• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-12 16:58:49    
Олон авьяас бүрдсэн Чюй Ин

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөдрын залуучууд хөтөлбөрөөр та бүхэнд олон авьяас бүрдсэн залуу бүсгүй Чюй Инг танилцуулъя. Чюй Ин гэсээр хятадын залуучуудын дунд бараг мэдэхгүй хүн байхгүй юм. Тэрээр өнгөрсөн зууны ерээд онд нэрд гарснаас нааш цагийн урасгалын тэргүүн эгнээд явсаар байж. Загвар өмсөгч, кино, хөтлөгч, дуу хөгжим аль аль салбард ч түүний танил дасал дүр харагдах болно.

     Чюй Ин метр 75-ын нуруутай, 53 килограммын жинтай, Хунань мужийн Чан Ша нутагтай хүн юм. Энэ байдлыг хэлэхтэй зэрэг төрөлхийн загвар өмсөгчийн биетэй гэдгийг та бүхэн ойлгож болно. Гэнэтийн тохиолоор урлагийн салбард ороогүй юм бол өнөө сагсны шилдэг тамирчин байж болзошгүй.

      Чюй Ин 1991 онд бүх Хятадын загвар өмсөгчийн тэмцээнд хоёрдугаар байранд орж, тэр цагаас эхлэн өөрийн одон замналаа эхлүүлсэн юм. Түүний төлөөлөх бүтээл гэвэл 1992 оны "төв зогсоорой" кино, 1994 оны "хайрын тэнэг", 1996 оны "үг байвал сайхан хэлээрэй" кино, 1998 оны "Хаврын эрч" кино, 1999 оны "үнэн сэтглийн илэрхийлэл" олон ангит кино багтаж байна. Үүнээс гадна Чюй Ин 1995-1998 оны хооронд Хятадын эстрадын дууныг танилцуулдаг "Тянь Лай Цунь" Программыг хөтөлж, Тухайн үед залуучуудад маш таалагдж байсан учраас түүний нэр нөлөө бүр ч их мандсан юм.

1  2  3