Словакт айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 12-р сарын 7-ны өдөр Братиславад Словакын ерөнхий сайд Микулас Дзуриндатай уулзсан байна. энэ удаагийн айлчилал нь Словак 1993 онд тусгаар тогтносноос хойш Хятадын ерөнхий сайдын анхны айлчилал болох төдийгүй бас ч Вэнь Жябао болон Микулас Дзуриндагийн анхны уулзалт болсон байна. Харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр талын харилцааг шинэ ахицтай болохыг ахиулахад бэлэн байна гэж хоёр орны ерөнхий сайд санал нэгтэй илэрхийлсэн байна.
Мөн өдрийн үдийн хойно Вэнь Жябао Братиставад хүрч уг Словакт хийх айлчиллаа эхлүүлсэн байна. Тэрээр удаа дараагаар Словакийн ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай тус тус яриа, уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан нь хүчинтэй болохыг гэрчилсэн байна. Вэнь Жябао Микулас Дзуриндатай хамт сэтгүүлчтэй уулзах үе өөрийн Словакт гүнзгий сэтгэгдэл төрсөнөө илэрхийлж, хоёр орны удирдагчын уулзалтын байдлыг танилцуулсан байна.
Тэрээр хэлэхдээ, "би 18 жилийн өмнө энэ хотод ирж байсан юм. гэвч өнөөдөр би энд ирээд миний санаж байгаа тэрхүү баялаг сайхан, элбэг их соёлтой Словакийг олж харсан төдийгүй орчин үеийн өнгө аяс дүүрэн, өдрөөс өдөр өөдлөн хөгжиж байгаа Словакийг олж харлаа. Би Словакийн олсон амжилт бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Миний энэ удаагийн айлчилал нь Словакийн тусгаар тогтносны дараах Хятадын ерөнхий сайдын анхны айлчилал болно. Өнөөдөр би ерөнхийлөгч Иван Гаспаровик, ерөнхий сайд Микулас Дзуриндатай тус тус уулзаж, хоёр талын найрсаг хамтын ажиллагаа болон хамтаар анхаарч байгаа олон улсын болон бүс нутгийн асуудал зэрэг өргөн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцож, маш олон нийтлэг ойлголттой болсон байна" гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, хоёр орны удирдагч хоёр талын улс төрийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулах, хоёр талын соёл, боловсрол, аялал жуулчилал зэрэг салбарын хэлхээ холбоогоо өргөтгөх, хоёр орны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлхэд тус дөхөм үзүүлхийг зөвшөөрсөн байна. Яриа уулзалтын дунд Вэнь Жябао бас ерөнхий сайд Микулас Дзуриндад ирэх жил Хятадад айлчилах албан ёсны урилага өгсөн байна.
Микулас Дзуринда Хятад Словакийн эдийн засаг худалдааны харилцаанд сэтгэл хангалуун байх төдийгүй Хятадын олон улсын үйл хэрэгт маш их үүрэг гүйцэтгэж байгаад өндөр үнэлгээ өгч, хоёр орон улс төрийн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлхийг хүссэн байна.
Тэрээр хэлэхдээ, "Словак болон Хятад худалдааны талаар маш сайн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаатай юм. Хоёр орны улс төрийн талаарах хамтын ажиллагааны харилцаа бас ч сайн байхыг бид хүсч байна. Хятад Улс бол Словакийн Ази дахь худалдааны хамтын ажиллагааны хамгийн том түнш мөн, нодинон хоёр талын худалдааны хэмжээ 850 сая ам.долларт хүрсэн байна. энэ онд уг тоо цаашид нэмэгдэхийг би хүсч байна. Өнөө Словак нь гадаадын хөрөнгө оруулагчидын сонирхолыг татаж байгаа орон болхын учир бид ч Хятадын хөрөнгө оруулагчидыг өөрийн орондоо урьж байна" гэжээ.
Өнгөрөх сар НҮБ-ын ерөнхий Ассамблейн 60-р чуулаганаар аюулгүйн зөвлөлийн 5 шинэ байнгын бус гишүүн орныг сонгон гаргасан байна. Үүнд Словак багтаж байх юм. Хятад Улс байнгын гишүүн орон болсны хувиар Словакт дэмжилэг үзүүлсэнд Микулас Дзуринда маш их талархаж байхаа илэрхийлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, "Хятад Улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувиар Словакийн сонгогдоход дэмжилэг үзүүлсэн байна. НҮБ-ын хүрээн дэх Хятад болон Словакийн хамтын ажиллагаа нь маш чухал юм гэж би үзэж байна" гэжээ.
Олон улсын олон талт салбарт Словактай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Вэнь Жябао илэрхийлсэн байна. Тэр хэлэхдээ, "би Словакийн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон болсонд баяр хүргэж байна. Бид НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд Словактай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна" гэжээ. (Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав)
|