• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-07 20:28:50    
"Соёл урлагийн алдарт хүн"---алдарт кинопродюссер Жан Жижүн

Хятадын Олон Улсын Радио

     Та бүхэн сая "гурван улсын үлгэр" телевизийн киноны "Хөхмөрөн дорно зүг хүрхэрэн урсна" гэдэг дууг сонслоо. "гурван улсын үлгэр" кино нь маш сайн найруулан хийж, 1993 онд Хятадын үзэгчидийн хамгийн их үзэх дуртай кино болсон байна.

     "Гурван улсын үлгэр" телевизийн кино нь Хятадын эртний сонгодог роман "гурван улсын үлгэр"-ийг үндэслэн найруулж хиййсэн юм. Энэхүү кинод манай тооллын 3-р зууны үеийн Вэй, Шү, Ү 3 улсын хорондох улс төр, цэрэг дайны тэмцэлийг харуулсан байна. "Гурван улсын үлгэр" Кино нь нийт 84 ангитай юм.

     Эдгэрээс Жан Жижүн "өмнөөш дайлан умрааш довтолсон" гэдэг киноны 4-р бүлгийн 16 ангийн кинопродюссерээр ажиллаж, киноны орчин ахуй, гол дүрийн үнэн бодит чанараараа үзэгчид олонд гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Жан Жижүн тухайн үеийн байдлаа эргэн санаж ярахдаа:

     "Гурван улсын үлгэр" киног хийх үед манай дугүйлан хамгийн хол явсан юм. Бид умрааш Өвөр Монголын Ү Юань шянь хүрч, өмнөөш Рүй Лид хүрчээ. Зүүнш Ү ши хүрч, баруунш Хөхнуур мужийн Ри Юй Шань ууланд хүрч Хятадын ихэнхи газар нутгаар явж киноны 13 бүлгийг хйиж дууссан юм" гэжээ.

     Энэ жил 54-тэй Жан Жижүн хар багасаа урлагат дур сонирхолтой байж, алдарт кино жүжигчин болохыг хүсэн мөрөөдсөөр иржээ. Гэвч 1966 оны Хятадын соёлын их хувьсгал түүний энэхүү хүсэл мөрөөдлийг нь тасалдуулж, Жан Жижүн мөн тухайн үеийн залууцуудтай адилаар хөдөө ажилласан байна. Тэрээр Шань Ши мужийн ядуу тосгонд хэдэн жил суусан бөгөөд энэх хугацаанд маш хүчир бэрхтэй амьдарч байжээ. Тэрээр ярахдаа:

     "Хөдөө байхдаа өвөл болж тарианы ажилгүй үедээ бид зам засдаг байв. Тэр үед, шяны хот маш ойрхон харагддаг. Бид өдөр болгон шишийн гурил л идэж, цагаан гурил олж идхийг их хүсдэг байсан. Нэг удаа би зам засаад амарч байхдаа шяны хотод очиж нэг аяга цагаан гурлын хоол худалдан авч идээд маш баярлаж байсан." гэжээ.

     Амьдарлын хүчир бэрхшээл Жан Жижүн-гийн хүсэл зорилгыг гуйвуулж чадаагүй. Соёлын их хувьсгал дууссаны дараа Жан Жижүн Шань Ши мужийн драмын жүжгийн чуулганд элсэн орж, "Ши Аны хэрэг хувьсал" гэдэг драмын жүжигт нэг их сургуулийн оюутаны дүрд тоглосон байна. Үүнээс сүүлээр, Жан Жижүн олон кинод тоголсон боловч, өөрөө киноны найруулагч, кинопродюссерийн ажилд маш дуртай байлаа.

     Жан Жижүн том хэлбэрийн кино найруулж хийдгээрээ киноны тавцанд нэр алдаршсан юм. 1994 онд, тэрээр "Шүй Хү шастар" киноны кинопродюссероор ажилласан байна. "Шүй Хү шастар" кино нь манай тооллын 12-р зууны эхний үеийн умарт Сүн улсын сүүлчийн үеийн тариачны бослогогоор дэвисгэр болгон, адил бус зан ааштай баатар эрчүүдийн дүрийг бүтээсэн юм.

      Жан Жижүн эртний сэдэвт кино найруулж хийхийн зэрэгцээ бас реалист кино хийсэн байна. Түүний 2002 онд хийсэн "дүрэлзсэн галын дунд мөнхөрсөн нь" гэдэг кинонд цэргийн албан хаагчийн гэр бүлийн нэгэн насны хайр дурлалыг үзүүлсэн байна. Кино дох цагаан цайгаан сэтгэл санаатай нөхөр, гэргийн хувь хуваа түшилцэн, дайн дажин, энх амгалан аль ч цаг үед хайрлан түшилцэж явсан үнэн үйл амьдрал нь тухайн үеийн эгэл борогжуун мөртөө эрхэм нандин хайр дурлалыг харуулж, хүмүүсийн сэтгэлийг уяраасан байна.

     Жан Жижүн кино жүжигчин сонгохдоо өөрийн гэсэн аргатай байдаг. Түүний үзэж байгаагаар, кино жүжигчиний гадар дүр төрх нь ихээхэн нөлөөтөй боловч сэтгэл санаа, ур чадвар нь бас ч чухал байдаг юм байна. Тэрээр ярахдаа:

     "Би жүжигчинийг сонгохдоо жүжгээр гол болгож, жүжигчинд маш чанга шаардлаг талбиж, жүжигчин хэрвээ хир хүрэхгүй бол ердөө найр тал хардаггүй, шууд ярж, жүжигчинээ солидог. Учир нь би үзэгчидэд хариуцах ёстой." Гэжээ./Хүчит/