• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-07 20:42:34    
Гаадаа мийрэн

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр Монголд төдийгүй Хятад даяар "Гаадаа мийрэн" гэдэг ийм нэгэн Монгол ардын дууг мэдэхгүй хүн бараг байдаггүй.

     Тэгвэл Гаадаа Мийрэн гэж ямар хүн байсан, түүний нутаг нь ямар болох тухай ойлгоё гэж хүмүүс боддог байлгүй. 1929 онд Хятадын зүүн хойтын цэргийн эрхтэн болон Дархан хошууны ван уг хошуунд газар дээсэлж их хэмжээгээр атар хагалбурлах бодлого явуулж, уг хошуунд хоёр сянь байгуулахаар төлөвлөж байв.

     Ингээд монголчууд газар нутгаа алдаж амьдрахын аргагүй болсноос Дархан хошууны Гаадаа мийрэн гэх хүн дээр шатны засгийн газарт өргөдөл бичиж, газар хагалбурлахаа зогсохыг хүссэнд зүүн хойтын цэргийн хүчин Гаад мийрэн тэргүүтэй өргөдөл дэвшүүлсэн хүмүүсийг баривчилсан байна. Удалгүй Гаадаа мийрний хатан Мүүдан тэд нарыг хянднаас авран гаргаж, Гаадаа мийрэн ардаа дайчилан бослого гаргаж, газар хагалбурлахыг эсэргүүцсэн байна. Бослогын явцдаа Гаадаа мийрэн хөрш хошууны цэргийн эрхтний дэмжлэгийг олж, тэдэнтэй хүчин нэгдэч уран аргаар зүүн хойтын цэргийн эрхтэн болон Дархан вангийн холбоот цэргийг бут цохиж байсан удаатай.

     Гаадаа мийрэн 1893-онд одоогийн Өвөр монголын Тун Лио хотын хорчин зүүн гарын дунд хошуу буюу уулын дархан хошуунд төрсөн байлаа. Гаадаа мийрний уулын нэг нь Надмид гэдэг байжээ.Отгон хүүгээ хорчин нутгийхан "лоо Гаадаа"- гэж өхөөрдөж дууддаг байсны дээр тэр хошууны цэргийн мийрэны алба хашиж байсан болхоор хүмүүс түүнийг гаадаа мийрэн гэж дуудах болжээ.

     Хочин зүүн гарын дунд хошууны дэд дарга Жан Гуан Дегийн танилцуулснаар, Гаадөө мийрэн багадаа гэрийн сургуульд бичиг үзэж, арван зургаан насандаа дархан вангийн морьт хамгаалах ангид алба хааж, урьд хожид морьт хамгаалах ангийн занги, хүнд, зэлэн, мийрэн зэрэг тушаал хүлээж, тус хошууны 130 морин цэргийг удирдаж байжээ. Тэр үед энэхүү үзэсгэлэнт сайхан нутгийг дархан ван дур мэдэн зарснаас болж тэр 1929-1931 оны хооронд хошууны олон түмнийг удирдан нутаг усаа хамгаалхын тулд дархан вантай үхэж сэхэхийн тэмцэл хийж, эцэстээ 38 насандаа амь үрэгдсэн байлаа. Гаадаа мийрний гэргий Мудан гэж цэцэн сэргэлэн, баатар зоригтой бүсгүй байжээ. Гаадаа мийрэн тал нутагт нь атар хагалбарлахыг эсэргүүцэн шоронд ороод байхад түүний гэргий муудан арга бүхнийг сүвэгчлэн авран гаргаж, түүнтэй мөр зэрэгцэн байлдаж нутаг усаа хамгаалахын төлөө гандан буурашгүй гавьяа зүтгэл гаргасан байлаа.

     Түүхийн энэ үнэн үйл явдал нь ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж, хожим нь хобоо шүлэг, хуурын үлгэр болон монголчууд болон бусад үндэстний дунд өргөнөөр дэлгэрч нэгэн үеийн баатарын дуулал болон үлдсэн юм. Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш нам төрөөс Гаадаа мийрний тухай үлгэр домог эмхэтгэн цуглуулах ажилд маш их анхаарал тавьсан юм. Хятадын нэрт хөгжийн зохиолч Шинь Ху Гуан Гаадаа мийрний сэтгэл догдлуулам эх оронч үйл явдлаар сэдэвлэн "Гаадаа мийрэн" гэдэг симфони найрал хөгжим бичиж нэгэн үеийн хүмүүсийн сэтгэлийн хөвчийг доргиож байсан билээ.