Энэ жил Бээжинд болсон форчун чуулга уулзалтын үед, компанийн хэдэн арван нисэх онгоц Нийслэлийн нисэх онгоцны буудалд төвлөрч, Нийслэлийн нисэх онгоцны буудал эдгээр онгоцыг зогсоох тусгай зогсоол байхгүй тул арга ядахдаа том том нисэх онгоцны хооронд зай завсарыг үзэж зогсоож арагцааж гаргаж билээ.
Энэ асуудлыг зохицуулан 2008 оны Олимпийн наадамын хэрэгцээг хангахын төлөө Нийслэлийн нисэх онгоцны буудал баруун хэсгийг өөрчлөлн байгуулахдаа тусгай онгоц, компанийн онгоц зогсох зогсоолыг шинээр байгуулсан байна. Үүнийг байгуулж дуусвал Боинг 747 хэлбэрийн тусгай нисэх онгоц зогсоол 6, компанийн онгоцны зогсоол 20-иор нэмэгдэх болно. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ удаа шинээр байгуулсан тусгай онгоц болон албны ажил хэргийн онгоцны зогсоолын байгуулалт нь Нийслэлийн нисэх онгоцны буудлын нөөц баялагийг ерөнхийлөн ашиглах өөрчлөлтийн зөвхөн нэг хэсэг төдий юм байна.
Нийслэлийн нисэх онгоцны буудал хоёр тэрбум юаний хөрөнгө оруулж, баруун хэсгийн хөөрөх талбай болон холбооны зам, нисэх онгоц буудлын талбайд бүх талаар өөрчлөлт хийнэ. Байгуулж дууссны дараа нисэх онгоцны зогсоол 36, тусгай онгоц болон компанийн албны ажил хэргийн онгоцны зогсоол 21 нэмэгдэж, бас 6 мөс арилгах зогсоолтой болох төдийгүй нисэх онгоцны буудлын хөөрөх талбайн хүчин чадлыг нэмэгдүүлж, нисэх онгоцны буудлын хүлээх 3-р том давхар байшин ашиглалтад орохоос өмнөх зорчигчид нэмэгдэх асуудлыг зохицуулах болно.
Энэ жилийн сүүлч гэхэд Нийслэлийн нисэх онгоц буудалын зорчигчид тээвэрийн хэмжээ давахцсан тоогоор 40 саяаас даваж, ирэх жил 45 саяаас давах болно. Гэтэл Нийлэлийн нисэх онгоны буудлын өнөөгийн 1,2-р хүлээх том давхар байшингийн зураг төслийн хүчин чадал нь давахцсан тоогоор 35 сая 500 мянга юм. Зорчигчид нэмэгдсэн байдалд эрхбиш өнөөгийн нөөц баялагийг ерөнхийлөн ашиглаж, зорчигчдын хэрэгцээ шаардлагыг хангах нь үүрэг ёсоор Нийслэлийн нисэх онгоцны буудлын өмнө тавигдсан байна. Нийслэлийн нисэх онгоцны буудлын хязгаардмал хариуцлагтай компанийн аюулгүй байдлын ажил хариуцсан захирал Хуанган танилцуулж хэлэхдээ, баруун хэсгийн өөрчлөлн байгуулалт бол нөөц баялагийг ерөнхийлөн ашиглахын гол тал мөн. Өнөө өдөр бүр нийслэлийн нисэх онгоцны буудлаас хөөрөн нисэж байгаа болон газардаж байгаа нисэх онгоц 1000 гаруй байна. Жилийн сүүлчээр өөрчлөн байгуулж дууссны дараа өдөр бүр давахцсан тоогоор 1150-1200 нисэх онгоц хөөрөн нисэх болон газардах хэрэгцээг хангах болно гэжээ.
Нийслэлийн нисэх онгоцны буудалын нислэгийн газрын захиралын туслах Жяжигүэ танилцуулж хэлэхдээ, шинээр байгуулж байгаа тусгай онгоц болон компанийн ажил хэргийн онгоцны зогсоол уртаараа 1700 метр , өргөн нь 660 метр, нийт 75.8 га талбайтай юм. Өнөө тус барилгын ажил сүүл шуртарч удалгүй ашиглалтат орж, тусгай онгоц болон компанийн онгоц зогсох хэрэгцээг үндсэндээ хангах болно. Үүний зэрэгцээ тусгай онгоцны том давхар байшинг байгуулж байгаа бөгөөд ирэх жилийн сүүлчээр ашиглалтад оруулах болно. Үүнээс гадна нисэх онгоцны буудлын түргэний засаас тусгай онгоцны буудлын том давхар байшинд нэвтрэх шууд зам тавина. Энэ нь нисэх онгоны буудлын зам тээвэрийн харилцан нөлөөлөхөөс зайлуулж байгаа юм.
Энэ удаагийн өөрчлөн байгуулалтаар зүүн баруун хоёр хөөрөх талбайд гүйлтын болон эргэх зам тависан байна. Энэ нь нисэх онгоц газардаад хөөрөх замаас түргэн гарч, хөөрөх зам эзлэн зогсох цагийг ихээр багасгах болно. Үүнээс гадна, зүүн баруун хөөрөх талбайд эргэх зэм тависнаар нисэх онгоц хөөрөх замд ороод юм уу газардаад хэрэв асуудалтай болбол эргэх замд орж, бусад онгоцонд хөөрөх замыг суллаж өгөх болно. Энэ хоёр барилгаар хөөрөх талбайн ашиглалтыг ихээр дээшлүүлэх болно.
Нийслэлийн нисэх онгоцны буудалын нислэгийн газрын захиралын туслах Жяжигүэ танилцуулж хэлэхдээ, Нийслэлийн нисэх онгоцны буудал зүүн хөөрөх талбайн гүйлтын замыг бүхэлд нь зүүнш 48 метр өргөтгөн тэлсэн байна. Нислэгийн талбайд зүй зохистой төлөвлөгөө хийхээр дамжин нисэх онгоцны зогсоолыг дөрөвөөр нэмэгдүүлэх болно гэжээ. /Урангоо найруулж бэлтгэв/
|