Ин Чуань хот зүүн талаараа хатан голтай залгаж, баруун талаараа Хулан уулыг түшиж, өмнөд талаараа Чин Тун Шя хоттой хөршилж, зүүнээс баруунш 64 км, өмнөөс хойш 82 км байж, 3499 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй юм. газрын байц нь тэгш өргөн байж, баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй юм. далайн түвшнээс дундажаар 1100 метр өргөгдөж байна. Ин Чуань хот нь Нинь Шягийн тал газрын хатан голын услалтын раионы төв хэсэгт байж, усны эх баялаг элбэгтэй. Хатан голын Ин Чуань хотын хэсэг нь 78 гаруй км байдаг юм.
Ин Чуань хот байгалийн өвөрмөц өнгө үзэмжтэй болхоор аялал жуулчлал хөгжүүлэхэд маш тохиромжтой байдаг. Хятадын төрийн зөвлөлийн нотлосон Хятадын түүх соёлын 62 нэрт хотын нэг нь Ин Чуань байгаа юм. Хятадын Пирамит суврага гэж нэрлэгдсэн Баруун Шя улсын хааны Бунхан энд байдаг юм. одоогоос 1300 жилийн өмнөх Хай Бао сурврага, 1050 онд байгуулагдсан Чен Тянь суврага, Минь, Чинь Гүрний үейн хотын хаалга болон лалын онцлогтой сүм хийд зэрэг үзэмжит цэгүүд байдаг юм. ойрын жилүүдэд Ин Чуань хотод жуулчлах хүмүүм өдрөөс өдөр олширч байна. 1 2
|