Чехд айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 8-ны өдөр Чехын нийслэл Прагад Ерөнхий сайд Жири Парубектэй хэлэлцээ хийсэн байна. Олон зиндааны яриа хэлэлцээ болон хэлхээ холбоогоо үргэлжлэн гүнзгийрүүлж, Хятад Европын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны цар хүрээ болон 1999 онд нийтэлсэн хоёр орны засгийн газрын хамтарсан албан мэдээний үндсэн дээр хоёр орны харилцааг хөгжүүлэхийг хоёр тал зөвшөөрсөн байна.
Хоёр Ерөнхий сайд хэлэлцээний дараа Хятад Чехын хамтарсан мэдэгдэл нийтлэв. Мэдэгдэлд, Чехын тал нэг Хятад улсын бодлого баримтлана гэдгийг нотлож, бүтээлч яриа хэлэлцээгээр Тайваний асуудлыг зохицуулахыг дэмжиж, ямарваа хэлбэрээр Тайваний байдлыг хурцадмал болгох буюу Тайваний статусыг өөртүүлэхийг эсэргүүцнэ гэж тэмдэглэсэн байна.
Хятад Чехын засгийн газар болон үйлдвэр аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Вэнь Жябао болон Парубек хоёр мөн 8-ны өдөр хамтаар сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхосон асуултанд хариулсан байна. /Пэрлаймаа орчуулж, Буян хянав/
|