Эмэгтэй: Эрхэм хүндэт сонсогчид оо, та бүхэн сайн байцагануу, "Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг та бүхэнд толлиулж, өвлийн мэнд дэвшүүлж байна. Энэ дугаараар Түвдтэй хаяа даран нутагшиж байгаа Балбачууд Түвдийн тухай ямар ойлголттой байгаа талаар танилцуулах гэж байна. Та бүхэнд таалагдах байх гэдэгт итгэж байна.
Эрэгтэй: Хятадын Түвдийн өөртөө засах районд жил болгон маш олон Энэтхэгчүүд, Балбачууд ирж аялан жуулчлах буюу аль эсгүүл мөргөл хийж, наймаа хийж байна. Бид хэдэн Балба иргэнтэй уулзлаа, тэдний зарим нь Түвдэд ирж наймаа хийж байна, зарим нь аялан жуулчилж байна. Түвдэд урт хугацаа амьдарч байгаа буюу богино хугацаа аялан жуулчилж байгаа гэсэнгүй тэд нар Түвдэд маш гүн зузаан хайр сэтгэлтэй бөгөөд Түвдийг өөрийнхөө хоёрдох гэр нутаг гэж бодож явдаг юм байна.
Эмэгтэй: Энэ жил 78 өндөр насан сүүдэр зооглож яваа ноён Дармаа. Радна. Туладахар Лхас хотын нэртэй Бакур гудамжинд худалдааны компани эрхлэн, Балбын таваарыг борлуулж байна. Тэрээр 1942 онд ахаа даган анх удаа Түвдэд ирсэн хүн. Тэр цагаас хойш үргэлж Түвд Балбын хооронд явж аралжаа наймаа хийсэн байна. Өнгөрөгч зууны жараад оноос хойш ноён Дармаа бараг л Лхас хотод амьдарч ирсэн байна.
Эрэгтэй: Өнгөрсөн жар гаруй жилийн хугацаанд Дармаа 1951 онд Түвдийг энх тайвангаар чөлөөлсөн, 1959 онд Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсэн болон 1965 онд Түвдийн өөртөө засах район байгуулагдсан зэрэг том үйл явдлуудыг харсан юм.
Эмэгтэй: Өнгөрсөнд Түвдэд гарсан өөрчлөлтүүдийн тухай Дармаа маш гүн сэтгэгдэлтэй байлаа. Өнөөдрийн Түвдэд орчин үеийн тоног төхөөрөмжтөй болж, өндөр том давхар байшингууд сэхүйлцэн босч, өргөн дардан засмал замаар янзийн гоё машинууд давхилдаж байгаа эдгээр бүхэн нь Дармаа настанд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.
Эрэгтэй: Түвдийн зам харилцааны өөрчлөлтийн талаар тэрээр нэн ч өндөр сэтгэгдэлтэй байсан юм. Тэр хэлэхдээ:
Өнгөрсөнд бид заавал Лхас хотоос Шигааз, Жянз, Яадүн зэрэг газраар дамжиж сая эх орондоо буцдаг байлаа. Тэр үед Түвдэд машин байгаагүй болохоор бид мориор 23 хоног явж сая Балбад хүрдэг. Одоо Лхасаас Катмандад хүрэх засмал зам нэвтэрсэнээр, бид машинаар 18-20 цагт л нутагтаа хүрчхэнэ. Нисэх онгоцонд суух юм бол нэн ч түргэн, Лхас хотоос цаг гаруйн дараа Катмандад хүрч байна гэжээ.
Эмэгтэй: Сүүлийн жилүүдэд ноён Дармаа Лхас болон Катмандын хооронд нааш цааш явж байна. Өвөлдөө тэрээр Балбад буцан өвөлжиж, зундаа Лхаст ирж зусаад наймааны ажлаа хийж байдаг юм байна. Тэрээр бидэнд: би нэгэнт Түвдээс салж чадахгүй боллоо, намайг хагас Түвд гэж хэлж болох юм. Заримдаа балбад буцаад харин хоол унд таарахгүй зовоодог, би Түвдэд өтлөө насаа өнгөрүүлэх санаатай байна гэж хэлсэн юм.
Эрэгтэй: Дармаагийн хүү Махеш радна Тулхаар харин эцэгтэйгээ адилгүй, тэрээр Балбын Катмандад нэгэн худалдааны компани эрхлэн, Түвдийн нутгийн гаралт болон гар урлалын бүтээгдэхүүнийг гол борлуулж байна. Эцэг нь 80 дөхөж байгаа мөртөө Лхас хотод амьдрах сонирхолтойг харгалзан тэрээр үргэлж Лхас Катмандын хооронд нааш цааш явж, ааваа харж харгалзахын дагуу, аавынхаа дэлгүүрийг ч хамжин эрхэлж байгаа юм байна.
Эмэгтэй: Түвдийн хөгжил өнөө маш түргэн бөгөөд бараа таваар ч маш элбэг гэж тэр хэлсэн байна. Эрэгтэй: Тэр хэлэхдээ:
Уул нь бид Балбаас Түвдэд маш их бараа оруулан бага бус мөнгө олдог байлаа. Гэвч одоо их өөрчлөгдлөө. Одоо бид Түвдээс маш их хэмжээний барааг Балбад гаргаж, Балбаас зөвхөн бага л бараа оруулж байна гэжээ.
Эмэгтэй: Ноён Махеш хэлэхдээ: Одоо Түвэдчүүдийн таваарын үзэл маш их болсон, наймаа хийх хүн маш олширч байна. Хятадын дотор газрын наймаачнаас гадна, Түвдийн маш олон нутгийн хүн наймаа хийж байгаа болохоор Балба наймаачид Түвдэд наймаа хийх хэцүү болсон. Харин Катмандад ажиллуулж байгаа Хятадын бараа таваар худалдаж байгаа дэлгүүрийн наймаа сайн, Хятадын таваарт Балбачууд маш сонирхолтой юм гэжээ.
Эмэгтэй: Түвдэд хорь гаруй жил наймаа хийж байгаа Радна.Күмар.Тулдхарын гэр нь Балбын Катмандад байдаг юм байна. Тэрээр Лхасын Их зуу хийдийн хазуу дах Бакур гудамжинд Балбын зэс эдлэл, бурхан болон зүүлт зардаг дэлгүүртэй. Түвдэд урт хугацаа амьдарсан ноён радна тухайн орон нутгийн нийгэмд зохицож, урсам сайхан Түвд үг ярьдаг төдийгүй эргэн тойрны Түвд наймаачидтай маш эе эвтэй ах дүү болцгоосон хүн юм.
Мянга гаруй жилийн өмнө Балбын гүнж Түвдэд мордож ирсэнээс хойш, маш олон Балбачууд Түвдэд ирсэн юм. Хятад Балба хоёр бол сайн хөрш, хоёр орны харилцаа маш сайн байгаа болохоор бид аралжаа наймаа хийхэд ч дөхөм болсон гэж тэрээр бидэнд ярьсан юм.
Эрэгтэй: Тэр хэлэхдээ: Одоо Түвд маш их хөгжиж, энд маш гоё болсон байна. Зам харилцаа чдөхөм, хоол унд ч элбэг дэлбэг, Түвдчүүдийн амьжиргааны түвшин дээшилсэн байна. Түвдийн хөгжилд хятадын засгийн газар маш их ажил хийсэн гэж би бодож байна гэжээ.
Эмэгтэй: Ноён Жамал лүддин нэг хоёр жил болох бүр Түвдэд ирэн аялан жуулчилж, мөн Лхас хотод амьдарч байгаа нагац нараа эргэн үздэг байна.
Эрэгтэй: Тэрээр хэлэхдээ: Би хүүхэд насаа Түвдэд өнгөрүүлсэн, одоо энд маш гоё болжээ. Хүмүүсийн амьдрал ахуй ч маш сайн болсон байна. Би түвдэд улам ч хайртай болсон гэжээ.
Эмэгтэй: эрхэм хүндэт сонсогчид оо, сая та бүхэнд Балбачуудын нүдээр Түвдийн хөгжлийг харсан тухай нэвтрүүлэг сонсголоо. Одоо залгаад та бүхэн тавтай сууж, Түвд дуу сонсоорой. /Пэрлаймаа орчуулав/
|