• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-09 17:43:46    
Нүүрсний утаанд угаартхаас сэргийлэх нь чухал

Хятадын Олон Улсын Радио

     Нүүрсэний утааны шинжлэх ухааны нэр нь "Нүүрстөрөгчийн дан исэл" юм. Түүнийг бас өнгөгүй үнэргүй хорт хий гэдэг. Өвөл хаврын цагт нүүрс түлж гэр өрөөгөө дулаацуулах болон хоол унд хийхдээ болгоомжтой хандахгүй бол нүүрсний утаанд угаартаж мэднэ. Тэгвэл даруй зүй зохистой арга хэмжээ авахгүй бол тун осолтой шүү.

     Нүүрсний хий нь хүний биед нэвтрэн орхоороо цусны улаан эдтэй нийлээд "Нүүрстөрөгчийн дан исэлийн улаан эд" бүрэлддэг. Үүний уршгаар, цусны улаан эд нь хүчилтөрөгч гүйлэгдэг чадавхиа алдаад хүний биеийг тамир алдуулж, тархины нэхдэсийн хүчилтөрөгчийг дутагдуулж угаартуулдаг байна.

     Угаартсан байдлын хөнгөн ба хүнд нь цусан дахь нүүрстөрөгчийн дан ислийн цусны эдийн өтгөний хэмжээтэй нягт холбоотой юм. Шинжилгээний дүнгээс үзвэл, цусан дахь нүүрстөрөгчийн дан ислийн цусны эдийн нийт хэмжээ нь 20% хүрэхгүй байвал, ямарч байдал мэдэгддэггүй, 30% болохоор толгой өвдөж, бөөлжих байдал илэрдэг, 40% болоход байдал нь илт мэдэгдэж, 60%-70% болоход ухаан балартаж эхэлдэг...

     Нүүрсний утаанд ноцтой угаартсан хүн илааршлаа ч гэсэн толгой өвдөх, бөөлжис хүрэх, харах, сонсох, цээжлэх чадавх буурч, мэдрэл алдан, саа өвчин туссан юм шиг болдог. Хөнгөн туссан нь хэдэн хоног үргэлжлэн ийм байдалтай байж, хүнд туссан бол сараар ч юм уу хэдэн жилээр үргэлжлэн ийм байдлаасаа гардаггүй тохиолдолч байдаг...

     Хэн хүний нүүрсний хийд угаартсан байгааг мэдвэл, нэн даруй цонх хаалгаа онгойлгож, угаартсан хүнийг салхитай газар шилжүүлж, даарч дагжин уушгиний үрэвсэлд нэрвэгдхээс ч сэргийлэх хэрэгтэй. Яаралтай тусламж үзүүлэхдээ товч, бүсийг нь тайлж, амаар амьсгаа өгч, хүүхэн хараа нь томорсон байвал цээжийг нь дарж массаж хийх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, түргэн тусламжийн төв 120-д дуудлага өгч эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Өндөр даралттай хүчилтөрөгчөөр эмчлэх арга нь нүүрстөрөгчийн дан ислийг угаартсан хүний биеэс гадагшлуулж, хүчилтөрөгч дутагдсан байдлыг сайжруулж, авран туслах ажилдаа тус дөхөм үзүүлж болох юм.

     Нүүрсний хийгээс сэргийлэх арга хэмжээ авах бол хамгийн эрхэм юм. Өрөөндөө яндантай зуух хэрэглэж, хэрмэндээ салхивч угсаруулах хэрэгтэй юм. Нүүрсэний цогийг яасанч ил тавиж болохгүй. Зарим хүмүүс угаартсан хүнд цуу юм уу исгэлэн шөл уулгаж, дахиад бас зуухан дээрээ жүржийн хальс, жижиг чавгууд тавиад нүүрсний хийгээс сэргийлж байна гэж ойлгодог, үнэндээ энэ бол шал буруу ойлголт юм, эдгээр жимс нь нүүрсний хийтэй нийлээд химийн урвал гаргадаггүй бөгөөд нүүрсний хийн өтгөний хэмжээг ч шингэрүүлж чаддаггүй юм. Иймээс нүүрсний утаанд угаартхаас сэргийлэх талаар өдий төдий мэдлэг эзэмших хэрэгтэй юм. \эх материалыг Бээжингийн Гүн ань эмнэлгийн Юань кэжянь хангав\ Л.Буянтогтох орчуулав\