
Сүүлийн жилүүдэд Лү Чуань тэргүүтэй Хятадын залуу киночид Хятадын үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон сайхан уран сайхны кино хийсэн байна.
Энэ удаа хамгийн шилдэг кино найруулагч шагнал хүртсэн залуу бүсгүй Ма Ливэнь бол төвийн ший жүжгийн дээд сургуулиас төгөссөн хүн байлаа. Түүний "Энэ дэлхийд намайг хамгийн их хайрладаг хүн маань явчихлаа" гэдэг анхны кино нь Хятадын үзэгчдийн дунд маш их нөлөө тусгал гаргасан байна. Энэ удаа түүний 3 сая ч хүрэхгүй юань зарцуулж хийсэн "Бид хоёр" гэдэг кинод Бээжингийн дөрвөлжин гэр хүрээнд амьдардаг ганц бие самган болон түүний гэрийг түрээсэлж суусан эмэгтэй сурагч хоёрын эхлээд бие биеээ гадуурхаж, хэрэлдэж цуугаж байснаа сүүлдээ дасалцаж, төрсөн гарсан шиг болсон үлгэрийг тэмдэглэжээ. Түүний хоёрдохь бүтээл болох энэ кино нь тун саяхан Токион 18 дахь кино наадмаас хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн юм. Ма Ливэнь хэлэхдээ, энэ ажлыг сая эхлээд хийж байхад их хэмжээний хөрөнгө оруулалт олно гэж байхгүй. Би эхний киногоо хийхэд олсон жаахан мөнгөөрөө хэдэн жил зүтгэж баймаажин хүмүүсийн анхаарлыг татаж, одоо л нэг хөл дээрээ босч байгаа ухаантай. Алхам алхамаар л ахина да. Мэддэг сэдвээрээ хийнэ. Кино хийнэ гэдэг бол хамгийн зорилгогүй ажил юм гэжээ.
Энэ жилийн шалгаруулалтад маш их өөрчлөлт хийж, Шянган, Аомэнь, Тайвань район болон Хятадын дотор газрын хамтран хийсэн кино болон уран бүтээлчдийг анх удаагаа шалгаруулалтад оролцуулсан байна. Шянганы Гүнфү киноны нэрт од Чэн Лүн "Цагдаагийн шинэ намтар" гэдэг кинод гоц сайхан тоглосноороо Шянган Тайваний алтан тахиа шагнал авсан анхны од болсон юм. Чэн Лүн хэлэхдээ, би өмнө нь энэ шагнал надад хамаагүй гэж боддог байсан юм. Учир нь шалгаруулагчид бол жүжигчний жүжиглэх ур авиаст их анхаарал тавьдаг. Харин Гүнфү кино бол нударган эрдэм, зодоон дээр их цаг зарцулдаг. Би өнөө бол Гүнфү чаддаг жүжигчин гэдгээ харуулах гэж их зүтгэл гаргаж байна гэжээ.
Энэ удаагийн наадмын хамгийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авахаар аль олон залуу гоо бүсгүйчүүд өрсөлдсөн боловч эцсийн дүнд 84 насан сүүдэр зооглож яваа Жинь Ячинь гэдэг хатагтай энэ шагналын эзэн болсон байлаа. Жинь Ячинь өмнө нь дарамын жүжигчин байжээ. "Бид хоёр" гэдэг кинод оролцож анх удаагаа кино тоглосон боловч ганц бие самганы будлиантай сэтгэлгийг онц сайхан гаргаж чадсан юм. Жинь Ячинь настан хэлэхдээ, энэ жүжиг надад их таалагдсан. Үүнийг тоглоход би даараад өвдсөн, хоёр ч удаа ойчсон боловч бүх бэрхшээлийг давж ялалт байгуулсан юм гэжээ.
Тус наадмын үеэр Санья хотод бас олон улсын кино үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж, үүнд Америк, Франц, Япон зэрэг 17 улс орны 20 шинэ кино оролцсон байна. 1 2
|