• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-13 15:50:19    
Эртний монгол бүсгүйчүүдийн байр суурь

Хятадын Олон Улсын Радио

     Эртний монгол бүсгүйчүүдийн тухай бичиг судраас үзэхэд, тэдний байр суурь маш өндөр байжээ. Энэ нь яриангүй эртний монголчуудын үзэлт танилт, соёл иргэншилтэй холбоотой бөгөөд эмэгтэйчүүдийг хүндэлж байсантай ч холбоотой юм. Үнэндээ бүсгүйчүүдийн байр суурь өндөр байсан нь аль эртний ёс билээ.

     "Марко Пологийн жуулчлалын тэмдэглэл"-ээс үзвэл, "Монгол бүсгүйчүүдээс давагчид ануу дэлхий дур маш цөөн бүлгээ" гэж тэмдэглэж байсан бөгөөд монгол бүсгүйчүүд нь "тулга төрийн бэлгэдэл" байж, эцэг эх, хүү бэрээр төлөөлүүлсэн "төрийн 4 тулгуур" буюу "төрийн 4 түшмэл" болдог байжээ. Бүсгүйчүүдийг галын хаан"-аар нэрлэн, дээд байринд байлгадаг нь үнэн түүх билээ.

     Эртний бүсгүйчүүдийн байр суурь яагаад тийм өндөр байсан бэ? Үүний тухай эрдэмтдээс "Чингис хаан бүсгүйчүүдэд эрх мэдэл, эрх чөлөө олгов, энэ нь Азийн бусад газар оронд байгаагүй үлгэр жишээ юм" гэжээ. Чингис хаан бүсгүйчүүдийн эрх мэдэлд дээд байр суурь олгосон нь үнэн. Гэвч түүнээс бүр хол өмнө монгол бүсгүйчүүдийн байр суурь маш өндөр байсан, энэ нь нэг удирдах хүн шийдвэрлэсэн явдал огт биш юм, харин эртний монголчуудын соёл боловсрол, нийгмийн үзэл санаанд суурьлагдаж байгаа юм.

     Түүхэн тэмдэглэлд: монгол бүсгүйчүүд нь гэр бүлийн бүх ажил төрлийг хийхээр барахгүй, эд мөнгөө эзэмдэх, арилжаа наймаа хийх, гэр бүлийн амьдралын бүх зүйл бүсгүйчүүдийн гараар дамждаг байжээ. Эрт үед бүсгүйчүүд нь дайн байлдаанд оролцож, ялалт байгуулахад ч чухал үүрэг гүйцэтгэж, төр гүрний тулгуур, оюун ухаантай цэцэн бэр болдгоороо ямар ч үндэстэн ястанд байгаагүй өндөр байр суурьтай байжээ.

     Сүүлийн "Ойрд цааз"-д шивэгчинд халдсан эрэгтэйчүүдийг залхаан цээрлүүлж, торгууль тавих хуулийн заалт тогтоосон байдаг. Иймэрхүү хууль дэлхийн нийтийн эртний түүхэнд байгаагүй гэж эрдэмтэд үзсэн байна. Чингис хааны үеийн эмэгтэйчүүд нь "үнэнч шударга, журмыг сахих талаар бусад үндэстний эмэгтэйчүүдээс хол илүү байдаг" гэж тэмдэглэлд байдаг бөгөөд монгол бүсгүйчүүд нь заль мэхгүй, үнэнч шударгыг хамгаас хүндэтгэдэг" гэж тэмдэглэсэн байна. Ингэснээр монгол бүсгүйчүүд өндөр байр суурьтай байж, оюун ухаан болон чадавхиа гүйцэтгэж иржээ. Баатарлаг туулиудад монгол бүсгүйн чарайлгийг магтаж, үнэнч хайр дурлалын төлөө мангастай ч тэмцдэг нь зөвхөн монголчуудад байдаг агуу их бүтээл юм.

     Монгол бүсгүйчүүд түүхнээс эд эрднэсийг элбэг дэлбэг эдэлж байсан буюу цаашлаад хамгийн гоо сайхан чимэглэл эдэлж байсан байна, сүүлийн жилүүдэд Өвөр монголын Хишигтэн хошуунаас үзэсгэлэнд тавигдсан 15 мянга гаруй юаний өртөг бүхий эртний дурасгалт зүйлс нь мөн эртний монгол бүсгүйчүүдийн байр суурьтай холбоотой юм.

     Монгол бүсгүйчүүд маань, өнгөрсөн түүхээ ойлгож, өнгөтэй хиймортой өрх гэрээ өөд нь татаж яварай!