• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-08 18:12:03    
Хуурсан гурилтай хоол

Хятадын Олон Улсын Радио

     Хоол хийхэд хэрэглэх материал: Цагаан гурил 300 грамм, усанд дэвтээсэн цагаан модон мөөг, өндөгө 1 ширхэг, хэрчсэн гахайн мах 30 грамм, усанд дэвтээсэн хүан хүа цай гэдэг хатаасан ногоо, усанд давсалсан хулсны гол 30 гармм, хүнсний ногоо 30 грамм, амт оруулагч жян юү 20 грамм, наранцэцгийн тос 70 грамм, жижиглэн хэрчсэн сонгино саримс болон цагаан гаа тус бүр 10 грамм, гүнждийн тос, вэй жин гэдэг амт оруулагч, хү жяогийн нунтаг, давс, тунгалаг шөл зэргийг тус бүр хэрэглэх хэрээр бэлэн болгож тавьна.

     Хийх арга: 1-р алхамд. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахал бэлэн болгоно. 2-рт. Модон мөөгөө угааж цэвэрлээд, нарийн зурвас болгон хэрчнэ. Өндөгөө аяганд дэлсэж бага зэрэг дянь фэнь юм уу цагаан гурил холиж хутгаад тосонд шарж хэсэг хэсэг болгон хэрчиж, хэрэглэхэд бэлэн болгож тавьна. Хэрчсэн махаа тосонд хайрж, хүан хүа цай гэдэг ногоогоо мөн цэвэрлэж арилгаад, 3 см хэртэй хэрчиж, хүнсний ногоогоо бол 2-3 см хэртэй хэмжээтэй болгон хэсэглэн хэрчиж хэрэглэхэд бэлэн болгоно. Гурилаа хэрчиж тогоонд хийж шар өнгөтөй болтол нь шараад савалж, хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт. Цэвэрхэн тогоондоо наранцэцгийн тос хийж, халахаар нь жижиглэн хэрчсэн сонгино, саримс болон цагаан гаагаа хийж, дээрээс нь хэрчсэн мах, шарсан өндөг, хэрчсэн модон мөөг, хэрчсэн хулсны гол болон хэрчсэн хүан хүацай ногоо, хүнсний ногоогоо хийж, шөл нэмж бас жян юү, хү жяогийн нунтаг болон вэй жин, давс зэргийг хийж эргүүлж хөрвүүлэн хуураад, тогооны тагыг нь дарж зөөлөн галаар 5 минут болгоно. Минутын дараагаар вэй жин хийж эргүүлж хөрвүүлж хуураад тогооны тагыг дарж дахиад 3 минут болгоно. Хамгийн сүүлд нь дээр нь бага зэрэг гүнждийн тос хийж аягалж, энэ хуурсан гурилтай хоолыг идэхэд бэлэн болох нь тэр л дээ.

  

     Энэ гурилтай хоол нь харахад гоё бөгөөд амттай сайхан, онцлогтой юм.

     Энэ гурилтай шөлийг хийхдээ улирлын ямар ч ногоог сонгон хэрэглэж болно. Тухайлбал, төмс, чин дөү гэдэг хавчны мах, хэрчсэн хай дай ногоо зэргээс өөрийн дур сонирхолынхоо дагуу сонгон хэрэглэж болно. \Номин бэлтгэв\