санаа, нээлттэй байлгах болон багтаамжтай уужим сэтгэл болон өөрчлөлт хийх үзэл санаанд байгаа юм гэж үзсэн байна. Тэрээр өнгөрөгч зууны далаад оноос хойш Хятадын хэрэгжүүлж ирсэн өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогыг голцлон танилцуулсан байна.
Тэрээр хэлэхдээ: " Хятадын өөрчлөлт бол тал бүрийн өөрчлөлт юм, бид эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг түлхэн ахиулахын зэрэгцээ соёлын тогтолцоо болон нийгмийн удирдах тогтолцооны өөрчлөлтийг нааштай ахиулж байна. Өөрчлөлт хийж нээлттэй байлгах нь даруй саяар олон хүн ардын идэвх санаачлага болон бүтээлч хүчийг бүрэн дайчилж, үйлдвэрлэх хүчийг цаашид чөлөөлөн хөгжүүлж, хүн ардынхаа өдөр болгон нэмэгдэж байгаа матери соёлын шаардлагыг тасралтгүй хангахын төлөө юм.
Мөн дэлхийн бүх шилдэг соёл иргэншлийн үр бүтээлийг бүрэн шингээн авч хэрэглэж байгаад социализмийг ямагт бат орших хүчинтэй байлгах гэсэн болно. Даруй шинжлэх ухаанчаар хөгжих үзэлтийг туушлуулан, эе эвтэй нийгэм байгуулж, хүнийг тал бүрээр хөгжүүлэхийг биелүүлэх гэсэн болно гэжээ. Вэнь Жябао бас цохон тэмдэглэхдээ: Ядуурлыг бууруулж, хөгжихийг хайж байгаа Хятад улс нь энх тайванаар хөгжих замыг сонгосон учраас дэлхийд нэн их аз тохиол олгож байгаа юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: " Хятад улс энх тайванаар хөгжих замаар хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай бөгөөд хамтаар ялах нээлттэй бодлого хэрэгжүүлж байна. Хятадын хөгжил нь дэлхийд аз тохиол болохоос биш, харш саад болохгүй юм гэдгийг дэлхийн мэдлэгтэй зүтгэлтэн нар бүхэн харж байна. Хятадын тогтвортой байх болон хөгжиж байгаа нь дэлхийн энх тайван цэцэглэл хөгжилд хувь нэмэр оруулж байгаа явдал мөн. Хятадын үндэстний өнө удаан түүх болон хүнд их гаслан зовлон амссан түүх нь өөрийнхөө хүчирхэгжихийн төлөө цуцалтгүй чармайх, хүн болгонтой найрсаг харилцдаг үндэстний шилдэг сайхан зан заншлийг бий болгосон юм. Хятад улс дэлхийн их гэр бүл дэх нэг гишүүн болсоны хувьд олон мянган жилийн турш гаслан зовлонг хаширтал амссан юм. Гэвч өөрийнхөө ажилч хөдөлмөрч болон оюун ухаандаа түшиглэн дэлхийн соёл иргэншлийн дэвшил хөгжлийг ахиулж байна. Хятадын үндэстэн ерөөсөө итгэлтэй найрсаг, энх тайванг эрхэмлэдэг үндэстэн юм гэжээ.
Вэнь Жябао үгийнхээ төгсгөлд Хятад Францын найрамдал үеийн үе өвлөгдөн оршхийн өлзийтэй ерөөл дэвшүүлсэн байна. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|