Хятадын баруун хойт нутаг бол ихэнхдээ говь тачир газар байдаг юм. энэ бүс нутаг олонхдоо хур бороон багатай байдаг бөгөөд өмнөд нутгийн шиг өвч ногоон өнгөөр хучигдөсан биш юм. мод модны дундаас хамгийн гайхамшигтай мод болох тоорой мод энэ нутагт ургаж байдаг юм. жишээлбэл, Өвөр монголын хамгийн баруун талын алшаа аймгийн эзнээ хошуунд манай улсын хамгийн том тооройн ой байдаг юм.
Говийн уудмаар хэдэн өдөр явсан ч ямарч амь насны шинж тэмдэг илэрэхгүй байгаад гэнэт нов ногоон өгөөр хучигдсан ойн модтой газар тааралдахаар хүмүүс өөрийгөө итгэж яддаг юм. алшаа аймгийн эзнээ хошууны энэ тооройн ойд бурхан тоорой гэж нутгийн хүмүүст хүндлэгдсэн хэдэн зуун жилийн түүхтэй өндөр сүрлэг тоорой мод байдаг юм. энэ тооройн ойн талбай нь 250 мянган га байдаг гээд бодохоор үнэхээр гайхамшигтай байгаа биз. Тоорой мод Хятадын Өвөр монголын өөртөө засах раионд байгаагаас гадна Шижааны уйгарын өөртөө засах раион, Гасу муж, Хөхнуур муж зэрэг газруудаар байдаг юм. тоорой мод уул нь Хятадын баруун хойт нутгийн байгалийн онцлогч гайхалтай зохицсон даацтай мод болох нь гарцаагүй юм. тоорой мод далайн түвшнээс хоёр мянга гурван зуун метрийн өндөрт ургаж чаддаг. Арав хориод метр өндөр ургадаг. Зуны улирал болоход тоорой модонд шар жимис сууж, жимис нь болоод ирэхээр хагарч дотроос цагаан унгарал хийсэн байдаг. тэр бол тоорой модны үр байгаа юм. тоорой модны үр салхины аясаар хийссээр хаа нэгэн газар ургадаг юм.
Тоорой модны хамгийн том онцлог гэвэл үндэсээ газарт их гүүн хатгадаг юм. түүний үндэс газрын гүүн руу хоёроос таван метр хатгаж ордог бөгөөд маш няг сүлжээтэй юм. ганцхан тоорой модны үндэс гэхэд л хэдэн арван метрийн газар доорох усыг авч чаддаг юм. түргэн өсөх үедээ жилд нэг метр өсдөг юм. тоорой мод ган хуурай уур амьсгал болон хужирлаг газар тэсвэр тэвчээртэй урагасаар байдаг. тэр умрын хүйтэн салхи, шоройн шуурганд чин зоригт баатар эр шиг сөхийн сүндэрлэсээр байдаг ажээ. хэрэв хутгараа түүний дурсыг зүсээд авбал дотроос шингэн юм урсан гардаг. Түүний нутгийн хүмүүс тоорой модны нулимс гэдэн. Хэрэг дээрээ тэр нь нэг зүйлийн хужирлаг бодис байгаа юм. тоорой модны давархайгаар саван хийж болдог. Бас цусны даралтад тустай эм хийж болдог бөгөөд барилгын материалд хэрэглэх модон хавтасыг цавуудаж болдог. Тийм болохоор тоорой модны хэрэгцээ их байдаг юм.
Намрын цаг та хэрэв алшаа аймгийн эзнээ хошууны тооройн ойд очивол, хөвөө хязгаар нь үл харагдах алтан шаргал тооройн ой, үнэхээр сүрлэг, ганган галбираа харуулж, өгөрсөн гар шиг үзэмж муутай байсан тоорой мод уул нь ийм үзэсгэлэн төгөлдөр байсан юм уу гэж дуу алдуулмаар байдаг юм. тоорой мод бол говийн ард түмний бэлэгдэл, тэднэртэйгээ адилхан зан араншинтай байдаг юм да.
|