• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-07 20:45:45    
Урт наслахад загасны мах тустай

Хятадын Олон Улсын Радио

     Япончуудын дундаж наслалт нь 84-85 нас хүрч байгаа бөгөөд Япон улсад тарган тарган хүүхнүүд харьцангуй цөөн байгаа юм. Энэ байдлын тухай хүнсний зүйл судлаачдын үзэж байгаагаар, дэлхий дээр японуудын хүнсний зүйл нь өөх тосоор хамгийн бага байна. Японы оршин суугчид өдөр тутам зөвхөн 58 грамм өөх идэж байна. Тэд мах л идэх юм бол загасны мах нь дээр, загасны мах нь үхрийн махыг бодох юм бол хол бага өөхтэй гэж үздэг. Загас гэдэг амьтан ерөөсөө тураг мах ихтэй байдаг, 100 грамм загасны маханд 2 грамм хүрэхгүй өөх байгаа бөгөөд харин 100 грамм хиамд бол 10 грамм илүү өөх байдаг. Норвегийн мундаг өөхтэй яргай загасанд агуулагдаж байгаа халууны хэмжээ нь гахайн халимлаас талаар бага байдаг юм.

     Загасны махыг бүхэлдээ уураг агуулж байна гэж мэдээрэй. Загасны мах ходоодонд амархан шингэдэг, 100 грамм загасны мах нь хүний биед дөр тутмын шаардагдах уургийн талыг хангаж чаддаг. Загасны мах нь бас хүний бие махбодад шаардлагатай A, D, E зэрэг олон төрлийн амин дэм хангадаг. Загасны маханд бас төрөл бүрийн өөхний хүчил байгаа болохоор цус өтгөрөх буюу зүрхний өвчнөөс сэргийлж чадах бөгөөд их тархи, мэдэрлийн нэхдэс, нүдний торлог бүрхэвч зэрэгт ч тустай юм. Жирэмсэн бүсгүйчүүл болон нялх хүүхдүүдийн хувьд бол эдгээр өөхний хүчил нь нэн ч дутагдаж болшгүй зүйл юм. Шинжлэх ухааны эрдэмтэдийн сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл, өөхний хүчил нь бас ужигшсан үрэвсэл, чихэр шижин өвчин болон зарим хорт хавдрыг анагаах үйлдэлтэй юм байна.

     Загасны мах бол бас үлэмж хэмжээний натрий агуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн юм, энэ нь хүний биеийн минерал бодисийн тэнцүүрээ хадгалхад тустай бөгөөд хүний биед селен, йод, фтор хангадаг байна. Иймээс хэтэрхий их микроэлемент шингээн авч болзошгүй юм гэж зовох хэрэг алга. Яргай загасанд селен хамгийн их агуулагдаж, гол мөрний загасанд бол түүний тал хир бий. Хүн өдөр бүр 100 грамм загасны мах идвэл, өдөр бүрийн йод хүлээн авх шаардлагыг нь гүйцэд хангах төдийгүй бамбай бүлчирхайн өвчнөөс ч сэргийлж чаддаг байна. Хүний биед магний дутагдвал уймран бухимдах байдал илэрдэг. Ийм байдалд загасны мах идэж магний нөхөж, сэтгэл санаагаа тайтгаруулах зорилгодоо хүрч болох юм. Сургуулийн хүүхдүүдэд авч хэлбэл, загасны мах байнга идэх нь хүүхдийн их тархины ажиллагаа, цээжлэх чадвард нь ч тустай юм. 

1  2