Хүү Шүйли: "гэртээ надад нууцлах юум гэж ерөөс байж болдоггүй, аав ээж надыг хэзээд бага байна гээд маш хатуу хамаардаг, манай гэр хоёр дасалгаатай, надад өөрийн хонох өрөө байдаг боловч жаахан ч эрх чөлөө байдаггүй, манай гэрийн хоргонд цоож түлхүүр гэж ерөөс байдаггүй, би өдрийн тэмдэглэл бичих дуртай, зарим үед өөрийн хэлэх дургүй зүйлээ тэмдэглээд хоргондоо тавьдаг боловч ээж миний бүх юумыг дураараа урвуулж үзнэ, надад жаахан ч нууц байж болдоггүй" гэж хэлнэ.
"Нэг өдөр би хулгайгаар найзуудтайгаа бөмбөг тоглохоор явсан хойно ээж миний тэмдэглэлийг үзсэн байлаа, харьж ирэхэд үг сонссонгүй гээд хүчтэй зодсон, түүнээс хойш би дахин өдрийн тэмдэглэл бичхээ болисон. Өндөр зэргийн дунд сургуульд орсны дараа, ээж надыг нууцаар байнга гэтэх боллоо, гэртээ утсаар ярих эрх ч надад байдаггүй, ирсэн утсыг бүр ээж тосно, найзууд мань надтай ярих гэхээр ээж асуугаад бардаггүй, "чи хэн бэ? Шүйлитэй ямар хэрэгтэй юм ?" гэж асууна, би ээжид "та битгий ингэж асуугаад бай, найзууд мань надыг шоолно" гэхэд ээж "чи гадна муу хүүхдүүдтэй найзалж миний үгийг сонсохгүй байна" гэнэ, сүүлээр нь найзууд мань манай гэрт утас ирүүлэхээ болисон бөгөөд "таны гэрт хэн утас очуулж зүрхэлэх бэ? чиний ээж ямар аймаар хүн бэ?" гэж надыг шоолно, би заримдаа ганцаардаад найзууддаа утас авна гэвэл ээж зөвшөөрдөггүй, "чамайг төрүүлж чадсан байхад хамаарч чадахгүй болохдоо яадаг юм?" гэж хэлдэг, гэтэл би ээжтэйгээ үг зөрдөггүй" гэж 17 хүрсэн хүү Шүйли ярьж байлаа.
Бодит амьдралд маш олон эцэг эх хүүхдээ өөрийн хувийн өмч хөрөнгө болгосон байдаг, төрүүлж өсгөсөн гавьяагаараа хүүхдээ яаж байсан ч миний дур гэсэн үзэлтээр хүүхдэд дарамт өгч, амьдралд эдлэх ёстой эрх чөлөөг боогдуулж, хүн чанар, нэр төрийг ноцтой нөлөөлж байдаг. Хүүхдийн сэтгэл санааны ертөнц бол хүнлэг чанар, нэр төрөөр тулгуур болгодог, олон олон дарамтаас болж, биедээ итгэлгүй мэд төрөгдөл өгдөг, нэг хүнд итгэл хүндгүй болсон хойно бусдыг хүндэлж, нийгмийн ёос журмыг хүндэтгэнэ гэж үгүй юм.
Өнөөдөр Шүйлигийн ээж шиг ээж олон байгаа бөгөөд Шүйли шиг хүүхдүүд ч олон байсаар байна, материалаг амьдрал улам сайн болж байгаа өнөөдөр хүүхдийн өсөлтөд, амьдрах орон зай хөгжихийн хэрээр, өсөлтийн орон зай улмаар багасах, орон сууцын нөхцөл сайжрахын хэрээр сэтгэл санааны орон зай улмаар багасах, гадаадын дарамт нэмэгдэхийн хэрээр дотоодын хүчин улмаар буурах байдал гарч байна. Иймээс хүүхдэд зохих орон зай, эрх чөлөө олгох ёстой, багаасаа хэт их дарамтад өссөн хүүхэд эрх чөлөөгөө алдсан төдийгүй хүмүүнлэг чанараа ч алддаг байна.
Үүнэс хүүхдийг чөлөөлөхийн угтвар нөхцөл бол тэднийг хүндэтгэх явдал болно, хүн төрөлхтөнд хамгаас хохирч болдоггүй нь нэр төр юм. Иймээс олон олон эцэг эхчүүд хүүхдийн эрүүл саруул өсөлтөд аятай сайхан орчин ахуй хангах чухалтай юм.
|