• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-08 17:55:19    
Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 14 мянга 874 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2002 оны 12-р сарын байдлаар 780 мянга. Түүний 78 хувь нь нутгийн уугуул иргэн. 20 хувь нь Индонези хүн, 2 хувь нь Хятад хүн. Албанй хэл нь Тетум хэл болон Потугали хэл, ажлын хэл нь Индонези хэл болон Ангил хэл, Тетум хэл бол нийтлэг хэрэглдэг хэл бөгөөд гол үндэстний хэл. Ихэнх иргэд нь Ромын Католиг шхшин шүтдэг.

     Нийслэл: Дили, Зүүн Тимор арлын зүүн хойт тэнгисийн эрэг дээр байдаг, 2002 оны байдлаар 128 :?? Хүнтэй. Тус улсын улс төр, эдийн засаг, соёлын төв. Уур амьсгал жил туж бөгуим халуун.

     Чухал баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолоо сэргээсэн өдөр (улс тунхаглсан өдөр): 5-р сарын 20-ны өдөр, тусгар тогтнолын бүх иргэдийн санал хураалт хийсэн өдөр:8-р сарын 30-ны өдөр, тусгар тогнолын өдөр: 11-р сарын 28-ны өдөр.

     Ерөнхий байдал: 16-р зуунаас өмнө Тимор арлыг Манубаше (Хятад дуудлага) вант улс ноёрхож бөйв. 16-р зууны эхний үед Потугалийн колоничилогчид Тимор аралд цөмрөлт хийв. 1613 он Голланд цөмөрөн орж, 1618 онд баруун тиморт бааз байгуулж Португаийн хүчнийг зүүн тэг шахав. 18-р зуунд Ангил баруун тиморыг нэг үе эзэлж байв. 1816 онд Голланд Тиморын эсрэг колоний ноёрхолоо сэргээв. 1859 онд Португали, Голланд гэрээ байгуулж, Тимор арлыг дахин хуваапцав. Тимор арлын зүүн хэсэг болон Өүкүшиг (Хятад дуудлага)Португали хяналтдаа авч, баруун хэсэг нь Голландын хариа Зүүн Энэтхэгт (өнөөгийн Индонез) хамрагдсан байна. 1942 онд Япон зүүн Тиморыг эзлэв. Дайн дууссаны дараа, Португали зүүн Тимор дэх колонийн байр сууриа сргээж, 1951 онд Португалийн гадаад дахь муж болгосон байна. 1960 онд НҮБ-ын 15-р чуулган 1542-р тогтоод баталж, зүүн Тимор арал болон түүний хариа нутаг нь Португаийн удирдлага доорохи нутаг дэвсгэр мөн гэж мэдэгдсэн байна.

     Португалийн засгийн газар 1975 онд зүүн Тимор бүх нийтийн санал асуулга хийж, өөртөө засан тохонихыг зөвшөөрөв. Бие даахаар тэмцэгч зүүн Тиморын бие даасан хувьсгалт фронт, Португальтай харилцаагаа хэвээр байлгахыг зоригч Ардчилсан холбоо, Иедонезитай нийлэхээр тэмцэгч Тиморын ардын ардчилсан нийгэмлэгийн улс төрийн санал бодол нийлэхгүй учраас иргэний дайн үүсэв. Тиморын бие даасан хувьсгалт фронт 1975 оны 11-р сарын 28-ны өдөр зүүн Тимор тусгар тогтнов гэж дангаараа мэдэгдэж, Бүгд Найрамдах Ардчилсан Зүү Тимор Улс байгуулав. Мөн оны 12-р сард Инпонези зүүн Тиморт цэрэг оруулж, зүүн Тимор бол Индонезийн 27-р муж гэж 1976 онд мэдэгдэв. 1975 оны 12-р сард НҮБ-ын чуулган тогтоол баталж, цэргэ гаргахыг Индонезиэс шаардсан бөгөөд зүүн Тиморын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмний өөртөө засан тохоних эрхийг хүндэтгэхийг улс орнуудад шаардсан байна. Түүнээс хойш зүүн Тиморт холбогдуулан холбогдох талууд НҮБ-ы даргалалтайгаар олон удаа хэлэлцээ хийсэн байна.

     1999 онд, Индонези дотоод гадаадын дарамт шахалт доор, зүүн Тимор бүх нийтийн санал асуулга хийж хувь заягаа шийдэхийг зөвшөөрөв. Мөн оны 8-р сарын 30-ны өдөр зүүн Тимор бүх нийтийн санал асуулга хийж, оролцох ёстой 450 мянган сонгогчдын 440 мянга нь оролцсон бөгөөд 78,5 хувь нь өөртөө засахаас татгалзаж Индонезиэс салан тусгарлахыг сонгосон байна. Зүүн Тимор 2002 оны 4-р сард ерөнхийлөгчийн сонгууль хийж, 2002 оны 5-р сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс байгуулагдсан байна.